МЭДЭЭ НЭМЭХ  

Хүйтэнд ямар юмыг огт хийж болохгүй вэ ?

  • 29,971 уншсан
  • 9
  • 2014/01/20

Алдаа 1. Амьсгалах : Ам хамраа ороолтоороо битүү боосон хүмүүс гудамжинд цөөнгүй.Энэ бол ангина эсвэл бронхит тусах эхний алхам. Ороолт руу үлээгдсэн агаар мөс болон хувирч ороолтон дээр цан хүүрэг үлдээдэг. Гаднаас сорогдон ирж буй агаар энэ мөсөн давхаргыг туулж бүр хүйтэн болоод организмд орно.

Алдаа 2.  Хамар : Энэ нь 1-р алдаатай холбоотой. Ороолтоороо битүү боосон хүн хүйтэн агаарыг хамраараа биш амаараа, амьсгалах биш залгидаг.  Иймээс гадаа гарахын өмнө хамраа маш сайн цэвэрлэж бай,гараад хамраараа амьсгалаарй!

Алдаа 3. Хамрын дусаалга : Битүүрсэн хамраа онгойлгохоор олон хүн дусаалга хэрэглэдэг. Хүйтэнд гарахын өмнө хамрын дусаалга хэрэглэж хэрхэвч болохгүй. Учир нь дусаалга  залгиур хоолойн судсыг агшаадаг. Хүйтэнд судас дахин агших тушаалыг тархинаас авна. Ингээд хамар хатаж, ирвэгнэж эхэлдэг. Хамрын салслаг бүрхэвч  микроорганизмаас хамгаалах, сорогдсон агаарыг халаах зэрэг үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа байдаг.

Алдаа 4. Чичрэлт : Хамаг биеэ хураасан, чичирсэн, даарсан амьтан эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй гүйх шахам явж байна. Замд нь эмийн сан тааралдлаа. Ороод дулаацах болов уу? Үгүй, хажуугаар нь гүйгээд өнгөрлөө. Энэ бол маш том алдаа юм. Даарч эхэлмэгц хаа нэг тийш ороод / дэлгүүр, кафе, эмийн сан аль нь ч яахав / хэдэн минут дулаацах нь зөв. Дараа нь замаа хөөж болно.

Алдаа 5. Амьсгалах : Хүйтэнд гүнзгий амьсгалах боломжгүй, аюултай ч байдаг учир хүмүүс голдуу богино богиноор амьсгалдаг. Үүний улмаас хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг. Өөрөөр хэлбэл ойр ойрхон гүнзгий амьсгалмаар санагдаж эхэлдэг. Хүчилтөрөгчийг эсүүдэд хангалттай хэмжээгээр өгөхийн тулд зүрх агшилтын тоогоо нэмэгдүүлснээр зүрхний ачаалал ихэснэ. Гэвч хүмүүс тэсвэрлээд л алхаад байдаг. Зорьсон газраа түргэн очихын тулд хурдаа улам нэмнэ. Ингэснээс аль нэг дулаан газарт орж амьсгаагаа дарж, хүчилтөрөгч ханатал сорж хэдхэн минут болох нь эрүүл мэндэд чинь хавьгүй өлзийтэй. 

Алдаа 6. Цай : Энэ алдааг мөн л олон хүн гаргадаг. Халуун цай ханатал уусны дараа гудамжинд гарч болохгүй. Халуун цай цусны эргэлтийг сайжруулж, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг ч судасны ханыг тэлдэг. Тэлэгдсэн судастай гудамжинд гарвал биеийн халуунаа шууд алдаж эхэлнэ. Халуун цай эсвэл кофе уусны дараа хагас цаг орчим болоод гарах нь зүйтэй.

Алдаа 7. Угаалга : Дээрх шалтгаанаар гадагш гарахын яг өмнө усанд орж болохгүй. Хөрөлт бүр эрчимтэй явагдана. Ер нь их хүйтний үед бид хэвийн үйл ажиллагаанаасаа зарим үед татгалзахаас өөр аргагүй.

Алдаа 8. Толгой : Олон хүн толгойгоо угаачихаад сайн хатаалгүй, чийгтэй нь гадаа гардаг. Энэ бол огт болохгүй зүйл. Дулаанаа алдах процесс нь нойтон хувцас, нойтон үс хоёрт ч хамаатай.

Зөвлөгөө: Эхний үед хүйтэнд гадаа гараад 3-4 минут л явах хэрэгтэй. Даараагүй байсан ч нэг дэлгүүрт орж хэдэн минут болоорой.  Энэ хооронд дулаацаж, хамраа сайн онгойлгож авна. Учир нь хүйтэнд хамарт шингэн хуралдаж амьсгалахад саад болдог. Мөн гүнзгий амьсгалж хүчилтөрөгч хуримтлуулж ав. Ингэж явж сурсны дараа организм жаврыг өөрөөр хүлээж авдаг ба халаалтын механизмууд ч сайн ажилладаг. Аажмаар даарахгүйгээр гадаа байх хугацаа уртсаж эхэлнэ. Хожмоо 30-40 минут ямар ч асуудалгүйгээр хүйтэнд явах боломжтой болдог байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүйтэнд ямар юмыг огт хийж болохгүй вэ ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • 888 2015/11/23
    TNK

    0 0 Хариу бичих
  • Кара 2015/11/23
    Би ч бараг үхэд байсан юм байна шд :)) хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

    0 0 Хариу бичих
  • IchKa Ichka 2015/11/22
    Yostoi hergtei zuil ih bn bayrlla

    3 3 Хариу бичих
  • Munkhuu 2015/11/22
    ysgtoi heregtee medee bn

    1 4 Хариу бичих
  • Зочин 2015/11/22
    Heregtei medeelel bna bayarllaa

    1 5 Хариу бичих
  • --- 2015/01/21
    Сэтгэгдэл *Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү Энэхүү http://TheWeeklyJob.com/?id=326619 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.

    1 13 Хариу бичих
  • tseegii 2014/10/12
    Bayarlalaa heregtei medeelel bn aa (y)

    6 2 Хариу бичих
  • Mmm 2014/06/24
    Heregtei medee baina. Bayarlalaa.

    4 4 Хариу бичих
  • Munkh 2014/05/23
    Ene ch heregtein bna shu. Ovol barag l namraas hatsraa holdooj eheldeg shde. Odoo hamraaraa amisgalaad, amisgalaad baij dee.

    3 4 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох