МЭДЭЭ НЭМЭХ  

Индиан ард түмний мэргэн сургаалиас

  • 9,820 уншсан
  • 17
  • 2014/10/22

Америк тивийн уугуул иргэд дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг тун өвөрмөгц нүдээр хардаг гэдэгтэй бүгд санаа нийлэх биз. Дэлхий дээрх хамгийн гол зүйл бол амьдрал, бас байгаль ертөнц гэдгийг тэд яс махандаа тултал ойлгосон улс. Цагаан нүүрт ахан дүүсдээ зориулж индиан омгийнхны гүн ухаан шингэсэн зарим сургаалийг толилуулъя. Бүгдээрээ дайны сүхээ далд хийж энхийн гаанс соронгоо учир зүйг биширмүү!

  • Хамгийн сүүлчийн мод унаж, хамгийн сүүлчийн горхи ширгэж, хамгийн сүүлчийн шувуу харвуулж унах цагт чи мөнгийг идэж болдоггүйг мэдрэх болно.
  • Нүдэнд нулимс байдаггүйсан бол сэтгэлд солонго байхгүй байхсан.
  • Өөрийгөө сонсохын тулд дуугүй байх хэрэгтэй.
  • Газар усаа хайрла! Чи түүнийг эцэг эхээсээ өвлөж аваагүй, гэхдээ үр хүүхдүүдээсээ зээлж авсан юм шүү.
  • Миний араас бүү дага, би очих газарт чинь аваачиж чадахгүй байж мэднэ. Миний өмнө ч гарах хэрэггүй, би араас чинь дагах албагүй. Харин зэрэгцээд алхвал хоёул нэгдэж чадна.
  • Хамтдаа ан хийж, гутлыг нь өмсөж үзээгүй байж хүнийг буруутгаж яахин болох вэ?

  • Үнэнийг өчихөд олон үгний хэрэггүй.
  • Хариулахгүй байна гэдэг бол бас л хариулт.
  • Үхсэн загас ч урсгал даган хөвж чаддаг юм шүү.
  • Сайн хүн л сайн юмыг олж хардаг.
  • Мэдлэгт биш, саруул ухаанд тэмүүл! Мэдлэг бол өнгөрсөн үе, саруул ухаан бол ирээдүй.
  • Дайсан маань хүчтэй бас зоригтой байх болтугай! Тэгвэл түүнийг ялсан хойноо би ичгүүрийг биш бахархлыг мэдрэх болно.
  • Улс үндэстний нэр төр бүсгүй хүний гутлын мөрөн дор байдаг.
  • Юм бүхэнд учир бий. Ертөнц бол асар том ном юм.

  • Сэтгэл чинь тавгүй байвал гол руу оч. Урсгал ус бүх муу бодлыг чинь аваад одно.
  • Унтсан дүр эсгэж буй хүнийг сэрээхэд амаргүй.
  • Дуугүй хүн чалчаа этгээдээс 2 дахин ихийг мэддэг.
  • Хүүхэд бол гэрт чинь ирсэн зочин: хооллож ундлаад, зааж сургаад явуул!
  • Сайхан хэлсэн үг мэргэн шидсэн сүхнээс ч илүү.
  • Бүх юм хоорондоо холбоотой. Дэлхийд тохиолдсон болгон дэлхийн хүүхдүүдэд тохиолдох болно.
  • Яагаад та нар сайнаар хийж чадахгүй байгаа зүйлээ саараар хийх гэж зүтгэдэг юм бэ?

  • Амьдрал дотроосоо гадагш чиглэдэг. Энэ сургаалийг дагавал чи үнэнд хүрнэ.
  • Цагаан хүмүүсийн дунд хэтэрхий олон дарга байх юм.
  • Залуудаа үхвэл нэр хүндтэй гэж ярьж байгаа өвгөчүүлд бүү итгэ!
  • Хүн бүр өөрийн зүрх сэтгэлээс амар тайвныг олохгүй бол улс үндэстний хооронд амар амгалан ирнэ гэж үгүй.
  • Унасан унаа чинь бахардвал хурдхан буу!
  • Би ертөнцийн хязгаар, усны ёроол, тэнгэрийн чанад, уулсын оргил дээр ч очиж үзлээ. Найз нөхөр олдохгүй газар гэж байсангүй.
  • Чиний зам харагдахгүй ч чанх өмнө чинь байна. Чи түүнийг хаа хүрэхийг нь мэдэхгүй. Гэхдээ л чи энэ замаар явах ёстой, яагаад гэвэл энэ цорын ганц зам чинь. 
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Индиан ард түмний мэргэн сургаалиас
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

17 Сэтгэгдэл


  • tsendee 1 сар
    Bayarlaa; yamar aguu surgaaliud ve! Uneheer uneniig oguulsen, uhaaral hairlasan saikha surgaaliud baina.

    0 0 Хариу бичих
  • Kundura Nile 2016/07/16
    Гоё хэрэгцээтэй сургаалтай, мэдүүштэй сургаалиуд байна. Ухааныг минь тэлж өгч, учир ойлгуулсанд гялайлаа. Бэлтгэж цаг гаргасан Э. Анартаа баярлалаа.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/19
    Ёооо 76 уншаасай

    3 0 Хариу бичих
  • Ariunaa Batochir 2015/04/10
    Тасархай сургаалиуд байна даааа

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/10
    алуудаа үхвэл нэр хүндтэй гэж ярьж байгаа өвгөчүүлд бүү итгэ!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/10
    Унасан унаа чинь бахардвал хурдхан буу!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/26
    share hiij bolohgui bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/12
    Хамгийн сүүлчийн мод унаж, хамгийн сүүлчийн горхи ширгэж, хамгийн сүүлчийн шувуу харвуулж унах цагт чи мөнгийг идэж болдоггүйг мэдрэх болно.

    6 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/29
    Хамтдаа ан хийж, гутлыг нь өмсөж үзээгүй байж хүнийг буруутгаж яахин болох вэ?

    0 0 Хариу бичих
  • Great 2014/10/27
    wonderful

    0 0 Хариу бичих
  • ARD-TIMEN 2014/10/25
    unheer gahaltai heljee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/23
    Нүдэнд нулимс байдаггүйсан бол сэтгэлд солонго байхгүй байхсан.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/23
    Дайсан маань хүчтэй бас зоригтой байх болтугай! Тэгвэл түүнийг ялсан хойноо би ичгүүрийг биш бахархлыг мэдрэх болно.

    9 0 Хариу бичих
  • benladen 2014/10/23
    gaikhaltai!!!!!

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/10/22
    Mash saihan ugnuud bn

    0 0 Хариу бичих
  • Wowka 2014/10/22
    Aimdarld heregtei Hvnii Setgeliig Sergeesen goe vgs bna shv

    0 0 Хариу бичих
  • Tommy 2014/10/22
    амьдралд хэрэгтэй сургамжтай үг их байна шүү.

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох