Залуучуудын олимпийн буудлагын төрөлд АЛТАН медаль хүртлээ

М.Саран

2018-10-12 11:58:31

alternative title

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо болж байгаа залуучуудын олимпийн буудлагын төрөлд Э.Энхмаа алтан медаль хүртлээ. Э.Энхмаа нь буудлага спортын холимог багийн төрөлд Унгарын буудагч Залан Пеклер нарын баг, ОХУ болон Мексик тамирчдаас бүрдсэн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн холимог багийн төрөлд аваргаар тодорсон байна.

Монгол-Унгарын багийн ард 19 хос жагсаж, хүрэл медалийг Финландын Виви Кемппи, Аргентиний Факундо Фимапас нар хүртжээ.

Одоогоор манай улсын баг тамирчид нэг АЛТ, хоёр МӨНГӨН медаль хүртээд байна. Нийт 11 тамирчинтай залуучуудын олимпийг зорьсон Монголын баг тамирчиддаа амжилт хүсье.

Манай улсын баг тамирчдын хувьд сагсанбөмбөг, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн төрөлд хүч сорих аж.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19