МЭДЭЭ НЭМЭХ  

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

  • 1,602 уншсан
  • 1
  • 2014/10/22

Зарим хүмүүс дугуйтай байшин буюу фургоныг хоцрогдсон гэж үзээд нэг их тоохгүй байж болох юм. Гэхдээ бидний үзүүлэх гэж байгаа байшин бол 800 000 америк долларын үнэтэй, жинхэнэ төгс төгөлдөр загвар ажээ. Caravisio нэрт энэ дугуйтай сууц 9 метр урт, 2,5 метр өргөнтэй бөгөөд дотор тал нь хамгийн сүүлийн үеийн техник, технологоор өвч тоноглогдсон байна.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Caravisio-г 2014-10-13-нд Британы Бирмингемд олон нийтэд анх удаа үзүүлжээ.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Байшинг удирдахын тулд эзэмшигчийн биометр мэдээлэл байхад л хангалттай. Энэ нь эзэмшигчийн аюулгүй байдлыг ч хангах учиртай юм.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Аюулгүйн системийг Германы Knaus Tabbert компаний мэргэжилтнүүд 140 000 долларын өртгөөр боловсруулсан байна.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Цаг агаар тогтуун үед байшингийн арын хэсэг онгойж амрах дэвсэг үүсгэх ба урд талыг нь кинотеатр болгож болно. Нүүрэн талын хатуу шил дэлгэцийн үүргийг гүйцэтгэх аж.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Ганц товч дараад л энэ шилийг буцаан тунгалаг болгож болох юм байна.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Байшинд дарс хөргөх “зоорь”, автоматаар онгойдог давхар шилэн хаалга хүртэл бий гэнэ.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Фургоны их бие ерөнхийдөө гоёмсог конус хэлбэртэй. Дотроо харьцангуй багтаамжтай. Энэ 2 орыг нийлүүлээд нэг өргөн ор болгосон ч болно.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Угаалгын өрөөнд байх тусгай мэдрэгчтэй дэлгэцийн тусламжтайгаар усан хангамжийн системийг хянана.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Фургоны гаднах бүрхүүл шилэн мяндсаар хийгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.

Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин

Энэ байшинг 2 жилийн хугацаанд зохион бүтээсэн бөгөөд одоохондоо үзэсгэлэнгийн загвар төдий байгаа ч, 2016 оноос худалдаанд гарч эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ертөнцийн хамгийн үнэтэй дугуйтай байшин
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Runner 2014/10/23
    bi bur yag iim porgoontoi bolhiimsan gj onoodor bodoj yavlaa goy medeelel hurgesend bayarlalaa, neg odor l mongoliin heer talaar, baigaliin saihanig bishreed ene dotor suugaad yavj baihiin shu :D

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох