МЭДЭЭ НЭМЭХ  

Циклопууд гэж хэн юм бэ?

  • 8,917 уншсан
  • 5
  • 2014/10/30

Циклопууд бол эртний үлгэр домгийн зартай баатрууд бөгөөд духан дээрээ ганц нүдтэй үлэмж биетэн мэтээр дүрслэгдсээр иржээ. Үлгэр домог бодит эх сурвалжтай байж болох уу? Эдгээр ганц нүдтэнгүүд хаанаас гарч ирсэн, ямар учиртай хүмүүс байгаад, хаашаа алга болов гэж санаашрах удаа тохиолдож байв уу?

Ер нь улс үндэстэн бүрийн үлгэр домгоос эрдэмтэд маш гайхалтай зүйлүүдийг олж мэддэг: атлантуудын жолоодон нисдэг байсан үл мэдэгдэх аппаратууд, египтийн болон энэтхэгийн ер бусын бурхад гээд л... Эцсийн эцэст Гизийн пирамидийг хэн яах гэж барьсныг бид мэдэж чадаагүй л байгаа шүү дээ. Эртний соёл иргэншлийн ул мөрнөөс "бид хувьслын спиралийн анхдагчид биш, бараг оргүй хоосноос эхэлсэн 6 дахь соёл иргэншил" гэдэг нь тодорхой болоод байгаа шүү дээ. Түүхэн судруудад ихээр бичигдсэн байдаг Усан галав нь дэлхий дээр асар том солир унаснаас үүдэлтэй ч байж болох. Гэвч сүүлийн үед дэлхий дээр цөмийн дайн болж өнгөрснийг нотлох олон тооны баримт нотолгоо олдож байгааг яах билээ?  

Энэтхэг, Турк, Шотланд болон бусад олон оронд олдсон балар эртний хотуудын барилга байгууламж радио идэвхт цацрагт өртсөн тодорхой шинж тэмдэгтэй байгааг юу гэж тайлбарлах болж байна?

«Махабхарата» зохиолд бидний мэддэг цөмийн зэвсэг хэрэглэж байгаа тухай гардаг. Гэтэл энэ зохиолд гардаг цаг үе биднээс хэдэн зуун мянган жилээр алслагдмал шүү дээ. Энэ бол одоогийн хүн төрөлхтнөөс өмнө оршин байсан асуричуудын эрин үе билээ.

Асури нар нь хүчтэй, дайчин, омог бардам болоод эрх мэдэлд дуртай хүмүүс байсан бололтой. Тэд бурхдад атаархаж, тулалдах шалтаг л хайж явдаг байж. Бас тэд өнөөгийн бидний төсөөлөх ч үгүй мэдлэг, технологийг эзэмшиж байж гэж эрдэмтэд дүгнэж байна. Эртний хүмүүс духандаа гуравдахь нүдтэй байсан байх магадлалтай.

Орчин үеийн хүний генетик санамжинд 36 цагтай хоногийн дурсамж хадгалагдан үлджээ. Их сүйрлээс хойш дэлхий өөр өнцгөөр, илүү хурдан эргэдэг болсон байх. Үүнийг майячуудын хуанли болон хүмүүс дээр хийсэн зарим туршилт ч баталж байгаа юм. Сайн дурынхныг цонх, цаггүй өрөөнд оруулжээ. Хүмүүс ханатал унтаж амарсны дараа 20-22 цаг идэвхтэй сэргэг байсан гэнэ.

Хүчтэй радио идэвхт цацраг болон үүний дараа залгасан цөмийн өвлөөс болоод асури нар газар доорх оромжинд хоргодохоос өөр арга байгаагүй. Бас янз бүрийн генетик хувьслаас зайлах ямар ч боломжгүй байж таарна. Тэгвэл циклопууд мутацид орж хоёр нүдээ алдсан дайнч ард түмний үр хойч байж болзошгүй. Харин 2 нүдтэйгээ үлдэж чадсан асуричуудын зарим аймаг циклопуудыг шахан зайлуулсан байж ч болох юм.

Циклопууд буюу яг үнэндээ киклопууд гэдэг нэрийг эртний грекчүүд гаргаж иржээ. (κύκλος - «дугуй», όψις - «нүд»). Тэдний үлгэр домогт Уран, Гея хоёрын хүүхдүүд болох ганц нүдэт аваргууд: Арг, Бронт, Стероп гэж байсан гэдэг. Эцэг нь эрэмдэг хүүхдүүдээ хараад хилэгнэж Тартар руу шидсэн гэнэ. Зевс Олимпид хаанчилж эхлэхэд Гея эх хүүхдүүдээ чөлөөлөхийг түүнээс гуйж залуу бурхан ч татгалзсангүй. Циклопуудын ачаар л Зевс «Аянгаар ниргэгч» болсон юм. Циклопууд Зевсэд аянга, Посейдонд 3 шүдэт сэрээ, Аидад шидэт дуулга хийж өгсөн гэдэг бөгөөд Гефестэд өөрсдийн эрдмээ өвлүүлэн зааж өгөөд бяцхан охин тэнгэрүүдийг асарч хамгаалах болсон гэнэ.

Хожим нь циклопуудыг хүний мах идэгч, оюун ухаангүй, харгис хэрцгий аварга биет мэтээр дүрслэх болжээ. Гомерийн «Одиссей» туульсад Посейдоны хүү Полифем нэрт догшин циклоп гардгийг санаж байгаа биз? “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ?” гэгчээр циклоп бүхэл бүтэн эрин үеийн үлгэр домгийн баатар болтлоо яригдсан байхад ямар нэг эх сурвалж байсан л байж таарна.

Өнөө үеийн анагаах ухаан саяд нэг тохиолддог циклоцефали (Cyclopia), заримдаа циклопи гэдэг өвчнийг мэддэг болоод байна. Циклопи өвчтэй хүүхдүүд эхээс төрөөд хэдхэн цаг, үсрээд хэдэн өдөр л амьдардаг. Жирэмсний эхний саруудад тератогени бодисын агууламжтай зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэх, холестерины дутагдал, чихрийн шижин өвчин зэргээс болж үр хөврөлийн тархи, нүд буруу хөгжих явдал гардаг байна. Голдуу гавал яс, тархи, нүдний алим зэрэг нь хоорондоо барьцалдан нийлж, нүүрний дунд хэсэгт ганц  ухархайд суусан байдаг. Хамар байхгүй, харин амьсгал авах зориулалттай зааны хошуу шиг булчин байна.

Энэ бол мутант ч биш, цацраг идэвхт бодисын золиос ч биш.  Энэ бол ердийн сэлүүр хөлт хавч бөгөөд манай гарагийн усан сангуудын байнгын оршин суугч. Түүнийг бас циклоп (Copepoda) гэж нэрлэдэг. Учир нь байгаль ээж түүнд ердөө ганц нүд хайрласан юм. 

Бид одоохондоо сонирхсон асуулт болгондоо хариулт олж чадахгүй л байна. Гэхдээ эрдэмтэд гэдэг хэзээнээс өнгөрсөн үеийн үйл явдлууд тоосоор хучигдан замхрахыг тэвчиж чаддаггүй улсууд  болохоор удахгүй циклопуудын түүхэн дэх цагаан толбо алга болох биз! Тэр болтол онцгой содон бүхэнд дуртай уран бүтээлчдийн бий болгосон ганц нүдэт баатруудыг болгоож суух нь дээр байх. «Мангасуудын ертөнц»-ийн Майк ба түүний найз бүсгүй, «Лило Стич хоёр»-ын туршуул Пликли, «Спонж Боб»-ын Планктон, «Футурама»-гийн гол баатар, «Мангасууд харийнхны эсрэг»-ийн Наалдагч... гээд л дуусашгүй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Циклопууд гэж хэн юм бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • зочин 2015/10/26
    Монгол ардын үлгэр домогт гардаг шүүдээ хөхөө намжилын нисдэг морь болдоггүй бор өвгөний нисдэг морь бас Дуваа сохор гээд эртнээс яригдаж аман домог болж ирсэн оргүй хоосноос зохиогүй байх гэж боддог юм.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/12
    Монголоор бол "лалар" гэдэг амьтан чинь энэ циклопууд.

    1 0 Хариу бичих
  • GEE 2015/01/17
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх $$$ http://TheWeeklyJob.com/?id=322558 $$$ ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/10
    Батлагдсан, нэгэнт тодорхой болсон, бид бүхний мэдэж байгаагаар гэх мэтээр бичихдээ болгоомжтой хандвал яасан юм бэ, Viva.mn ээ? Танайх уг нь дажгүй шүү дээ. Харин ингэж шудраад байвал байдаг л нэг шар мэдээллийн хуудас болж хувирч мэднэ шүү. Амжилт.

    3 1 Хариу бичих
  • Зочин 2014/10/31
    wonderful

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох