МЭДЭЭ НЭМЭХ  

Гурав дахь нүд

  • 7,386 уншсан
  • 3
  • 2014/10/23

Орчин үед «гуравдахь нүд»-ийг хүн бүрд байдаг боловч, тэр бүр ашиглаж чаддаггүй нууцлаг ер бусын эрхтэн гэж үзэх болжээ. Энэ билгийн нүдний тусламжтайгаар хүн өнгөрсөн ирээдүйг тольдохоос гадна...

Дорно дахины ард түмнүүд гурван нүдэт бурхдыг шүтсээр ирсэн. Энэтхэгийн Вишну бурхан гуравдахь нүднийхээ тусламжтайгаар он цагийн хөшгийг сөхдөг бол Шива бурхан мэлмийнээсээ ертөнцийг сүйтгэх хүчтэй үер гаргах чадалтай аж. Энэтхэг бүсгүйчүүд духан дээрээ мэнгэ тавьдаг нь чухамдаа гуравдахь мэлмийг бэлгэдэж байгаа хэрэг гэнэ.

Орчин үед «гуравдахь нүд»-ийг хүн бүрд байдаг боловч, тэр бүр ашиглаж чаддаггүй нууцлаг ер бусын эрхтэн гэж үзэх болжээ. Энэ билгийн нүдний тусламжтайгаар хүн өнгөрсөн ирээдүйг тольдохоос гадна, орон зай, материаллаг саадыг ч “нэвт” харж, оюун бодлоороо харилцах (телепат), аливаа биетийг харцаараа удирдан хөдөлгөх (телекинез), татах хүчийг давж агаарт хөөрөх (левитац) зэрэг чадвартай болдог бололтой.

Адгуус амьтдын хувьд гуравдахь нүд тийм ч ховор үзэгдэл биш гэнэ. Хэвлээр явагчдын гавал ясанд гуравдахь нүдний ухархай байдаг, 2 нутагтны  «гуравдахь нүд» нимгэн хальсаар бүрхэгдсэн байдгаас үзвэл энэ эрхтэн зөвхөн үзэгдэх спектрт л хараад зогсдоггүй бололтой. 2 нутагтны илүү  нүд инфра болон ультра давтамж, соронзон талбайн өөрчлөлтийг мэдэрдэг болохыг эрдэмтэд туршилтын үр дүнд тогтоожээ. Могой, яст мэлхий зэрэг амьтад галт уул дэлбэрэх, газар хөдлөх зэрэг бусад байгалийн гамшиг ойртож буйг сайн мэдэрдэг байна.

Гуравдахь мэлмийн шидийг нээж чадсан энэтхэг йогчдыг «трикала жна» буюу «3 цагийг эзэмдэгчид» гэж нэрлэдэг аж. Оюун санааны маш их хүчтэй, гүн гүнзгий мэдлэгтэй байж л ийм амжилтанд хүрдэг гэнэ. Аура буюу гэрлэн бүрхүүлийг харж сурах, юмсын дотоод чанарыг харж сурах, үзэгдэх дүрсийг тодруулж сурах гэсэн эхний 3 шат нь хамгийн хялбар байдаг ажээ. Харин 4-р түвшинд маш цөөн тооны, үнэхээр төгс гэгээрч чадсан хүмүүс л хүрдэг байна.

Заримдаа 3 нүдтэй хүмүүс төрдөг. АНУ-ын иргэн Эми Хансон дагзандаа нүдтэй төржээ. Ямар нэгэн шалтгаанаар хэвийн хөгжиж чадаагүй ихрийн өрөөсөн байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Нэгэн цагт бүх хүмүүст байсан «гуравдахь нүд» аажмаар тархины гүнд орших боргоцой хэлбэрт эпифиз булчирхай болон өөрчлөгдсөн гэдэг дүгнэлтэнд эрдэмтэд санал нэгтэй хүрээд байгаа юм. Хvний биеийн анатомийг судалдаг байсан Леонардо да Винчи уураг тархины гүнд хүний «сүнс» байдаг гэдэгт итгэдэг байжээ. Эпифиз булчирхай нь маш нарийн энергийг цацруулах болон хүлээн авах чадвартай, нэг ёсны антенны үүрэг гүйцэтгэдэг аж.

Сүүлийн жилүүдэд эпифиз буюу боргоцой булчирхайг сонирхон судлах эрдэмтдийн хандлага шинэ шатанд гараад байна. Энэ булчирхайн дотор нэг бүр нь 2 мм хүртэл хэмжээтэй «элсэн ширхэгүүд» бий. Эд чухам ямар үүрэг гүйцэтгэдэг нь хараахан тодорхойгүй ч талст хэлбэрийн цахиур агуулсан байдаг нь тогтоогджээ. Эдгээр микроталстууд хүний бие организмын тухай бүх мэдээллийг голограмм хэлбэрээр хадгалж байдаг. Иймд боргоцой булчирхайг хүний орон зай-цаг хугацааны хэмнэлийг зохицуулж байдаг төв гэж хэлж болох юм. Түүгээр ч барахгүй, шинэ үр хөврөл бүрэлдэн бий болох агшинд энэ булчирхайн талстууд орон зайд оршигч нэгээхэн фантомыг татан авчирч биежин бүрдэх процессийг нь хангадаг гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүний сүнсийг бүрдүүлдэг гэсэн үг.

Түүнчлэн боргоцой булчирхай нүдний алим шиг эргэлдэх, өнгө гэрлийг тусган авах чадвартай. Ер нь боргоцой булчирхайн үйл ажиллагаа харах эрхтэнд ирж буй гэрлийн дохиоллоос шууд хамаарч байдаг.

Дааврын хүчин зүйлийн нөлөөллөөр бясалгалд шамддаг хүмүүсийн зулайн яс маш нимгэрч, тархи нь арьсан давхаргаар хучигдах төдий болсон байдаг. (2 нутагтны нэгэн адил) Энэ ч бас боргоцой булчирхай «гуравдахь мэлмий» болохыг баталж байгаа хэрэг бус уу? Үнэхээр хувьслын явцад гуравдагч нүд доошлон тархи руу орж тогтсон байж болзошгүй еэ?   

Оюун санааны гэгээрэлд тэмүүлж, бясалгал хийгчид бэлгийн харьцаанаас зайлсхийдэг. Хурьцлыг удаан хугацаагаар тэвчихэд боргойцой булчирхай идэвхжиж хүн өөрийгөө танин мэдэх дээд шатанд шилждэг байна. Үүнийг сайн мэддэг эртний шидтэн, мэргэд бэлгийн төлөвшил сууж амжаагүй боловч сүнслэг мэдрэмж сайтай хүүхэд болон онгон охидыг элдэв зан үйл, мэрэг төлөг тавихдаа ашигладаг байжээ. Эцэст нь дүгнэж хэлэхэд, хүний оюун санааны хөгжил хичнээн хүчтэй байна, тэр хэмжээгээр ихийг хардаг аж. Бүр хоёрхон нүдтэй байлаа ч тэр. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гурав дахь нүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2014/10/30
    хурьцлаас зайлсхийх нь ч хаашаа юм бэ, арай сүнслэг төвшинд л хурьцдаг гэлцдэг.

    0 1 Хариу бичих
  • Xavarxan 2014/10/23
    "Эцэст нь дүгнэж хэлэхэд, хүний оюун санааны хөгжил хичнээн хүчтэй байна, тэр хэмжээгээр ихийг хардаг аж. Бүр хоёрхон нүдтэй байлаа ч тэр." Ene.2.oguulber.iluu.ix.taalagdlaa.

    1 0 Хариу бичих
  • Bilguun 2014/10/23
    SOnirholttoi medee ih oruulah yum gehdee eh surwaljaa tawij baij boldoggui yumuu ? Tegj chadwal BEST

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох