МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхэн дэх хамгийн цуутай хууралтууд

  • 17,035 уншсан
  • 1
  • 2014/10/28

Дотно нөхдийгөө даажигнаж хуурах нь зугаатай хэрэг байлгүй яахав. Гэхдээ тоглоом наадам хирээс хэтэрч, олон хүмүүсийн амьдралд тодорхой нөлөө үзүүлэх хэмжээнд бөөнөөр нь хуурсан тохиолдол түүхэнд байдаг гэвэл хачин жигтэй сонсогдож байгаа биз? Ийм 5 удаагийн хөгжилтэй явдлыг та бүхэнд сонирхуулъя.

1915-04-01. Дэлхийн 1-р дайны ид үе. Германы цэргийн хуаран дээгүүр Францын онгоц гарч ирээд асар том бөмбөг хаяжээ. Цэргүүд хоргодох газар хайж бутран гүйлдсэн ч дэлбэрэлт болсонгүй. Оронд нь <<4-р сарын 1>> гэж бичсэн тоглоомон бөмбөлөг газарджээ.


 

1976-04-01-нд Английн одон орон судлаач Патрик Мур ВВС радиогоор ер бусын мэдээлэл хийсэн байна. Тэрээр “Өнөөдөр 9:47 цагт одон орны маш ховор үзэгдэл тохионо. Дэлхийн ван гараг Бархасбадийн араар өнгөрөхдөө түүнтэй харилцан таталцаж, Дэлхийн татах хүчийг бага зэрэг сулруулна. Хэрэв энэ үед хүмүүс дээш үсрэх юм бол хачин мэдрэмж төрнө” гэж мэдэгджээ. Өглөөний 9:47 цагаас эхлэн ВВС радио сонсогчдын дуудлаганд дарагдаж эхэлсэн бөгөөд хүмүүс дээш үсэрч хачин мэдрэмжийг амталсан тухайгаа ярьж байжээ. Нэг эмэгтэй бүр найзуудтайгаа сандлаасаа хөөрч тасалгаан дотуур ниссэн гэж хэлсэн гэнэ.


Америкийн телевизийн нэртэй хөтлөгч Жонни Карсон 1973 онд нэгэн шоуны үеэр улсын хэмжээгээр ариун цэврийн цаасны үйлдвэрлэл хямралд орж, дэлгүүрүүдэд цаасны нөөц дуусч байгаа хэмээн хошигножээ. Энэ явдал үнэхээр ариун цэврийн цаасны хямралыг үүсгэсэн бөгөөд Карсон ердөө маргааш нь эфирээр хүлцэл өчсөн боловч нэгэнт оройтсон байв. Хямрал 3 долоо хоног үргэлжилсэн гэдэг.


2003 онд << Чехийн мөрөөдөл>> хэмээх сүржин нэртэй, маш хямд үнэтэй шинэ  супермаркет нээгдсэн тухай мэдээлэл Прагийг донсолгож байв. Нээлтэнд нь бараг 3000 хүн хүрэлцэн ирсэн байна. Туузыг ёслол төгөлдөр хайчилсны дараагаар олон хүн дотогш тэмүүлэн ортол... тэдний өмнө хоосон талбайд байрлуулсан асар том хавтгай плакат л байжээ. Энэ нь кино найруулагчийн ангийн хоёр оюутны дипломын ажил болсон зураг авалт байсан гэнэ.


1835 онд Нью-Йоркийн Sun сонин Саран дээр амьдрал, соёл иргэншил илрүүлсэн тухай цуврал материалыг нийтлэх болжээ. Залуу одон оронч Жон Гершель маш хүчтэй дуран авай зохион бүтээж, түүнийгээ бичил дуранд холбосноор өчүүхэн жижиг деталиудыг ч хүртэл нарийн сайн ажиглах боломжтой болжээ. Энэ дурангаараа эрдэмтэн саран дээр ганц эвэрт, сүүлгүй минж, нисдэг хүмүүсийг харж чаджээ... гэх мэт. Нийтлэл бөөн шуугиан дэгдээж, сонины борлуулалтын тоо  ч эрс нэмэгдсэн байна. Хачирхалтай нь, уг мэдээллүүд худал болохыг илчилсний дараа ч сонины нэр хүнд буураагүй хэвээр байсан гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхэн дэх хамгийн цуутай хууралтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Mr-Holmes 2014/10/30
    Uruun dunduur nissen l gene shu xD

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох