МЭДЭЭ НЭМЭХ  

Далайн дээрэмчдийн тухай 5 баримт

  • 3,590 уншсан
  • 0
  • 2014/10/29

Орчин цагийн хүмүүс далайн дээрэмчдийн талаар маш эндүү төсөөлөлтэй байдаг. Ном зохиол болон кино хальсанд далайн дээрэмчид ууж согтуурах дуртай, хэрцгий зэрлэг, нэр төргүй, балмад этгээдүүд маягаар дүрслэгддэг болохоор аргагүй биз. Одоо тэдний тухай хэдэн баримтыг дэлгэе.

«Хөгжилтэй Рождер»

Дээрэмчдийн «Хөгжилтэй Рождер» гэж нэрлэдэг хохимой толгойт хар далбааг та нар сайн мэдэх байх. Урьд энэ далбааг усан онгоцон дээр халдварт өвчин гарсан болохыг мэдэгдэх зорилгоор  хатгадаг байжээ. Дээрэмчид өрсөлдөгчөө айлгаж, зүрхийг нь үхүүлэхийн тулд энэ далбааг яг тулааны өмнө өргөдөг болсон байна. Хүмүүс тэднийг байнга л энэ далбаатайгаа явдаг гэж ташаа ойлгодог ажээ.


Ээмэг

Дээрэмчдийн чихэн дэх ээмэг бас учиртай. Энэ нь тухайн хүн бүлэг арлуудын хамгийн захынх нь болох Горны хошууг тойрсон болохыг харуулж байгаа хэрэг гэнэ. Бас экваторыг анх гаталсан хүн чихэндээ ээмэг зүүдэг заншилтай байжээ.


Олзны хувь

Дээрэмчид олзоо ихээхэн бүдүүлэг маягаар хуваана. Ахмадад бүх олзны 10% ноогдох учиртай. Хамгийн бага хувийг хөлгийн мужаан авна: тэр ямар дайтаж тулалдсан биш! Тулааны үеэр аль нэг дээрэмчин шархадвал түүнд “нөхөн олговор” өгдөг байсан аж.


Хуулийн дагуу дээрэм

Каперчид гэж нэрлэгддэг дээрэм хийх бүрэн эрхтэй хэсэг бас байжээ. Тэд зөвхөн харийн хөлөг онгоцыг л ангуучлах ёстой. Олсон олзноосоо улсын санд зохих хувиа тушаагаад л бүх юм ном журмын дагуу хийгдлээ гэсэн үг.


Нүдний боолт

Дээрэмчид үнэхээр нүдээ даран боодог байсан гэнэ. Энд ч бас тайлбар бий. Хөлгийн тавцан дээр байж байгаад доош ороход түнэр харанхуй угтана. Харанхуйд нүдээ дасгахад хэсэг хугацаа хэрэгтэй болно. Харин доош буумагц нүднийхээ боолтыг авахад нүд хэвийн харж чаддаг байна. Энэ нь ялангуяа тулааны үеэр маш чухал ажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Далайн дээрэмчдийн тухай 5 баримт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох