Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдана

М.Саран

2018-10-23 11:18:28

alternative title

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Монголын багаас өчигдөр зургаан тамирчин барилдаж байгаагаас одоогоор Л.Төртогтох хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгаран үлдлээ.

Тэрбээр БНСУ-ын бөх Ли Жон Куг 4:0-оо ялж, Японы бөх Мацүмото Ацүшитай барилдахаар боллоо. Энэ барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01:00-с болно.

Л.Төртогтох эхний тойрогт хийлж, Казахстаны Н.Нургапулийг 2:1-ээр ялснаар шөвгийн наймд үлдсэн юм. Тэрбээр Беларусын Иван Янкошкид ялагдсан ч дагах барилдаанд БНСУ-ын бөх Ли Жон Куг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19