Боомын голомт хяналтын шинжилгээ хийлээ

М.Саран

2018-06-26 13:05:23

alternative title

Сэлэнгэ аймгийн ЗӨСТ 2018 оны 06-р сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар,Зүүнбүрэн сумын Охь-Хөндийн “Дэрст дов”, “Япон тохой”, “Өндөр хайлаас” зэрэг газруудын 13 цэгт боомын голомт хяналт шинжилгээ хийлээ.

Зүүнбүрэн сумын ЗДТГ нутгийнхаа боом өвчний голомттой цэгүүдэд анхааруулах тэмдэг, хашааг сайн байгуулсан байна. Шаамар сумын ЗДТГ нутгийнхаа боом өвчний голомтот цэгүүдийн тэмдэг, хашаа эвдэрсэнг засварлахаар боллоо.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв

  • Хуваалцах:

Сэтгэгдэл