МЭДЭЭ НЭМЭХ  

Гар утас 10 жил хэрэглэвэл ... 290% нэмэгдэнэ

  • 9,481 уншсан
  • 10
  • 2014/02/15

СҮҮЛИЙН ҮЕИЙН СУДАЛГААГААР ГАР УТАСЫГ 10 ЖИЛ ХЭРЭГЛЭСЭН ХҮНД ТАРХИНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ЭРСДЭЛ 290 % НЭМЭГДДЭГИЙГ ТОГТООСОН БАЙНА

Та хир удаан хугацаагаар гар утас хэрэглэж байна вэ?

Гар утас, утасгүй интернэтийг ямар ч хугацаагаар хэрэглэх нь зарим талаараа хортой, гэвч энэхүү шинэ судалгаа нь гар утсыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүний тархинд ямар их нөлөө үзүүлдгийг дэлгэн илчилсэн байна.

Щведийн Örebro Hospita-с явуулсан, саяхан хэвлэгдсэн энэ судалгаагаар 10 жил гар утас хэрэглэсний үр дүнд тархины хорт хавдар үүсч хөгжих эрсдэл дундажаар 290 хувиар нэмэгддэг болох нь тогтоогдсон байна. Мөн тархины хорт хавдарууд голдуу гар утсаа барьж ярьдаг толгойн тэр тал дээр үүсч хөгжиж байсан нь сонирхол татаж байгаа юм.

Гар утасны хэрэглээ 10 жилийн өмнөөс л асар ихээр нэмэгдсэн ба иймээс хамгийн сүүлийн үеийн үр дүнгүүд бүүр ч их эрсдлийг харуулж байгаа гэдгийг сайн ойлгох нь чухал юм. Үүнээс гадна гар утасыг “идэвхгүй”хэрэглэж эрсдэлд өртөх улам бүр өсч байна – одоо нийтийн тээврийн унаанууд, гуанз кафе зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудад та хэдэн зуун гар утасны цахилгаан соронзон сөрөг нөлөөлөлд хүчтэй нэрвэгдэж байдаг юм.

Өөр нэг гол хүчин зүйл бол 10 жилийн өмнө одоогийнхоос хамаагүй цөөн тооны хүүхдүүд гар утаснуудыг хэрэглэдэг байсан билээ. Харин одоо бол олон хүүхдүүд өдөржингөө гар утсаараа тоглож бие биендээ мессаж илгээж мөн хоорондоо ярилцаж байх болсон нь асар их эрсдлийг дагуулж байна. 

Өсөж өндийж байгаа хүүхэд залуучуудын эмзэг бие эрхтэн цогцос нь гар утасны цацрагийн ийм сөрөг нөлөөнд хамгийн их өртөмтгий эмзэг эрсдэлтэй байдаг гэдэг нь аль эрт нэгэнт тогтоосон бодит үнэн бөгөөд бас үүний нөлөөгөөр бүүр бага наснаасаа эхлэн тэдний ярьж хэлэх, сэтгэн бодох, цээжилж тогтоох зэрэг олон чадварууд муу сул хөгждөг гэдгийг хөдөлшгүй бодит баримтуудаар баталсан байдгийг байнга санаж яваарай.

Мөн гар утаснаас хүний нүдэнд харагдахгүй боловч байнга цацарч байдаг цахилгаан соронзон цацраг нь хүний уураг тархийг гэмтээж өөрчилдөг гэдэг нь тогтоогдсон бөгөөд харин чухам яг яаж өөрчлөгддөг, ямар урхаг үр дагавруудтай болох нь одоо хир нь ойлгомжгүй, судлагдсаар байгаа.

Энэ нь өөрөөр хэлбэл, бүх дэлхий дахин нийтээрээ газар сайгүй гар утас хэрэглэх болсон нь цаад мөн чанартаа бол асар том биологийн туршилт мөн бөгөөд харин бид нар энэ туршилтынх нь “туулайнууд, хархууд” нь болчихоод байгаагаа мэдэхгүй байгаа юм.

Яг жинхэнэ тэр үр дагавруудыг нь нэгэнт гарч эхлэхээрээ нь хүмүүс сая олж мэдэх биз ээ. Гэвч олон олон хүмүүсийн хувьд нэгэнт хожимдсон гэмшил байх болно!  Эдгээр судалгаануудын үр дүнгүүдээс харах юм бол ойрын жилүүдэд уураг тархины гэмтлүүд болон хорт хавдарын тохиолдлууд огцом нэмэгдэх давалгааг хүлээж болноо гэсэн үг юм.

Мэдээжийн хэрэг, та бүхэн мэдэж байгаа, өөрийгөө гар утасны энэ хорт цацрагаас хамгаалах хамгийн сайн арга бол түүнийг ОГТ хэрэглэхгүй байх явдал юм. Зарим хүмүүсийн хувьд ажлын хувьд гар утасгүй байх боломжгүй бол энэ хорыг бага ч гэсэн багасгах зарим нэг аргууд:

  • Гар утсаа толгой тархинаасаа хол барьж чанга яригчийг нь аль болох хэрэглэж байх
  • Шөнөдөө заавал унтрааж байх  мөн хэрэглэхгүй үедээ унтрааж занших
  • Бүр унтраах боломжгүй бол “нисэх онгоцонд” гэдэг горим дээр нь тавьж байх
  • Гар утасны зах зээл дээр маш их хуурамч утаснууд байдаг. Тусгай шалгалтанд тэнцээгүй  "ХЯТАД" гар утсуудыг маш ихээр оруулж ирсэн байгааг санаж яваарай.

Жич: Гэхдээ БҮҮР хэрэглэхгүй байх нь хамгийн сайн үр дүнтэй арга гэдгийг мөн бид болон бидний урьд үеийнхэн гар утас хэрэглэхгүй болсоор ирснийг бас мартаж болохгүй биз ээ.

Судалгаагаар дийлэнхи хүмүүс өдөртөө дундажаар 10-12 хон минут ярьдаг, 2-4 мессаж илгээдэг байна.З өвхөн ийм өчүүхэн шалтгааны төлөө бүтэн өдөржин шөнөжингөө хорт цацрагийн нөлөөн доор байх нь эрүүл ухаантай хүний ажил мөн үү?

Болгоомжилцгоо!  Гар утасны гамшигт нөлөөнөөс өөрсдийгөө болон хүүхдүүдээ хамгаалцгаа!

/ Та бүхний мөнгийг "сааж" байсан цагт гар утас аюулгүй гэж тархийг тань угаасаар байх болноо! /

Эх сурвалж: http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/3
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гар утас 10 жил хэрэглэвэл ... 290% нэмэгдэнэ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • zoochiin 2014/03/28
    yag tiim unuu margaashgvi bolson bololotoi dog yanaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/17
    zurhen taldaa xarmaatai ttsamts huwtsasnd gAr utas hiih muu zurxend bas huzuund zuuh muu huzuunii oostoi ch gesn tegeed umdnii karmaand utas hih mash muu urguideld hurgedeg tiim medeelel hiij boldgui ymu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/17
    tanidag humuus zalgaad 2-3 tsag yariad saldaggui . neeree tolgoi ovddog daraa n .

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/16
    soronzon dolgoin xortpi gedgiig huhfdud medhgui oilhguishude utsaa gartaa untdag shono noirgui toglodog mesej bichdg oilgomjtoi

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/16
    barag 4 nastaigaax exleed 80 nastai buural hurtel gar utsan barij bbna xar bagaasni tarhini uwwchin uusgesnu uuren telefoni huuhed zoruilsan dugaar uilchilgeege zogsoowol taarna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/16
    hehe

    0 0 Хариу бичих
  • Zaaval hariuga unshaarai 2014/02/16
    Airplane mode deer tavichihaar suljeegui bolchih yum chin dolgion ni buur bhq bolohguimaa gehed arai l gaigui blgui de. teged ch airplane mode der tavihaar duu sonsoh togloh ntr geed msg bichih yarih internet orhoos busad zuils l hereglegdne shu de.

    0 0 Хариу бичих
  • заавал хариу илгээгээрэй 2014/02/16
    airplane mod дээр тавьбал долгион нь гайгүй юм уу ???

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/16
    Толгой хавьдаа тавиад унтхаар өглөө нээрээ өвддөг шүү

    0 0 Хариу бичих
  • togoldor 2014/02/16
    bi tegwel onoo margaashgui bolson yum bnlda

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох