МЭДЭЭ НЭМЭХ  

Оросууд 2014 оны Сочийн олимпид 7 жил бэлджээ

  • 3,614 уншсан
  • 4
  • 2014/02/12

Оросууд 2014 оны Сочийн олимпид 7 жил бэлджээ
2007 онд Олон улсын олимпийн хороо өвлийн олимпийг явуулах хотоор Сочийг сонгосон билээ. Тэр үед Сочи тэнгисийн эргийн амралт сувиллын жижигхэн хот байлаа. Өнгөрсөн зууны үеэс эхлэн яригдсан эргэх зам бүхий орчинд  өвлийн олимпийг зохион байгуулах санаа галзуу мэт санагдаж байсан ч 7 жилийн дараа харахад зөгнөл биелэлээ олсон бололтой. Энд олон арван том том объектууд, хэдэн саяар тоологдох ам метр орон сууцны барилгууд баригдаж  тээвэр, аюулгүйн албаны шинэ сүлжээ үүсчээ.

Эд бүгд ямар үнээр босов?

Оросуудын хувьд Сочийн олимп “ Зууны бүтээн байгуулалт “ болж, орос орон даяараа хөдлөв. Зардал ч үлэмж гарсан байж таараа. Гэхдээ энэ талын мэдээллүүд өөр хоорондоо сүрхий зөрчилдөж байгаа юм.

Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак Сочийн олимпид 214 тэрбум рубль зарцуулсан гэж мэдэгджээ. Түүний баталж байгаагаар хөрөнгө гувчуулсан , зориулалтын бус зүйлд зарцуулсан асуудал огт байхгүй аж. Гэхдээ энэ тоонд итгэхэд бэрх л юм. Олимпийн анхны төсөв болох 316 тэрбум рублээс бага, тэр ч байтугай саяхан Казаньд болж өнгөрсөн Олон улсын тэмцээний өртгөөс ч / 228 тэрбум рубль /  бага тоо дуулдаж байгаа биз?

Барууны зарим шинжээчдийн үзэж байгаагаар Орос улс Сочийн олимпид 51 тэрбум орчим доллар зарцуулсан нь түүхэнд хамгийн үнэтэй олимп болж байгаа ажээ. Мөн алдарт блогчин Навальныйн тооцоолсноор олимпийн өртөг 1,5 триллион рубль хүрсэн байх магадлалтай гэнэ.

Спортын зонхилох объектууд болон олимпийн тосгон үндсэндээ  бэлэн болсон ч зарим газар жин тан биш л байлаа. Жишээ нь, 2014-02-02-нд Сарнайн гацааны орчимд иймэрхүү дүр зураг нүдэнд бууж байв:

Одоо өмнөх жилүүдэд баригдсан зарим байгууламжуудыг танилцуулья.

“ Их мөсөн ордон “ 2011-05-20. Энэ нь олимпийн хоккейн тоглолтын гол талбар юм

“ Их мөсөн ордны” барилгын ажлын явц, 2010-12-23

“ Их мөсөн ордон “ 2014-02-03

Олимпийн тоглолтын өмнө Сочи дахь тэнэмэл муур нохдыг хомроголон устгасан нь маш их хэрүүл шуугиан дэгдээж,  орон гэргүй амьтдыг хэрцгийлэн хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Сочи хотын захиргааг Олон улсын олимпийн хороо өмгөөлөлдөө авахаас аргагүй байдал үүсээд байсан билээ. Хожим нь албаны хүмүүс нохдыг алахгүйгээр тусгай байранд байрлуулж хамгаалалтанд авсан хэмээн мэдэгдсэн ч олон нийтийн зүтгэлтнүүд болон зарим сэтгүүлчид амьтдыг буудаж эсвэл хордуулж алсаар байгааг илрүүлжээ.

“ Их мөсөн ордон “ 2014-01-25

2009-04-25. Олимпийн барилгын талбар дээр зусланчид ногооны талбайдаа ажилласаар л байна

Дээрх газар 2010-10-26-нд

Олимпийн тосгоны суурин дээрх хуучин байшингуудыг буулгаж байна. 2012-02-17

Олимпийн цэцэрлэгт хүрээлэн. 2013-12-23.

Барилгуудын нэгэнд суулт өгчээ. 2013-03-03

Красная Поляна, Сочи, 2011-05-19

Красная Поляна, Сочи, 2014-02-04

Сарнайн гацаа, 2-р сарын 2. Ажил үргэлжилсээр...

“ Мөсөн уул “ хэмээх спортын ордон. 2011-05-20. 

Энэ ордон нь тэргүүн зэргийн ач холбогдолтой объектуудын нэг бөгөөд Олимпийн цэцэрлэгт хүрээлэн дотор байрлажээ.

“ Мөсөн уул “ хэмээх спортын ордон. 2012-02-21

“ Мөсөн уул “ хэмээх спортын ордон. 2013-08-20.

Дуусаагүй барилгуудын нэг. 2014-02-06. Сочи

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар 2014 оны өвлийн олимпийн нээлтийн болон хаалтын ёслол болох “ Фишт “ цэнгэлдэх хүрээлэнгийн барилга дээр. Зүүн  талд нь “ 214 тэрбум рубль “ ярьдаг орлогч сайд Дмитрий Козак зогсож байна.

“ Фишт “ цэнгэлдэх хүрээлэнгийн ажлын явцыг буулгаж буй байшингийн цонхоор авчээ. 2013-02-18.

“ Фишт “ цэнгэлдэх хүрээлэн баригдсаар л... 2013-08-20.

“ Фишт “ цэнгэлдэх хүрээлэн баригдаж дуусчээ. 2014-02-02.

Олимпийн бамбарын суурин дээрх ажилчин. 2014-02-04

Бамбарын суурийг туршиж байна. 2014-01-29

Бамбарын буухиа Эльбрусын оройгоор. 2013-10-25.

Канадын тамирчин Сара Рид Сочигийн уралдааны зам дээр бэлтгэл хийж байна. 2014-02-05.

Өвч тоноглогдсон цаначин . 2014-02-05

Францын уран гулгагч Ванесса Джеймс тэмцээнд бэлтгэж байна. 2014-02-04.

Шведийн сноубордчин бэлтгэлээ базааж байгаа нь. Сарнайн гацаа. 2014-02-04:

Шинэ Зеландын сноубордчид. Сочи. 2014-02-04.

Оросын уран гулгагчдын бэлтгэл. Хос гулгалтын дэлхийн аварга Татьяна Волосожар, Максим Траньков. Сочи, 2014-02-05.

 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Оросууд 2014 оны Сочийн олимпид 7 жил бэлджээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2014/02/14
    Атаархаж байна

    0 0 Хариу бичих
  • keNzO 2014/02/13
    Goe2 mongol hezee olimp hiih ym boldoo ee mdhQ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/13
    Оросоор бол сочи олимпиад гэдэг юм. Манайхан олимпиад гэхээр сургуулийн хүүхдийн дунд явуулдаг олимпиад л гэж боддог байх л даа. Гэхдээ монголд буулгаж байгаа болохоор олимп гэх нь зөв

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/13
    olimpiad geed bxin , olimp geech

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох