МЭДЭЭ НЭМЭХ  

“Зоопаркийн амьтан” болсон зовлонт хүмүүс

  • 9,323 уншсан
  • 8
  • 2014/10/27

Боолын худалдаа бол эрт цагаас эхлэлтэй хүн төрөлхтний нэгэн гутамшигт толбо юм. Боолчуудын ихэнх хувийг Африк тивээс хүчээр авчирсан хар арьст хүмүүс эзэлж байлаа.

Тэдний хүч хөдөлмөрийг зүй бусаар сорон мөлжих нь хэний ч гайхлыг төрүүлдэггүй, олон нийтийн зүгээс ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй цаг үе байсан гээд бод доо. Боолын мөлжлөг 19-р зууны үед дээд цэгтээ хүрсэн юм. Америкт гэхэд л 1860 онд 15 мужийн 19 сая оршин суугчид тоологдож байсны 4 сая нь боолчууд байжээ. Энэ улс боолчуудын хүчээр л өнөөгийн хөгжил цэцэглэлтэнд хүрсэн гэхэд хилсдэхгүй.

Яг энэ үеэр европчууд болон Хойд америкийн “ажил хэрэгч” эрхмүүдийн толгойд нэгэн гайхалтай санаа орж ирсэн нь Ази, Африкийн уугуул иргэдийг унаган төрхөөр нь үзүүлэх буюу хүмүүсийн зоопарк байгуулах явдал байв. Тэд мэдээж үүнийгээ зоопарк гэж шууд нэрлэхгүй, харин  «угсаатны зүйн үзэсгэлэн», «негрүүдийн тосгон» гэх мэтээр нэрлэдэг байжээ. Зарим үед хар арьст хүмүүсийг шууд сармагчинтай нэг торонд хийгээд адгуус амьтдаас соёлжсон цагаан арьст хүн болон хувирах хувьслын явцын завсрын амьтан мэтээр тайлбарлан үзүүлдэг байв.

Зоопаркийг санаачлагчид эхэн үедээ нэн ховор угсаатны төлөөлөгчдийг эх нутгаас нь хууран мэхэлж авчрах оролдлогыг хийдэг байв. Колумб хүртэл нутгийнхандаа индианчуудыг үзүүлэх гэж Испанид авчирч байжээ. Хожим нь Барнумын цирк гэх мэт байгууллагууд бий болж хүмүүсийг зугаа цэнгэл, мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байлаа. Жишээ нь, Вашингтоны асрагч байсан гэх хар арьст Жойс Хит гэгч хижээл эмэгтэйг циркэд үзүүлдэг байв. Үүний зэрэгцээ Ченг, Энг Банкерууд нэрт сиамын ихрүүд, Чарльз Страттон, Лавиния Уорен нарын одойчуудын хурим, маш сайн хийсэн Фижи арлын хуурамч лусын дагина гэх мэт одоо цагийн сэтгэхүйгээр төсөөлбөл сэтгэл өвдөм үзүүлбэрүүдийг сонирхуулдаг байжээ.

19-р зууны 70-аад оноос хүмүүсийг зоопаркад үзүүлэх явдал газар авч дэлхийд ноёрхлоо тогтоохоор өрсөлдөж буй имперализмын бэлгэ тэмдэг болж эхлэв. Улмаар Антверпень, Лондон, Барселон, Милан, Варшав, Гамбург, мэдээж Хойд Америкт ийм зоопаркууд байгуулагджээ. Эдгээр зоопарк тус бүрийг 300 000-аас доошгүй хүн үзэж  сонирхсон гэсэн тооцоо байдаг.

1889 оны Парисын Олон улсын үзэсгэлэнгийн гол үзмэр нь «Негрүүдийн тосгон» байжээ. Түүнийг 28 сая хүн үзсэн гэдэг.

«Негрүүдийн тосгон» Дарвины сургаалийг шүтэгч Германд ихээхэн түгээмэл байв. Тосгоны оршин суугчдыг цагаан арьстнаас хамаагүй дор түвшинд  үзэж сармагчинтай зүйрлүүлэн хэлэлцдэг байв. Энэ тосгонд Бисмарк болон II Вильгельм хаан зэрэг эрхмүүд ирж сонирхож байжээ.

Өнөө үед байж болшгүй ёс суртахуунгүй явдал нь тэр цагт ердийн л нэг зүйл байлаа. Европчуудыг зөвтгөх ганц зүйл байгаа нь тэд маш харанхуй бүдүүлэг, негр хүн сармагчингаас юугаараа ялгаатайг өөрсдөө ч мэддэггүй байжээ. Бисмарк торон дахь хүмүүсийг горилл сармагчингаас ялгаж чадахгүй асууж байсан гэдэг.

1904 онд Сент-Луист болсон Олон улсын үзэсгэлэн дээр Ота Бенг нэртэй пигмей эрийг үзүүлж байсан тухай бичмэл хадгалагдан үлдсэн байна. Энэ үеэр эрдэмтэд “пигмей хүн туршилтын тестийг гүйцэтгэхдээ маш их цаг зарцуулж, олон тэнэг алдаа гаргаж байгаа тул оюун ухаан нь  оюуны хомсдолтой хүнийхтэй ижил түвшинд юм байна” гэсэн дүгнэлт хийж байжээ. Мөн дарвинист үзэлт олон хүмүүс тэднийг чулуун зэвсгийн үед хамруулж байсан ба Гетти гэгч эрдэмтэн «балар эртний үеийн бүдүүлэг хэрцгий авиртай» гэж тодорхойлжээ. Ота Бенг төрөлх Конго нутгаа санан гансарсаар 1916 онд амиа хорлосон байна.


