М.Нандинцэцэг сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангажээ

М.Саран

2018-11-20 17:23:00

alternative title

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо зохион байгуулагдаж 73 улсын 333 боксчин хүчээ үзэж байгаа. Тэгвэл энэ ДАШТ-д эх орноо төлөөлөн 54 кг-д оролцож буй Азийн наадмын хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга М.Нандинцэцэг өнөөдөр Мароккогийн боксчин Зохра Эз-Захроуг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын боксчин Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө тоолуулж, техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон.

Ийнхүү тэрээр Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдээс дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байна. М.Нандинцэцэг медалийнхаа өнгө хувиргах тулаанаа Болгарын боксчин Стойка Петроватай хийнэ.

 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл