БНСУ-аас ирсэн лам нар Чингис хааны булшийг  Хөвсгөл аймагт байгаа гэв

Ц.Сонор

2018-06-27 19:53:53

alternative title

БНСУ-ын Буддын шашны лам нар манай улсад айлчилж, Чингис хааны шарил байгаа гэх газарт залбирал үйлджээ. Тодруулбал, Буддын шашны тэргүүн, Чун-Сон, Муриан-Ам хийдийн ламтан Кон-Сан Намдо Инхэ болон бусад ламтан, сүсэгтнүүдийнхээ хамт Монгол Улсад иржээ.

Бомшин ламтан сүсэг бишрэлээрээ Чингис хааны сүнстэй холбогдож,  өөрийнхөө шарилыг  Монголын газар нутаг буюу Хөвсгал аймагт байгаа тухай хэлсэн гэнэ. Ингээд Чингис хааны булшийг дүрсэлснийг тэрээр цаасан дээр буулгасан байна. Гэтэл энэ нь Хөвсгөл аймгийн Хатгал сум, Хөвсгөл далайн нэгэн аралтай их адилхан буужээ. Ингээд дээрх ламтан бусад лам болон сүсэгтнүүдийнхээ хамт тэрхүү газарт залбирал үйлдэхээр Монгол Улсад иржээ.

21-р зуун буюу орчин үеийн хөгжил нь нүд ирмэхийн зуур хөгжиж, сансрыг ажиглан судалгаа шинжилгээ хийж эд юмсын үүслийг тогтоож чадаж байгаа ч амьд биетийн үүслийг тогтоож чадахгүй байна.

Европт одоог хүртэл хайгуулын баг дэлхийн бөмбөрцгийн гадна орших биетийг судлан байнгын хайгуул судалгааны ажил хийн хүн төрөлхтний үүсэл хөгжлийг судалсаар байгаа билээ.

Энд цаг хугацааны орон зайг туулан өнгөрсөн ба орчин үеийн үйл явдлыгг залбирлын хүчээр онгод сүнстэй харилцан Солонгосын өмнөд хэсэгт орших Мү Рян Ам хийдийн багш ламтнаар дамжуулан дараах асуултын хариуг олохоор зорьжээ. Энэ удаа Монгол Улс Чингис хааны булшийг хайж буй нь энэ аж.

Бомшин ламтан 2006 оны зургадугаар сарын 22-26-нд Солонгосын эмнэлгийн нэгдсэн холбооны 40 гаруй хүнтэй Монгол Улсад айлчлан, нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн сайн дурын ажил хийж байжээ.

Тухайн үед хэцүү амьдралтай болон амьдралын боломж тааруу хүмүүст хэрхэн туслах талаараа тэргүүн ламтнаасаа асуусан байна.

Тэр үед мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонссон нэг зүйл нь Монгол Чингис хааны булшийг хайх гэж дэлхийн олон орны архелогичид судалгааны багийнхан хайгуулж, судалгаа хийж байгаа ч одоо болтол олж чадахгүй байгаа гэжээ.

Түүний дараа Бомшин ламтан Чингис хааны булшны байрлалын талаар дараах зүйлсийг хэлсэн байна.

“Чингис хааны булш нь Монголын хойл зүг болох Монголын 2 дахь том нуурын дунд байрлах эх газартай залгаа нуурын дунд байрлах газарт булшлагдсан байгаа. Тэр нуурын хэлбэр нь түлхүүрийн оосортой ижил” гэжээ.

Үүнийг сонсоод интернэтээс Монголын газрын зураг, байршлийг хайн үзтэл Бомшин ламтны үг газарзүйн байршлын зурагтай таарч байжээ.

Ингээд тэрээр багш ламтны хэлсэн үгийг тэмдэглэж аваад хайж олохыг хүссэн аж. Тэрээр 2018 оны гуравдугаар сарын 16-нд Монголын аяллын компанитай холбогдож, энэ сарын 20-27-ны өдрүүдэд манай улсад аялж байна.  

  • Хуваалцах:

Сэтгэгдэл