Зоопаркад төрөл бүрийн үндэстэн ястнууд байсныг хэлэх нь зүйтэй: эскимосчууд, полинезийн арлынхан, канадын инуитчүүд, Суринамын болон Патагонийн индианчууд, бүр эртний пруссчуудын дүрд тоглох хэрэгтэй болсон Дорнод Пруссийн Балти орчмоос гаралтай боолчууд ч байжээ.

Энд 1881 онд Чилээс хулгайлж авчирсан Kawesqar омгийн 5 индиан байна. Тэд ганц жил болоод л үхэцгээсэн гэнэ.


Австралийн уугуул иргэд. 1884 он


Фижи арлын хөгшин каннибал


Ирокез омгийн индианчууд


Цейлончууд


Европын нэгэн зоопаркад амьдарч байсан эскимос гэр бүлийнхэн мөнгө олж номлогчдод өрөө  төлөхийн тулд христийн шашинд элсэж байсан түүх тэмдэглэгдэн үлджээ. Гэвч тэд бүгд салхин цэцэг өвчний улмаас нас барцгаажээ. Тэдний оромжноос өрхийн тэргүүний хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтэр олдсон гэдэг. Энэ дэвтэрт эскимос эр туулж өнгөрөөсөн бүхий л доромжлол, зовлон зүдгүүрийг төрөлх инуктуит хэл дээрээ тоочин бичсэн байжээ.

Санкт-Петербург дэх Сомалийн боолчууд


Тэр ч байтугай, 1939 онд соёлжсон Америк оронд үе үе амьд хүмүүсийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байв. Ийм нэг үзэсгэлэн дээр семинол омгийн индианчуудыг үзүүлж байна.

20-р зууны дунд үеэс улс үндэстний тэгш эрхийн тухай үзэл тархаж эхэлснээс болов уу, эсвэл улс орнуудын засгийн газар ийм явдлыг хуульчлан хориглосноос болов уу, эсвэл хүмүүс зүгээр л мөнгөгүйдээд ийм арга хэмжээг үзэж чадахаа больсноос уу, ямар ч гэсэн хүмүүсийн зоопарк үндсэндээ алга болжээ. Бүх зүйл түүх болон ард хоцорсон мэт санагдаж байвч дайны дараах соёлжсон Европ тивд “Конгочуудын тосгон” гэдэг үзүүлбэр гарах нь тэр!

Шившигт зоопаркийн хоригдол бяцхан охинд нэгэн эмэгтэй гадил жимс өгч байна. Яг л сармагчинд өгч байгаа юм шиг... 1958 оны Европ шүү дээ!

Тэр цагаас хойш тийм ч олон жил өнгөрөөгүй байна. Мөнөөх зоопаркийн хүүхдүүд “цагаан арьстнууд”-тай нэг ангид суралцаж, нэг ширээнд сууж, чадварлаг мэргэжилтнүүд болцгоож буй. Тэднийг сармагчинтай зүйрлүүлэх бодол хэний ч толгойд орохгүй. Дээрх эмэгтэйд ач гуч нь хар арьст охинтой нөхөрлөх цаг ирнэ гэж хэлсэн бол юу болох байсныг бүү мэд. Яг түүн шиг, 21-р зууны бидэнд хүний зоопаркийг төсөөлөхөд ч хэцүү санагдах юм!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Зоопаркийн амьтан” болсон зовлонт хүмүүс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/31
    odo har aristnuud tsagaan aristnuudas oshoogoo avch bga tsagaan aristnuud mohoosei

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/02
    Завсрын, шилжилтийн шатанд яваа манай монголчуудын зан авир, ааш араншин, хүнлэг байдал шороотой хутгалдсан. Гараад л хар, гудмаар давхилдах машинуудыг хүн жолоодож явна уу, зэрлэгүүд жолоодож явна уу. Гудмаар яваа ямар ч монгол хүнээс зүг чиг ч юм уу, ер нь ямар нэг юм асуухад хүн шиг хариулахгүй. Монгол хүмүүсийн хоорондын харилцаа нь жирийн ярианы хэлбэрээр биш, хэрүүл, уцаар, хараалын хэлбэртэй. Хүмүүс шинжлэх ухаанаас ухарсан, харин дундад зууны бөө мөргөл, шашин руугаа гүн гулсан орцгоосон. Би өнөө цагийн монгол хүнийг хүн биш болох тал руугаа уруудаж яваа зэрлэгүүд гэж хэлнэ. Хэрвээ дээрх угсаатны зүйн үзэсгэлэн, парк одоо ч европ, хойд америкт байдаг байсан бол гудманд гараад захын 10 монголыг түүж аваачаад хашивал шинэхэн сонин үзмэр болно доо.

    14 1 Хариу бичих
  • xaxa 2014/10/27
    euvropchuudiig bas uzmer bolgochih yumsan

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/27
    Хогийн америк нэртэй луйварчид

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/27
    ene baih heregtei baisiim daa har arisan hun bish

    1 8 Хариу бичих
    • hehehe 2014/10/27
      "teguul" gesen p is d aa d chi manai mongoliig gutaaj baigaa har aristan la l ar bolood umuuruud baigaamuu a l mine gej helii dee

    • Tguul 2014/10/27
      Chi yuch bish

  • Зочин 2014/10/27
    Европууд ална ална

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох