МЭДЭЭ НЭМЭХ  

Сая сая хүний аминд орсон ач тустай эмнүүдийн түүх

  • 3,823 уншсан
  • 4
  • 2014/02/17

Эм хэрэглэдэггүй хүн гэж байхгүй. Харин хаанахын хэн гэгч, ямар эмийг яаж бий болгосон талаар нэг их бодоод байдаггүй байх. Мэдэхэд илүүдэхгүй гээд та нарт энэ талаар товч мэдээлэл хүргэе.

Пенициллин

Шотландын микробиологч Александр Флемингийн лаборатор дахь эмх замбараагүй  байдал 1928 онд пенициллинийг нээхэд нь тусалсан юм. Хайхралгүй орхисон стафилококки нь хөгцөөр бүрхэгдэж үхсэн байлаа. 

20-р зууны анагаах ухааны гол нээлтүүдийн нэг болох пенициллинийг огт санамсаргүйгээр олсон байна. 1928 онд профессор Александр Флеминг амралтаа дуусгаад Гэгээн Мариягийн эмнэлэг дэх лаборатортоо эрч хүчтэйгээр ажлаа эхэлжээ. Тэр стафилококк хэмээх бодисыг судалж байсан юм санж. Гэтэл гай таарч эрдэмтэн маань явахынхаа өмнө юм хумаа эмхэлж цэгцлэхээ мартаж орхижээ.Судалж байсан хуруун шилтэй микроб нь ямар нэгэн тундасаар бүрхэгдсэн байлаа. Хамгийн гайхалтай нь, судалж байсан бактер нь энэ зүйлээс болж үхсэн байв. Энэ тунадас гэдэг нь Penicillium төрлийн хөгцний мөөг байжээ. Ингэж пенициллин олдсон түүхтэй. Хожим нь Флеминг энэ талаар дурсаж, би өөрөө ч мэдэлгүйгээр анагаах ухаанд  хувьсгал хийчихсэн юм даа хэмээн өгүүлж байсан гэдэг. Гэхдээ пенициллинийг шаардлагатай  хэмжээгээр үйлдвэрлэж эхэлтэл их уджээ. 1940-өөд онд Эрнст Чейн и Говард Флори нарын Оксфордын эрдэмтэд энэ гайхалтай эмний тогтвортой найрлагыг олж, эхлээд хулгана дээр, дараа нь хүн дээр туршсан байна. Пенициллиний анагаах ер бусын увидасыг хамгийн түрүүнд биеэрээ мэдэрсэн хүн нь 43 настай цагдаагийн ажилтан байв. Тэр нүүрээ сарнайн өргөст бутаар санамсаргүй зүсэж, улмаар шарх нь идээлж хүндрэл өгчээ. 1941-02-12-нд залуухан эмч Чарльз Флетчер түүнд пенициллиний тунг тарьснаас хойш биеийн байдал нь нилээд сайжирсан гэнэ. Харамсалтай нь, пенициллин ховор байсны улмаас цагдаагийн амийг аварч чадаагүй гэдэг.


Галзуугийн вакцин

Галзуугийн вакциныг бүтээсэн Францын микробиологч Луи Пастер өөрийн үндэслэсэн Пастерийн институтын хажууд мөнх бунхлагджээ

1885-06-06-нд францын микробиологич Луи Пастерийн лабораторт галзуу нохойд хазуулсан хүүгээ чирсээр бөөн уйлаан майлаан болсон эмэгтэй дайран орж иржээ.  Галзуу амьтанд хазуулсан хүн дороо галзуугийн вирусээр халдварлаж үхдэг жамтай. 9 настай Йозеф Майстерын эх энэ тавилантай  үл эвлэрч ,хаа байгаа газраас Парижийг зорьж, галзуугийн эсрэг эм бэлдмэл туршдагаараа алдартай энэ эрдэмтнийг зорин иржээ. Гэхдээ Пастер гаргаж авсан вакцинаа хүн дээр туршиж хараахан зүрхлээгүй байв. Ингээд бяцхан хүү эрдэмтний зохион бүтээсэн шинэ вакцины хүчээр аврагдсан анхны хүн болжээ. Авралын эм нь бэлэн болсон ч түүнийг хэрэглэх арга нь аймшгийн, эмчлүүлэгчийн гэдэс рүү 40 удаа тарьдаг байлаа. Өнөөдөр энэ тоо 6 болж цөөрчээ.


Аспирин

“ Бүх өвчнийг анагаагч эм “- ацетилсалицилины хүчил буюу аспирин. Жил бүр манай гаригийн хүмүүс 80 тэрбум ширхэг аспириныг хэрэглэдэг

Өвчин намдааж, халуун бууруулагч, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй энэ эм 1987 онд бүтээгджээ. Немцийн химич Феликс Хоффман эцгийнхээ үе мөчний өвчнийг анагаах эм гарган авахаар оролдож байв. Тэрээр «Bayer AG» химийн концерны  лабораторт ацетилсалицилын хүчлийг эм хэлбэрээр гарган авсан нь одоогийн аспирин байлаа. Түүнийг эмийн “түүхий эд” болсон улиас модны үндэсний нэрээр (немцээр «аspe») нэрлэсэн байна. 2 жил өнгөрөхөд бүх өвчнийг анагаагч энэ эм Эзэн хааны ивээлээр үйлдвэрлэгдэн худалдаанд гарч эхлэв. Аспирины үйлчлэлийн хүрээ үнэхээр бишрэм. 1983 онд эрдэмтдийн олж мэдсэнээр аспирин зүрх судасны төрөл бүрийн өвчин болон цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлэх чадалтай болох нь мэдэгджээ.


Эфир

Бүрэн мэдээ алдуулалтайгаар хийсэн анхны мэс засал 1846-10-16-нд Бостоны эмнэлэгт болжээ. Гайхширсан олны нүдний өмнө доктор Уильям Мортон 25 настай Гилберт Эбботын хүзүүн дэх хавдрыг авч хаясан байна

Өнөө үед ямар ч мэс ажилбарыг наркоз буюу мэдээ алдуулагчгүйгээр төсөөлөхийн аргагүй биз. Дээр үед өвдөлтийг намдаахын тулд алх буюу бусад шууд арга хэрэгслэлийг ашиглаж байжээ. Өвчтөн мэс заслын үед өвдөлтийн шокоор нас барж байсан жишээ  түүхэнд цөөнгүй бий. Эцэст нь төрөл бүрийн мансууруулах бодисыг  өвчин намдаах зориулалтаар хэрэглэх болжээ. Эфир 13-р зуунд нээгдсэн ч, 16-р зууны үед л эмч Филипп  Парацельс түүний өвчин намдаах шинж чанарыг олж илрүүлжээ.

Бид бас британий химич Гемфри Дэвийн ачаар шүдний эмчид очихдоо айлтгүй болсон билээ. Тэрээр 1797 онд азотын исэл өвчин намдаадаг болохыг тогтоосон боловч түүнийг бүр хожим 1844 оноос л практикт хэрэглэж эхэлжээ. Анх Гораций Уэллс хэмээх хүн шүдээ авахуулахын өмнө дээрх ислийн хийг үнэрлэж ид шидийг нь бүрнээ мэдэрсэн гэдэг. Анестез буюу мэдээ алдуулагч хэрэглэж хийсэн анхны хагалгаа 1846 онд Бостоны эмнэлэгт болсон бөгөөд олны нүдэн дээр 25 настай Гилберт Эбботын хүзүүн дээр гарсан хавдрыг амжилттайгаар авчээ. Энэ өдрийг орчин үеийн анестезиологийн шинжлэх ухаан мэндэлсэн өдөр гэж тооцдог.


Инсулин

Фредерик Бантинг, түүний туслах Чарльз Бест нар 1921 онд нохой болон тугалын дотоод шүүрлийн булчирхайнаас инсулиныг гарган авчээ. Энэ нээлт нь чихрийн шижингээр шаналсан олон сая хүний амийг аварсан байна

Цусан дахь глюкозны хэмжээг хянаж байдаг инсулин хэмээх гормон нь хүн бүрд зайлшгүй хэрэгцээт зүйл юм. Инсулины хэмжээ алдагдахад хүний бие дэх сахарын хэмжээ нэмэгдэнэ. Үүнээс болж чихрийн шижин өвчин үүсдэг. Бие махбодид инсулины гүйцэтгэх үүргийг анх 1901 онд оросын эрдэмтэн Леонид Соболев нээжээ. Түүний ажлыг канадын эрдэмтэн Фредерик Бантинг  залуу туслах Чарльз Бестийн хамтаар үргэлжлүүлж , 1921 онд нохой болон тугалын дотоод шүүрлийн булчирхайнаас инсулиныг гарган авч чаджээ. 1922-01-11-нд түүхэнд анх удаа чихэр өвчтэй хүнд инсулин тарьж амь насыг нь аварсан байна. Фредерик Бантинг болон түүний төслийг санхүүжүүлэгч  Джон Маклеод нарыг Нобелийн шагналаар шагнасан ч,туслах Чарльз Бестед нь шударга бусаар хандаж тоолгүй орхисон тул үнэнийг эрхэмлэгч Бантинг шагналаасаа татгалзахад хүрчээ. Эцсийн эцэст Бантинг зөвхөн мөнгөн шагналыг нь авч туслахтайгаа тэнцүү хуваасан гэдэг. Бүтээлийн патентийг Торонтогийн Их сургуульд хүмүүнлэг үйлсийн бэлгэ тэмдэг болгон 1 доллараар зарсан байна.


Мехлоретамин

Өнгөрсөн зууны эхэн үеэр химийн зэвсгийн үйлдвэрлэлд зориулж иприт хэмээх хорт бодисыг бий болгожээ. Немцүүд энэ бодисыг анх 1917 онд Бельгийн Иприт хотын орчимд байрласан англи-францын цэргүүд дээр туршсан байна. Иприт гэдэг нэр эндээс үүсэлтэй аж. 1940-өөд онд иприт хортой төдийгүй бас ашигтай болохыг нь илрүүлжээ. Ипритийн химийн элементүүдийн нэг болох HN-2 (мустарген буюу мехлоретамин) зарим төрлийн  хорт хавдрын даамжралтыг зогсоох чадалтай нь судалгаагаар илэрчээ. 1949 онд мехлоретамин АНУ-ын Хавдар судлалын төвөөс зөвшөөрөгдсөн хавдрын эсрэг анхны цитостатик бэлдмэл болсон байна.


Зидовудин (AZT)

Зидовудин буюу AZT нь 1987 онд гарсан бөгөөд ДОХ өвчний эсрэг анхны бэлдмэл юм

1959 онд Конго улсад нэгэн эр үл мэдэгдэх өвчнөөр нас баржээ. Энэ бол Дархлалын олдмол хомсдолын хам шинж өвчнөөр нас барагсдын хамгийн анхны бүртгэгдсэн тохиолдол байлаа. Дэлхийн Эрүүлийг хамгаалах байгууллагын мэдээгээр сүүлийн 30 жилд 25 сая гаруй хүн энэ өвчнөөр үхсэн байна. 1983 онд л Люк Монтаньегоор толгойлуулсан Францын судлаачид энэхүү үл мэдэгдэх өвчнийг Дархлалын олдмол  хомсдол / ДОХ /  гэж нэрлэсэн юм. 5 жилийн дараа өвчин үүсгэгч вирусыг тодорхойлж Дархлал хомсдолын вирус гэж нэрлэв. Мөн ондоо /1987 онд/  ДОХ-ын эсрэг «Зидовудин» (AZT) хэмээх эмийг бүтээжээ. Вирусын эсрэг энэ бэлдмэл нь халдвар авсан хүмүүсийн амьдрах хугацааг уртасгадаг болохыг судалгаагаар баталсан байна. Энэ нь аймшигт өвчний эсрэг илүү үр дүнтэй эм бэлдмэл олох ажилд түлхэц өгсөн юм. Өнгөрсөн оны 3-р сард америкийн эмч нар төрөлхийн ДОХ-той хүүхдийг аварсан тухай дуулиант мэдээ цацагдсан билээ. Миссисипи гаралтай бяцхан охиныг эхээс төрсний нь дараахан 3 эмний холимог найрлагатай бэлдмэлээр тарьсны нэг нь зидовудин байлаа. 29 хоногийн эмчилгээний дараа охины цусан дахь өвчний вирус алга болсон байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сая сая хүний аминд орсон ач тустай эмнүүдийн түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Nergui Choijindorj 2015/05/08
    Gaixamshig . Bayarlyyshtai. Manai erdemtdiin neesen bvteelvvdees tawiarai.

    1 0 Хариу бичих
    • Gantulga Lkhagvadorj 2015/05/08
      tiim buteel bdag yum uu

  • Зочин 2014/06/11
    ДОХ эдгэдэг болсон гэсэн үг үү

    0 0 Хариу бичих
  • egelejargal 2014/04/27
    Saihan medeelel bna

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох