МЭДЭЭ НЭМЭХ  

Хүний үс, хумсны тухай сонирхолтой баримтууд

  • 2,523 уншсан
  • 0
  • 2014/10/27

Хэдийгээр үс, хумс нь амин чухал эрхтэн биш ч гэлээ олон хүн үс, хумсаа арчилж янзлахад маш их хүч чадал, цаг хугацаа зарцуулдаг гэнэ.

Хүний үс

Эрчүүдийн нүүрний үс-сахал нь бусад хэсгийн үсийг бодвол илүү хурдан ургадаг. Сахлаа огт хусахгүй яваад байвал 9 метр хүртэл ургаад унах гэнэ.

Хүний толгойн үснээс өдөрт 60-100 ширхэг унаж байдаг. Унаж байгаа үсний тоо хэмжээ нь улирал, цаг агаар, жирэмслэлт, зарим төрлийн өвчин, хоолны дэглэм, насны байдлаас шалтгаалдаг.


Янз бүрийн үс

Эмэгтэй хүний үс диаметрээрээ эрчүүдийнхээс 2 дахин нарийн гэнэ. Эрчүүдийн үс илүү хатуу бөгөөд бүдүүн ширхэгтэй байдаг.

Хүний ганц ширхэг үс 99 грамм ачааг даах чадалтай. Иймээс Рапунцелийн үлгэр үнэний хувьтай юм.


Онцгой хумс

Дунд хурууны хумс хамгийн хурдан ургадаг. Ямар учиртайг бүү мэд, хумсны хэмжээ хурууны урттай шууд хамааралтай байдаг аж. Хэдийчинээ урт хуруутай байна, хумс төдийчинээ түргэн ургана.


Хамгийн их үстэй нь

Зарим хүн бараг л сармагчин шиг үсэрхэг байдаг. Үнэн хэрэг дээрээ бид бүгд сармагчингаас ялгаагүй биедээ үстэй. Харин бидний үс маш нарийн ширхэгтэй учир мэдэгдэхгүй байгаа юм.

Цайвар үс хар хүрэн өнгийн үснээс өтгөн бөгөөд урт ургадаг гэнэ. Үсний өнгөөр түүний нягтыг мэдэж болно. Хүний толгойд дунджаар 100 000 ширхэг үсний уутанцар байдаг нь хүний амьдралын туршид тус бүрдээ 20 ширхэг үс ургуулан гаргана. Цайвар үстнүүд 146 000 ширхэг, хар үстнүүд 110 000 орчим, хүрэн үстнүүд 100 000 ширхэг, улаан шаргал толгойтнууд хамгийн бага буюу 86 000 уутанцартай байна.

Дээр дээрээсээ давхарласан кератин хайрс нь үсний хамгийн гадна талын давхарга юм. Үүний дотор дахин 2 давхарга бий. Арьсан доорх хэсгийг үсний уг гэнэ. Үсний янз байдал уутанцрын хэлбэрээс хамаарна. Гонзгой уутанцраас долгиотсон үс, бөөрөн хэлбэртэйгээс нь буржгар үс, дугираг уутанцраас шулуун үс ургадаг.


Хумсны ургалт

Гарын хумс хөлийнхөөс 4 дахин хурдан ургадаг. Гадаад нөлөөнд байнга өртөж байдаг хумс хурдан ургадгийг та нар лав ажигласан байх. 2 хөл, 2 гарын хумс нийлээд сард 0,25 см орчим ургадаг гэнэ.


Үсний нас

Биен дээрх үс дунджаар 3-7 жил болоод унана. Харин толгойн үс өдөр болгон унаад, ургаад байх шиг санагддаг хирнээ маш сайн арчилсан тохиолдолд л урт наслаж чаддаг байна.

Нас ахихын хирээр хүн үснийхээ 50 гаруй хувийг алддаг.

Унасан үс бараг задардаггүй. Үсний задрал маш удаан явагддаг тул үсийг мөнх настай гэж хэлж болно.

Үсийг хөлдөөхөд яах ч үгүй, байгаль цаг уурын гамшиг үсэнд нөлөөлөхгүй. Олон төрлийн химийн бодис, хүчил шүлт үсэнд үйлчлэл үзүүлдэггүй аж.

Үсний гол уураг бол кератин. Кератины нэгдэл л ийм бат бөх, нарийн бүтэцтэй уургийг бий болгодог байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүний үс, хумсны тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох