МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийд алдартай анатомийн музейнууд

  • 5,011 уншсан
  • 0
  • 2014/02/11

300 жилийн өмнө Орост анхны музей - Кунсткамер байгуулагджээ. Бид хүний биеийн анатоми, эмгэг судлалын бусад музейн талаарх мэдээг толилуулж байна.

Их Петр хааны нэрэмжит Оросын шинжлэх ухааны академийн угсаатан судлалын музей. Орос

Кунсткамер хэмээх энэ барилга Петр хааны үед 1718 онд уран барилгач Маттарновын удирдлагаар баригдаж эхэлсэн боловч эзэн хааныг нас нөхцсөний дараа л дуусчээ

Оросын эзэнт гүрний хачин сонин зүйлсийг цуглуулах санаа тэр үеийн Агуу их шинэчлэгч Петр хааны толгойд орж иржээ. Хаантан баруун Европын орнуудаар аялаж явахдаа Кунсткамер гэж нэрлэгдэх үзмэрүүдийг хорхойсон үздэг байж. Эх орондоо харьж ирмэгц ийм үзмэрийн цуглуулгатай болох тушаал гаргаснаар 1714-01-31-нд Оросын анхны музей бий болжээ. Хааны зарлигаар газар, усны хаанаас ч хачин сонин зүйл олсон, харсан хэн боловч музейд авчирч өгөх ёстой байлаа. Түүнээс гадна хаан амьтан ургамлын этгээд сонин төрөл зүйлд гойд дуртай байлаа. 1717 онд Голландын хүн судлаач Рюйшаас худалдан авсан цуглуулга нь энэ Кунсткамерийн гол үзмэр болжээ. Музейг сонирхогчдод үнэ төлбөргүй үзүүлэхийн дээр кофе, амттанаар дайлдаг байсан нь сонирхолтой юм.


Вроликийн музей. Нидерланд

Вильям Вролик бол тератолог буюу гаж хөгжлийг судалдаг шинжлэх ухааны анхдагчдын нэг юм

18-19-р зууны үед гаж хөгжилтэй хүмүүсийг судлах явдал Европт өргөн дэлгэрчээ. Ялангуяа Голланд энэ талаар нилээд амжилтанд хүрсэн байв. Анагаах ухааны профессор Герардас Вролик хүүгийнхээ хамтаар мутац үзэгдлийг насаараа судалсан хүн юм. Тэд хэдэн мянган эрэмдэг зэрэмдэг гаж хөгжилтэй эд эрхтний цуглуулгатай болжээ. 1869 онд энэхүү цуглуулга Амстердам хотын мэдэлд шилжсэн байна. Өнөөдөр хүссэн хүн энэ музейг үзэж болно. Энд сиамын ихрүүд, ганц нүдэт- циклопон хүүхдүүд, төрөл бүрийн амьтдын араг яс зэрэг үзмэрүүд бий. 18-р зууны үед доктор Якоб Ховиусын цуглуулсан төрөл бүрийн гаж хөгжилтэй гавал, араг ясны цуглуулга музейн бахархал болж байдаг.


Мегурогийн шимэгчдийн музей. Япон

Өтөнд идэгдсэн далайн гахайн тархи. Мегурогийн шимэгчдийн музей

1953 онд Анагаах ухааны доктор Сатору Камегаин байгуулсан энэ музей нь шимэгчдэд зориулсан цорын ганц музей юм. Эл тааламжгүй үзмэрүүдийг цуглуулсан доктор гараа угаахгүй, ариун цэврийг сахихгүй явбал юунд хүрч болохыг харуулахыг зорьсон гэдэг. Тэр үеийн дайны дараах Японд ариун цэврийн асуудал туйлын хангалтгүй байлаа. Ноён Камегаи 72 үзмэр цуглуулсан нь хожим энэ музейн гол цөм болж байв. 1-р давхарт спиртэнд хөвж яваа цох, өт хорхой, төөлүүр байдаг бол 2-р давхарт хүнд хөнөөлтэй шимэгчид, тухайлбал шавжинд хазуулсны дараа хүний биед үлддэг өндөг зэргийг харуулжээ. Энэ музейн бахархал болсон нэг үзмэр нь амьд хүний биеэс гаргаж авсан 8,8 метр урт туузан хорхой юм. Түүний “ азтай “ эзэн нь япон хүн байсан бөгөөд хулд загас идсэний дараа хорхойтой болсон гэж ярьцгаадаг ажээ.


Хүний биеийн музей. Нидерланд

” Төмөр хүн “ дотор орж хүний биеийн анатомитой танилцах аялал хийж болно. Харин зэргэлдээх байшинд нь бие организмын талаар нэмэлт мэдээлэл авч болно

Амстердамаас холгүй Угстгест хотод орших энэ музей нь  хүүхдүүдээ айлгахгүйгээр дагуулж очиж болох цорын ганц анатомийн музей байж мэдэх юм. Бетон шилнээс бүтсэн музейн ер бусын барилга дээр 35 метрийн өндөртэй “ төмөр хүн “ суусан байдаг. Сонирхогчид түүн дотор орж хөлөөс нь толгой хүртэл 55 минутын аялал хийнэ. Ингэж хүний биетэй дотроос нь танилцах санааг голландын бизнесмен Хенри Реммерс 12 жилийн турш бодож боловсруулсан бөгөөд 27 сая долларын өртгөөр уг санааг хэрэгжүүлжээ. Үр дүнд нь бидний эд эрхтэн, булчин шөрмөс, яаж ажилладгийг харж, бүр яаж дуугардгийг сонсох сайхан боломж нээгдсэн байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийд алдартай анатомийн музейнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох