МЭДЭЭ НЭМЭХ  

Oлимпийн Сочи хотын тухай хорлонтой зурагнууд хуурамч байжээ

  • 8,863 уншсан
  • 8
  • 2014/02/18

Олимп ид дундаа явагдаж байгаа энэ үед Сочигоос ирсэн мэдээнүүд интернетээр дүүрэн байна. Зарим нь нилээд тааламжгүй: дуусаагүй барилга, өвлийн уур амьсгалгүй дүр зураг, хогон овоо ч байх шиг. Гэхдээ эдгээр зурагнууд бодит байдалтай нийцэхгүй байгаа нь олон ажээ. Олон нийтийн сүлжээнд байгаа зарим зургийг харцгаая.

Дундуур нь хуваасан ариун цэврийн өрөөнүүд Сочийн буудлуудад байгаа юу?

Эхлээд харахад инээд хүрмээр утгагүй зүйл шиг санагдаж байгаа биз.  Онцлог нь, энэ зураг Сочийнх биш аж. Зураг олимп эхлэхээс хамаагүй өмнө тавигдсан бөгөөд чухам юу дүрслэгдсэн нь ч ойлгомжгүй байна. Хэн нэгний нь зөгнөлт “ уран бүтээл “ байж болзошгүй.


Сочийн нэг ресторанд амттанг үнэхээр «ice cream in the ass» / бөгсний зайрмаг / гэж орчуулсан юм болов уу?

Үнэхээр ингэж орчуулсан юм байна. Гэхдээ энэ зураг наад зах нь 2012 оных бөгөөд Сочид авсан зураг ч биш ажээ. Харин энэ тохиолдолд «ass» гэдэг нь «assortment» («ассортимент – амттаны зүйл») гэдэг үгийн товчлол юм байна. Сүлжээгээр : «lemonade in the ass[ortment]», «cakes in the ass[ortment]» зэрэг бусад хувилбарууд нь явж байна билээ. Харахад инээдтэй ч огт буруу зөрүү юм алга.


Угаалтуурын цоргоноос зэвтэй ус гоожиж байгаа юу ?

Зарим сэтгүүлчид Сочийн буудлуудад усан хангамж асуудалтай байгаа талаар бичсэн байсан. Үнэхээр тийм байж болох л юм. Гэхдээ энэ зургийг 2012 оны 8-р сард Украйнд ундны усны аюулгүй байдлын талаар төрийн хяналт муу байгааг шүүмжилсэн нэгэн мэдээнд ашигласан юм байна. Зурган дээр он, сар бий.


Сочид ариун цэврийн өрөө, хүлээлгийн өрөө хоёр нь хамт гэж үү ?

Сочид авсан гэдэг энэ зураг интернетэд үе үе гарч ирдэг бөгөөд үүнийг олимпийн аль нэгэн объектод, ер нь Сочид авсан гэсэн ямар ч баталгаа  байхгүй. Энэ зураг 2013 оны 12-р сараас эхлэн олон арван хошин сайтуудаар тавигдсаар байгаа юм. 


Буудалцаанаас болгоомжлуулсан тэмдэг Сочид үнэхээр байдаг юм уу ?

Энэ зургийг хаана авсныг мэдэхгүй юм, олимпийн Сочид л лав биш дэг. Нэг этгээд үсэрч гарч ирээд галлаад байх тийм аюул арай ч байхгүй байхаа. Ийм тэмдэг дэлхий даяар, гэхдээ цэргийн объектын орчимд л байдаг. Буун дуунаас айх юмгүй гэдгийг л энгийн иргэдэд мэдэгдэж буй тэмдэг шүү дээ.


Тамирчдад зориулсан нийтийн жорлон уу ?

Энэ зургийг үнэхээр Орост авсан ч, Сочийн тамирчдад зориулсан өрөө огт биш ажээ. Казанийн Их сургуулийн ариун цэврийн өрөөг шогч зарим нь олимпийн тосгоных болгож сүлжээнд цацсан бололтой. Огт үндэслэлгүй боловч яахав, инээдтэй л юм байна.


Энэ олимпийн Сочийн плакат мөн үү ?

Плакат нь мөн, харин зураг нь хуучирсан, лав жилийн өмнөх зураг аж. Заим хүмүүс хотыг өнгө зүс, бэлтгэл муутай байгаагаар гаргахыг зорьсон бололтой. Гэвч Сочи зочдоо шал өөр байдлаар угтаж аваа биз дээ!


Эдгээр нохдыг Сочийн эрх мэдэлтнүүдийн тушаалаар устгасан уу ?

Дотор зарсхийлгэм эдгээр зурагнуудыг зориуд баллав. Гэхдээ та нар үзэж амжаа байлгүй: олимпийн бэлтгэл ажлын үеэр алуулсан олон тооны муур, нохойн зураг байсан. Тэнэмэл нохдыг үнэхээр устгасан. Гэхдээ олон нийтийн сүлжээнд тархсан зургийг Сочид биш, Украйнд 2012 онд авсан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Oлимпийн Сочи хотын тухай хорлонтой зурагнууд хуурамч байжээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2014/02/27
    Криллээр сэтгэгдэл ээ бичиж чадахгүй байж том том шаахиймаа бас латинаар оросоор бичээд байгаам уу хаашаа юм

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/02/27
    hen bolood yug ni umuuruud heniig muulaad bga yum be? orost er ni ochij uzsen uu? Sochi-d ner nuuree bodoj buh yumaa arai uur tuvshind bolgoson l bh gehde erunhii dur turh bol enenees ch door orosin hevleluudeer gardag material tv yu gej heledgiig medeh uu Mi vprevie v mire geed l bsdig muudag yum, ta narin tegj saimshraad bdag orosuudin huvid hen bolohoo medeh uu? neeh oro ah geel soiordogoo boli ter ah nar chini kosogllzie inache nas nikogda ne nazivayut... Daje socialism-iin ued MNR gedgiig yu gedeg bsnig medeh uu? Mongoli ne rabotayut gej izdevali nad nami...Manaid baisan orosin tsergiin temdegleliin devtert " Kogda to boini Chinggis khana rastoptali nashu plodorodnuyu zemlyu, a seichas mi raztopchem mongoliskuyu stepi gej l bichigdej uldsen bga...

    1 1 Хариу бичих
  • irgen 2014/02/27
    huiten dainii ueiig sanagduulj bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/27
    Ugaasaa evropuud urgelj orsiig doosh ni hiih sonirholtoi humuus. Asar ih baigaliin baylagt shulsee goojuldag hedii ch buhiin doothiig harj uneg turj uhehiin ulger bolj bgaa nuhduud orsiin baigaliin hiinees onoog hurtel haraat bga. Ertnees oros nutag ruu ungulzuj irsen ch honshooroo tes tsohiulaad bucaj bsan Manai mongolchuudaas oor orsiig buren suhruulj bsan uls bgui.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/18
    барууны хэвлэлүүд угаасаа дандаа мушгин гуйвуулдаг шдээ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/18
    Гэнэн тэнэг гарууд л анхнаасаа итгэж байхгүй юу ер нь онлайн ертөнцөд болж байгаа юмнд шууд итгэхийн арга байхгүй болсон цаг шүү дэ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/18
    юун ядарсан тайлбар хийдийн..

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/18
    ална ална

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох