МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

  • 1,642 уншсан
  • 5
  • 2014/10/28

Хэрэв та хамгийн хурдан компьютертэй байсан бол гэж боддог уу. Тэгвэл доорх өндөр хурдтай сүпер компьютер “гэрт” чинь байна даа. Бид таны мэдэхийг хүсч байгаа хамгийн хурдан 10 компьютер товчхон танилцуулъя.

Cielo

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

10-р байранд “Cielo” компьютер оржээ. Энэ сүперкомпьютерийн санах ой нь 221.5Тб ба АНУ-ын Үндэсний цөмийн хамгаалалтын газарт нууцлагдсан үйл ажиллагааг илрүүлэхэд ашигладаг юм байна.

Jugene

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

9-р байранд Германы 294,912 ширхэг тооцоолох хавтангаас бүтэх “Jugene“ сүперкомпьютер орсон байна. Европын анхны хамгийн хурдан компьютер нь аливаа өгөгдлийг DVD дээр бичих устгах ажиллах үйл явцын учир шалтгаан тайлах зорилгоор бүтээгджээ. Процессор: 73,728. 32 Bit PowerPC 450 core 850 MHz Багтаамж: perabyte Санах ой: 144 terabyte.

Kraken

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

8-р байранд “Kraken” компьютер орсон байна. Энэ сүперкомпьютер 112,895 ширхэг тооцолох хэсгээс бүтэж 200 м.кв талбай эзэлдэг. 2009 онд 65 сая ам.долларын өртгөөр Теннессийн их сургуульд хийсэн энэ компьютерийн зорилго нь ертөнцийн материйн үндсэн гол үүсэл нь юу гэдгийг судлах юм байна. Хурд нь 607 TeraFLOPs буюу секундэд 607 триллон үйлдэл гүйцэтгэдэг юм байна. Процессор: 18,816 2.6 GHz six-core AMD Opteron Багтаамж: 5.7 perabyte Санах ой: 147 terabyte

Roadrunner

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

7-р байранд орсон “Roadrunner” сүперкомпьютерийг АНУ-ын Эрчим хүчний яам 125 сая ам.долларын өртөгөөр IBM компаниар хийлгэжээ. Энэ компьютер нь 580 м2 талбай эзэлдэг юм байна. Хэдий 2008 онд бүтээгдсэн боловч хурдны 1.04 petaFlops үзүүлэлт нь 2 жилийн турш эвдэгдээгүй байна. Процессор: 6,480 AMD Opteron dual-core Санах ой: 103.6 tebibyte.

Tere-100

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

6-р байранд 2010 оны 5 сард Европт бүтээгдсэн 1.05 petaFlops хурдтай “Tere-100” оржээ. 140,00 ширхэг “Intel Xeon 7500” тооцолох хэсгээс ашигладаг. Энэ компьютер өмнөх загвараасаа эрчим хүчийг 7 дахин бага зарцуулж, 20 дахин илүү хурдтай гэнэ. Процессор: 140,000 Intel Xeon 7500 Багтаамж: 20 perabyte Санах ой: 300 terabyte.

Hopper

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

5-р байранд 1.054 petaflops хурдтай, 153,408 “Core Cray XE6” процессор бүхий “Hopper” оржээ. Энэ сүперкомпьютер нь материалын хөгжил, хими, цагаар агаарын судалгаа шинжилгээ хийхэд асар их ашиг тустай юм байна. АНУ-ын Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны тооцоо судалгааны төвд байрладаг гэнэ.

Tsubame 2.0

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

4-р байранд 1.19 petaflops хурдтай “Tsubame 2.0” оржээ. Энэ компьютер Intel CPU болон Nvidia Fermi CPU-г хамт ашигласан онцлогтой юм байна. /Intel’s 2,816 six-core, 2.96GHz Xeon 5600 болон 4,224 units of NVIDIA’s Tesla M2050/ Токиогийн их сургуульд 3.2 тэрбум иен буюу 35.5 сая долларын өртгөөр үйлдвэрлэсэн.

Nebulae

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

3-байранд 1.27 petaflops хурдтай “Nebulae” компьютер орсон байна. “Dawning Nebulae” сүперкомпьютерүүдийг 2010 оноос эхлэн хийжээ. Энэ компьютер Хятадын Шинжин хотын Үндэсний сүперкомпьютерийн төвд байрладаг юм байна. Dawning TC3600 Blade ситем, Xeon X5650 6C процессор, 2.66GHz, Infiniband QDR, NVIDIA Tesla 2050 CPU,

Jaguar

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

2-р байранд 1.76 petaflops хурдтай “Jaguar” орж байна. Энэ компютер нь “224,256 x86-based AMD Opteron” процессортой, 104 сая ам.долларын өртөгтэй бүтжээ. АНУ-ын Оак Риджийн үндэсний лабраторид байрладаг юм байна.

Tianhe-1A

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

1-р байранд Хятадын Шинжин хотын Үндэсний сүперкомпьютерийн төвд 88 сая ам.долларын өртгөөр 200 инженерийн хүчээр 2010 оны 11 сард үйлдвэрлэсэн “Tianhe-1A” оржээ. Энэхүү сүперкомпьютер нь 138 кабинетад 14,336 ширхэг “Xeon X5670” процессортой, 229,376 GB RAM-тай, 2.566 petaflops хурдтай юм байна.

K

Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер

Гэтэл саяхан энэхүү амжилтыг нь Японы сүпер компьютер эвджээ. Энэ бол Японы Кове хотын RIKEN Advanced Institute for Computational Science төвд Fujitsu компани 2011 оны 7 сард үйлдвэрлэгдсэн “К” компьютер юм байна. “К” сүпер компьютер нь 88,128 SPARC64 VIIIfx процессор бүхий хурд нь 8.0 petaflops ба цаашид хурдыг 10.0 petaflops хүргэнэ гэж байна.

Эх сурвалж: Guntulga
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн хурдан 10 супер компьютер
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/26
    bur iluu komputoruudiig ni nuutsalchihsan l bgaa duu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/29
    garchigan deeree yu yriad gert chin bna geed bichtsiin

    0 0 Хариу бичих
  • - 2014/10/29
    ug ni IT-giin chigleleer surdiin uzuuleltiig ni unshaad yu ch oilgosongu minii mdhgu uzuuleltuud bn law hhe

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/28
    hehe uzuleltiig ni unshaad tootsoolhod tolgoi hurehgui ym bn ahhahah

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/28
    Эд нар иргэнийх байлгүй дэ. Армийнх өөр байдаг байхоо

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох