Ирэх сарын 8,9-нд бүх нийтээр амарна

М.Саран

2018-10-31 11:23:51

alternative title

Засгийн газраас дөнгөж сая Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, 11 дүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо. Чингисийн мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Харин 11 дүгээр сарын 8 пүрэв гариг тохиож байгаа тул үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Харин Баасан гарагийн амралтын өдрийг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлснээр ажиллах юм. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19