МЭДЭЭ НЭМЭХ  

Роанок тосгоны нууц

  • 17,936 уншсан
  • 8
  • 2014/10/30

Буугаа гартаа бэлэн барьсан цэргүүд сэм сэм гишгэлэн тосгонд дөхөж явлаа. Тусламж дуудсан түүдгийн утаа цагийн өмнө харагдсан тул цэргүүд ийнхүү яарч яваа нь энэ...

Тэднийг хүрч ирэх үеэр харанхуй болж байв. Эргэн тойрон нам гүм. Хөл дор шалчигнах ус аянга шиг л сүртэй дуулдана.  Тосгоны бүх байшингийн хаалга түгжээгүй, ширээн дээр нь лаа асаастай, хийсэн хоол нь хөрч амжаагүй байв. Гэвч идэх эзэд нь байсангүй.

Тосгоны эр, эм, хүүхэд, хөгшид нийлсэн 116 хүн ор сураггүй алга болжээ. Тэдэнтэй хамт нохой, тахиа гээд л гэрийн тэжээвэр амьтад нь бүгд алга. Энэ хачирхалтай явдлын учрыг олохыг хичээсэн  отрядын дарга тосгоны захад хүрээд зогсохыг тушаав. Тосгоны ламын гэрийн ойролцоох модон дээр үл ойлгогдох үгсийг бичсэн байсан нь бамбарын гэрэлд бүр ч аймшигтай харагдаж байв.

Удалгүй Английн отрядын дарга тосгоныхон бүгдээрээ алга болсон тухай губернатор Жон Уайтад илтгэжээ. Гэвч Засгийн газрын төлөөний түшмэл үүнд итгэсэнгүй, нэмэлт хайгуул хийх шийдвэр гаргажээ. Ингээд 1590 онд Хойд Америкийн Роанок арал руу хайгуулын 4 анги ирсэн байна. Сүүлчийнхийг нь хатан хаан I Элизабетийн төлөөний хүн болох Уолтер Рейлиф толгойлжээ.

Гэвч нууцлаг байдлаар алга болсон тосгоны оршин суугчдын ямар ч ул мөр олдсонгүй. Цус, үс, хувцасны тасархай ер нь юу ч байсангүй. Эргэн тойрны ойгоор шинэхэн шарил, цогцосны эрэлд гарсан ч, юу ч олсонгүй. Энэ хавьд булш бунхан ч байсангүй. Тосгоныхонтой боломжийн найрсаг харилцаатай байсан нутгийн кроатон омгийн индианчуудыг нэгжээд ямар ч сэжигтэй зүйл олоогүй байна. Тосгоныхон яг л ууршсан мэт алга болцгоожээ. Аргаа барсан Уайт хатан хаанд “ Тосгоныхныг чөтгөр өөрөө авч явсан байх” гэж бичсэн гэдэг. Хожим нь Рейлиф хувиараа, бие даасан мөрдлөг явуулж, эргэн тойрны бараг бүх газрыг ухаж үзсэн ч юу ч олоогүй тул 14 жилийн дараа эрлээ арга буюу зогсоосон байна. Роанок арлын оршин суугчидтай тохиолдсон энэ явдал хүн төрөлхтний түүхэнд хамгийн нууцлаг оньсогуудын нэг болж үлдсэн юм.

Хүмүүс хаачсан юм бол?

Роанок өнөө үед АНУ-ын Хойд Каролин мужийн хамгийн алдартай жуулчны бааз болжээ. Алга болсон тосгоны тухай яриа жуулчдыг соронзон мэтээр татдаг гэнэ. Театрт нь Пол Гриний «Алдагдсан суурин» жүжиг тоглож, мухлагуудад нь Роанокийн тухай өнгөт товхимол 20 доллараар зарагддаг. Гудамжны лангуунуудад «Хүмүүс хаачсан юм бол?» гэсэн бичигтэй бейсболын малгай дүүрэн байх ажээ. Эндэхийн бага шиг музейд орвол алга болсон тосгоноос үлдсэн олон тооны үзмэр байдгийн ихэнх нь гэр ахуйн хэрэгсэл аж.

Роанокийн сэдвээр зохиолч Стивен Кинг «100 жилийн шуурга» номоо бичжээ. Энэ зохиолд тосгоны оршин суугчид чөтгөрт хүүхдүүдээ өгөхгүйн тулд орон гэрээ орхин зайлж байгаа тухай гардаг. Нөгөө үл ойлгогдох үг сийлсэн цуутай модыг жуулчид цаг үргэлж бүчин шавсан байдаг. Харин модон дээрх үг 3 ч удаа солигдсон гэж ярьцгаадаг. Анхны бичээс нь: : «Түүний төрх юутай ч...» гэж байсан хэмээн Уолтер Рейлиф мэдэгдэж байжээ.

1670 онд Эмили Вэйн гэгч гэлэнмаа тэнд «Муу ёроос зайлах аргагүй» гэж бичээстэй байсан хэмээн баталдаг. Одоогоор «Cro»… гэсэн хэсэг л үлджээ. Эх бичээсийг бараг бүтнээр нь устгасан гэсэн яриа ортой байж магадгүй. Хайгуулын багийн ахлагч Рейлиф энэ бичээс “чөтгөрийн нэг нэр” байсан гэж үздэг гэнэ. Зарим судлаачид модон дээр «Кро» гэж сийлсэн байх, суурингийнхан хөрш кроатон аймгийн индианчуудын нэрийг бичих гэснийг үхтлээ айсан Уолтер Рейлиф ойлгоогүй байх гэж таамагладаг.

Хойд Америкийн индиан омгийнхны зан заншлыг судалдаг Канадын профессор Пьер Моренье нутгийн индианчууд Кроатон бурхныг шүтдэг байсан талаар мэдээлжээ. Роаноктой зэргэлдээ орших арлын индианчууд энэ бурхны нэрээр өөрсдийгөө нэрлэсэн байна. Кроатон бурхан нүдэнд үзэгдэхгүй ч, тэдний дунд амьдарч, дурын биед шингэн орох чадалтай гэдэгт тэд итгэдэг байсан гэнэ. Индианчууд бурханд хоол хүнс авчирч тахилын ширээн дээр өрөхөд тэр нь аажмаар агаарт уусах мэт алга болдог байсан гэнэ.

Энэ нь нийтийн галлюцинаци (хий юм харах үзэгдэл) байж болох ч, кроатон индиануудын шүтлэг олон хачирхалтай зүйлсээр дүүрэн байсныг хэлэх хэрэгтэй. Кроатон бурхны нэрийг орчуулбал «Сүнс залгигч» гэсэн утгатай. Индианчууд жилд нэг удаа түүнд «туслагч» илгээдэг байжээ. Ингэхдээ золиосны хүнийг шүтээн бүхий овоохойд оруулаад гаднаас нь түгжин орхидог байна. Өглөө нь тэр алга болсон байдаг аж.

Суурингийнхныг индиан бөө ховсодсон уу?

Роанок тосгон алга болсныг тайлбарласан хувилбар олон бий. Үл мэдэгдэх өвчний улмаас зугтан зайлсан, далайн дээрэмчдийн олз болсон, Англи руу далбаат онгоцоор явцгааж байгаад шуурганд дайрагдаж үхэцгээсэн, хар нүхэнд унасан ...гээд л. Сүүлийн хувилбар: тэд индиан бөөгийн ховсонд орж тэнгис рүү очицгоон тэндээ живж үхэцгээсэн. Ингэх нь индианчуудад ямар хэрэгтэй байсан юм бол? Тосгон байсан газарт үе үе малтлага хийдэг боловч National Geographic хүртэл нууцыг тайлахад туслах ямар ч зүйл олоогүй байна.

National Geographic-ийн Хэвлэлийн төлөөлөгч Сара Элисон-Ласт: “ Тосгоноос олдсон эд өлгийн зүйлс хадгалагдаж байх ёстой. Дээрх тайлбаруудыг хялбархан няцааж болно. Далайн дээрэмчид энэ газар луу хэзээ ч ирж байгаагүй, суурингийнханд хэврэгхэн далбаат завь огт байгаагүй, тэд 1587 онд 3 хөлөг онгоцоор хөвж ирсэн бөгөөд тэднийг алга болох үед онгоцууд нь зогсоолдоо байсан. Индианчууд тэднийг гэнэдүүлж чадахгүй, учир нь суурингийнхан зэр зэвсэг сайтай байсан” гэж мэдэгдсэн байна.

Ингээд алга болсон тосгоны нууц оньсого хэвээр үлдэж, эрдэмтэд ба жуулчдын анхаарлыг татсаар байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Роанок тосгоны нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Заянаа 2015/11/17
    Тосгоны нууц гэчээд нууцыг нь бичээгүй байхын.Тэнэг юм бэ

    0 0 Хариу бичих
  • GEE 2015/01/17
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх $$$ http://TheWeeklyJob.com/?id=322558 $$$ ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 3 Хариу бичих
  • KKKKKK 2015/01/14
    HUDLAA L BHGUI YU DAA HUUHDUUDEEEEE

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/20
    Delhiid iim tailagdaagui nuuts yer ni bol ih bgaa.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/31
    unexeer sonin shuu oyutan baixdaa ch gsn ene tuxai unshij blaa gej. tedend chuxam yu toxioldsiim boldoo gej

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/31
    Ойлгож ядах юу байна? Цэргүүд ирж байгааг хараад л алахаар ирж байна гэж бодоод нуугдацгаахгүй юу. Харин их л сайн нуугдаж.

    6 12 Хариу бичих
    • Зочин 2015/11/09
      14 jil haiguul hiisen gj bichsen bn shdee zochin???

    • Mr-Holmes 2014/11/02
      Bichig useg tailagdaagui yum uu.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох