МЭДЭЭ НЭМЭХ  

McDonald’s амжилттай Маркетингийн туршлага

  • 1,588 уншсан
  • 2
  • 2014/11/01

Бид таньд маркетингийн хэрэгслүүдийг цаг үеээ олж оновчтой ашиглах нь ямар амжилтанд хүргэдэг болохыг алдарт McDonald’s брэнд дээр харуулъя.

Та бидний мэдэх дэлхийн тэргүүлэх түргэн хоолны ресторан болох Mcdonald’s нь одоогоор 119 оронд 35000 гаруй салбартай юм. Эдгээрээс 75 хувиас илүү хувь нь франчайз бөгөөд энэ нь компанийн хэт тэлэлт буюу томролтоос үүсэх хяналтын эрсдлийг бууруулдаг байна.

Mcdonald’s корпорацийн түүх нь 1955 оноос эхэлдэг энэ үед энгийн жижиг бизнес эрхлэгч Ray Kroc нь Mcdonald’s-ийн ах, дүүсээс франчайзингийн эрхийг авч анхны салбарыг нээн алдартай 15 центийн бургер худалдаалдаг байсан байна. Тэрээр тохижилтын дизайн, үзэмж зэрэг концепцийг гаргахад тусалсан юм. Үүнээс 10 жилийн дараа гэхэд Mcdonald’s нь Америк даяар 700 гаруй салбартай болж өргөжин тэлсэн түүхтэй. Энэ цаг үзэс эхлэн дэлхийн брэнд болох аян замдаа гарчээ.

Kroc нь Mcdonald’s-ийн энэ их тэлэлтийг удирдсан төдийгүй чанар, үйлчилгээ, цэвэр байдал, мөн үнэ цэнийг маш их чухалчилдаг байжээ. Үндсэн меню-г олшруулж алдартай Big Mac, Quarter Pounder, Happy Meal, Filet-O-Fish  мөн өглөөний цай болох Egg McMuffin зэргийг нэмжээ. 

Kroc нь эртнээс Mcdonald’s-ийн гол хэрэглэгчид бол хүүхдүүд, болон гэр бүлээрээ хооллогчид гэдгийг ойлгожээ. Тийм ч учраас сурталчилгааны гол цөмөө эдгээр бүлгүүд рүү явуулан тэр ч бүү хэл Ronal McDonald гэх бэлэг тэмдэг буюу баатрыг 1965 онд олон нийтийн хүртээл болгожээ. Тун удалгүй Grimace, The Hamburgler мөн Mayor McCheese  зэрэг баатруудыг бүтээжээ. Энэ нь хүүхдүүдийг рестроран руу ихээр татах оновчтой шийдэл болсон байна.

1974 онд McDonald корпораци нь Ronald McDonald House хөтөлбөрийг цус багадах өвчтэй хүүхдүүдэд туслах зорилгоор нээсэн юм.  Тэр үеэс хойш энэхүү хөтөлбөр нь дэлхийн хэмжээний буяны байгууллага болтлоо хөгжисөн юм. Тус буяны байгууллага нь хүүхдийн аж амьдрал, эрүүл мэнд болон амь насыг дараах гурван хөтөлбөрөөр сайжруулхаар үйл ажиллагаагаа явуулдаг:

  1. Ronald Mcdonald House
  2. Ronald Mcdonald Family Room
  3. Ronald McDonald Care Mobile.

1980-иад онд Mcdonald’s нь маш хурдтайгаар салбаруудаа Ази болон Европоор тархаасан. Энэхүү тэлэлт нь компанид 90, 2000- аад оны үед маш их хүндрэлүүдийг авчирсан. Жилд 2000-аас их салбар нээж байгууллага нь гол анхаарал болон үндсэн чигээ алдсан юм. Шинэ ажиллагсад нь хурдан хугацаанд бэлтгэгдээгүйгээс болоод муу харилцагчийн үйлчилгээ болон бохир ресторан болоход хүргэсэн байна.

Гүйцэтгэх захирал болох Jim Skinner нь бид рестораныхаа үнэ цэнээс сарнисан байсан манай үнэ цэнэ бол халуун, өндөр чанартай хоолыг тухтай, боломжийн үнээр хурдан зооглох явдал юм.

2003 онд байгууллага нь “хожихын тулд төлөвлө” нэртэй стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэрхүү стратегийн суурь нь одоог хүртэл хэрэглэгддэг. Энэхүү стратеги нь McDonald’s-ийн чигийг дахин тависан ба хурдан хямдхан хоол гэхээсээ илүү өндөр чанартай, харилцагчийн үйлчилгээг дээдэлсэн тийм байгууллага болоход нь тусалсан юм.

Энэхүү стратеги нь байгууллагын 5P (People-хүн, Product-Бүтээгдэхүүн болон үйлчилгээ, Promotions-Идэвхжүүлэлт, Price-Үнэ, Place-Түгээлт)  сайжруулалт болон тухайн орчин болон соёлд нэвтрэхэд нь тусгайлан тусалсан байна.

Жишээ нь: McDonald’s нь Хятад улсад Egg Tomato болон Pepper McPuff, Франц улсад premium M burger зэргийг тухайн орны соёлд тааруулан хийсэн байдаг.

Зарим нэг өөрчлөлт нь байгууллагад эерэг өөрчлөлтүүдийг авчирсан байдаг. Жишээ нь:

  • Үхрийн махны хэрэглээ багасах үед тахианы махаар солисон
  • Сүүг цаасан хайрцаганд бус шилэнд савлан худалддаг болсон
  • “Би супер хэмжээ”-тэй гэх таргалалтын тухай баримтат кино дэлгэцээр гарснаас шалтгаалан Super Size буюу Супер хэмжээтэй гэх хоолны цуглуулгыг хассан
  • Эрүүл мэндийн чиг хандлагатай холбоотойгоор салат болон алимны хэрчимийг шарсан төмсний оронд хоолнууддаа оруулсан
  • Ихэнх эрүүл хоолнууд нь ээжүүд рүү чиглэсэн байдаг ба мөн премиум үнэтэй байдаг
  • 1$ меню-г мөн гаргасан ба энэ нь өсвөр үе болон орлого багатай иргэд рүү чиглэсэн
  • Drive-thru (Машинаасаа буухгүйгээр захиалгаа өгөн, авах) нь Америк дахь McDonald’s-ийн орлогын 60 хувийг бүрдүүлдэг учраас тэдгээрийг сайжруулах тал дээр маш ихээр анхаарсан
  • Рестораны суудлуудыг арьсан болгосон
  • Дулаан уур амьсгалыг, орчинг бүрдүүлсэн будгаар будсан
  • LCD дэлгэцээр тоноглосон

Стратегийн анхны үр дүнгүүд итгэмээргүй амжилтыг дагуулсан юм. Үүгээр ч барахгүй 2003-2006 оны үед корпорацийн нэгж хувьцаа нь 170 хувийн өсөлттэй гарсан мөн корпорацийн үнэлгээ 2008 онд 23.5 тэрбум ам.доллар болтлоо өссөн. Энэ нь Dow Jones (зах зээлийн дундаж үзүүлэлтийг гаргадаг олон улсын байгууллага) зах зээлийн дундаж үзүүлэлтээр 2008 оны хямралын үеэр өсөлттэй явсан 2-хон компаны нэг болход тусалсан нь дамжиггүй юм.

2009 онд мөн л өсөлтөө алдаагүй явсаар дараах хоёр брэндийг шинээр үүсгэсэн юм.

  1. Angus burger
  2. McCafe Line (McCafe нь хямд үнэтэйгээр шууд Starbucks тай өрсөлдхөөр гарж ирсэн)

Үйлчлүүлэгчдийн том хэмжээний зах зээлийн судалгаа хийснээр хоолныхоо савлагааг өөрчилөх шаардлагатайг мэдсэн байна. Шинэ савалгаа нь хэд хэдэн далд агуулгатайгаар шинэчлэгдсэн юм.

McDonald’s-ийн Маркетингийн газрын захирал Mary Dillon тайлбарлахдаа “энэхүү савлагааны гол зорилго нь меню дахь хоолнуудыхаа түүхийг бид хэрэглэгчиддээ ойлгуулахыг хүссэн юм” гэжээ.

Нэмж нэг зүйл хэлэхэд Mcdonald’s нь бүх дэлхий даяар өдөрт 68 сая хүнд үйлчилдэг байна.

 

McDonald’s амжилттай Маркетингийн туршлага
Эх сурвалж: https://www.iic.mn/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
McDonald’s амжилттай Маркетингийн туршлага
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Bilguun-Tsogbadrakh 2014/11/06
    Баярлалаа, болно оо. iic.mn-ээс дэлгэрэнгүй мэдээллээ аваарай

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/06
    Мундаг нийтлэл тавьжээ амжилт хүсье. Маркетингийн талаар зөвлөгөө авбал болох уу?

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох