Өнөөдөр ДАШТ-ий алтан медалийн төлөө ОУХМ О.Насанбурмаа барилдана

М.Саран

2018-10-24 10:42:29

alternative title

ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж манай бөх ОУХМ О.Насанбурмаа алтан медалийн төлөө шалгарч үлдээд байна. Манай бөх Унгарын Николетта Смольскаг 10:0, Туркийн Бусе Тосуныг 7:6, БНХАУ-ын Хуан Вангийг 6:0-ээр ялж шигшээд үлдсэн юм. Тэрээр өнөөдөр Канадын Жустина Ренай Ди Стасиотой  алтан медалийн төлөө барилдана. ОУХМ О.Насанбурмаа өмнө нь ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртэж байсан билээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсын тамирчдаас: 

50 кг (23 бөх). Э.Нарангэрэл хийлээд дараа нь Туркийн Эвин Демирхантай,
53 кг (23 бөх). Э.Сумьяа БНСУ-ын Ли Шин Хе-тэй
57 кг (25 бөх). А.Батцэцэг Ардчилсан Солонгосын Жон Ин Сүнтэй
62 кг (25 бөх). Э.Гантуяа БНСУ-ын Хан Жүн Вонтой тус тус эхний даваанд оноолт таараад байна.

Мөн өнөөдөр 65 кг-ын жинд Х.Болортуяа ОХУ-ын бөх Мария Кузнецоватай дагах барилдаан хийнэ. Түүнийг ялбал Азербайжаны Ирина Нетребатай хүрэл медалийн төлөө барилдах юм.  Дагах болон урьдчилсан барилдаан Монголын цагаар 16:30 цагаас, хагас шигшээ барилдаан 22:45 цагаас, медалийн төлөө барилдаан 00:00 цагаас эхэлнэ. 

 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19