МЭДЭЭ НЭМЭХ  

Шимпанзе сармагчин түүдэг асааж амттан бэлдсэн нь

  • 1,970 уншсан
  • 6
  • 2014/10/28

АНУ-ын Айов муж улсын нэгэн дархан цаазат газар шимпанзе сармагчин түүдэг гал асааж амттан бэлдэж байгаа бичлэгийг хийж амжжээ. Идэж дуусаад сармагчин асаасан гал руугаа шилтэй уснаас хийж унтраасан нь бүр хачирхалтай.

33 настай Канзи нэрт шимпанзе эхлээд мөчир цуглуулж (уртхан шигийг нь яг л хүн шиг өвдгөөрөө хугачиж байсан гэнэ), түүдэг асаахад бэлдэн овоолжээ.

Дараа нь түүртсэн шинжгүй шүдэнз зурж галаа асаав.

“Энэ бол сэтгэл догдлуулсан агшин байлаа. Учир нь гал гаргах бол соёл иргэншлийн түүхэнд болсон томоохон алхмуудын нэг шүү дээ” гэж сэтгүүлчид шагшиж байна. Галаа асаамагц сармагчин нэг мөчирт маршмэллоу (зефир маягийн амттан) шорлоод гал дээр шарж гарчээ. Ингэхдээ хоолоо туйлын анхааралтайгаар ажиглаж, эргүүлж тойруулж байсан гэнэ.

Десерт бэлэн болоход шимпанзе халуун маршмэллоуд түлэгдчихгүйг хичээн идэж гарчээ.

Хооллож дуусаад ухаалаг сармагчин галаа унтраахаа мартсангүй.

Айов мужийн Де-Мойн хотын Эрдэм шинжилгээний төвийн тусгай бүсэд амьдардаг 33 настай Канзи шимпанзе нь 3000 гаруй англи үг мэддэг бөгөөд бас дохионы хэлийг хэсэгчлэн сурсан тул түүнийг сармагчингууд дотроо “суут ухаантан” гэж нэрлэдэг байжээ. Энэ бичлэг ч бас түүний суут ухааныг нотолж байгаа хэрэг бус уу?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шимпанзе сармагчин түүдэг асааж амттан бэлдсэн нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • wowka 2014/10/30
    Xaxa Neree YUch Helhewdee neree Zarim 1 teneg hvvhnvvdees Iluu yum bna shvdee Aan Neree Sain Yumaa caesar Mash oiriin Xamaatan Bnadaa Ene chn Xarin

    2 1 Хариу бичих
  • Зочин 2014/10/30
    мэршмэлов ч гэнэ үү, монгол хэлээ ч мэдэхгүй юмнууд сүрхий сүрхий юм бичээд сууцгааж байх гэж дээ.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/11/03
      Угаасаа Монгол ч юм биш.

  • Зочин 2014/10/29
    caeser-ийн ойрын хамаатан явж байнашд

    1 0 Хариу бичих
  • bilguun 2014/10/28
    kino sanaand orchihlooo

    0 0 Хариу бичих
  • Bilguun 2014/10/28
    sn surgasanbn shu

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох