ШУУРХАЙ МЭДЭЭ: Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа

М.Саран

2018-10-31 15:46:54

alternative title

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалын хариуцлага алдсан буюу өөрийн яамны хариуцдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг алдагдуулсан үндэслэлээр сайдын тушаалаас огцруулах улстөрийн шийдвэрийг дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргажээ. 

Энэхүү саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралд оруулсан байна. Мөн. ЖДҮ-тэй холбоотой дараах арга хэмжээнүүдийг авах чиглэлийг өгчээ. 

1. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мөнгийг бүгдийг эргэн төлүүлэх
2. ЖДҮ- дэмжих сангийн үйл ажиллагааг цаашид шилэн болгож өөрчлөх.
3. Ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтанд шалгалт оруулах.
4. Хууль зөрчиж зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах. 
Б.Батзоригт хариуцлага тооцох эцсийн шийдвэрийг УИХ гаргана. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19