МЭДЭЭ НЭМЭХ  

Эртний гайхамшгуудын талаар бидний мэдэхгүй зарим баримтууд

  • 13,105 уншсан
  • 2
  • 2014/02/21

Ертөнцөд 7 гайхамшиг байсан гэдэг. Тэднээс одоо ганц нь л үлджээ. Аз болоход эдгээр гайхамшгуудын талаар багагүй домог яриа, зарим газар дууриамал хийц нь үлдсэн учир тэд бодитоор хэрхэн харагдаж байсныг ургуулан босгох нь төвөггүй зүйл ажээ. Доорх зургуудыг хараад  яагаад ертөнцийн гайхамшиг гэж нэрлэгдэх болсныг шууд ойлгох бизээ. Эртний ертөнц буюу  одоогийн Рим, Грек, Эфиоп улсуудын нутаг дэвсгэрээс олдсон сонирхолтой материалыг дор нийтлэв.

Хеопсийн пирамид

МЭӨ 2584-2561 он

Ертөнцийн гайхамшгуудаас үлдсэн цорын ганц нь Хеопсийн пирамид юм. Та нарын зарим нь очиж үзсэн байх. Гэхдээ эрт цагт энэ пирамид одоогийнхоосоо арай өөрөөр харагддаг байсан гэнэ. Учир нь пирамидийг бүхлээр нь цагаан өнгийн шохойн чулуун хавтангуудаар бүрж, тэр нь Египтийн хурц наранд гялалзан харагддаг байж. Харамсалтай нь, 1300 онд болсон газар хөдлөлтөөр ихэнх хавтан нь бэхлэлтээсээ сугарч унасан тул тэдгээрийг авч лалын сүм дугана барихад хэрэглэжээ.


Иштарын хаалга

МЭӨ 575 он

Вавилоны хананы 8 дахь хаалга болох Иштарын хаалга нь ертөнцийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор ордог. Хананы зарим хэсэг манай үед хүрч ирсэн ба харин бусдыг нь тодорхой хэмжээгээр сэргээн засварлаж чаджээ. 1930-аад онд Берлин хотод эх загвартай нь яг ижил Иштарын хаалгыг босгосон нь манай зурагт дүрслэгдсэн байгаа юм. Дууриамал загвар гайхалтай сайхан болсон бөгөөд, хэрвээ сэргээн засварласан хананд, хуучин байсан газарт нь суурилуулвал орчин үеийн ертөнцийн гайхамшгуудын нэг гарцаагүй болох байсан биз. 


Эфесийн Артемидын сүм

МЭӨ 550 - МЭ262 он

Зураг дээр Зевс бурхны охин Артемидад  /  Рим хувилбар нь Диана / зориулан босгосон сүмийн сэргээн засварласан макет байна. Сүмийг 3 удаа босгосон ч хамгийн сүүлд готууд тонон дээрэмдсэнийхээ дараа галдан шатаажээ. Үнсэн нурамнаас олдсон ганцхан ширхэг багана манай үед хүрч ирсэн байна.


Олимп дахь Зевсийн хөшөө

МЭӨ 435 он

Эртний грекүүдийн дээд бурхан Зевст зориулсан сүмийн цогцолбор дотор түүний аварга том  хөшөө байдаг байжээ. Домогт өгүүлснээр, хэрвээ Зевс бурхан суудлаасаа босвол сүмийн дээврийг цөм цохихоор тийм том хөшөө байсан гэдэг. Энэ хөшөөг зааны ясаар хийж алтлаг боронзоор будсаныг бодоход түүнийг бүтээхэд ямар их хүч, хөдөлмөр, хөрөнгө зарцуулсныг зөвхөн төсөөлөхөөс өөр аргагүй. Хөшөө яаж алга болсон, эсвэл устгагдсан талаар ямар ч баримт байхгүй бөгөөд сүм шатах үеэр хамт үгүй болсон гэдэг хувилбар л хамгийн зөв байх.


Галикарнасын бунхан

МЭӨ 351 он — МЭ 1494 он

Зураг дээр Вашингтон хотод байдаг Сүмийн байшин дүрслэгджээ. Энд масончууд цугларч мөргөл хийдэг. Энэ байшин нь эртний Галикарнасын бунхантай яг адил загвараар баригдсан юм. Жинхэнэ  бунхан буюу мавзолей нь персийн захирагч Мавсолд (Mausolus) зориулан баригдсан бөгөөд дэндүү үзэсгэлэн төгөлдөр болсон учир мавзолей буюу газар дээрх оршуулга гэсэн үг үүнээс үүдэн гарчээ. Бунхан газар хөдлөлтөөр нурж чулууг нь тэр үеийн рыцарууд өөрсдийн цайзаа бэхлэхээр авцгаасан гэдэг.


Родосын колосс / Родосын Агуу гайхамшигт хөшөө /

МЭӨ 292/280 — 226 он

Эрх чөлөөний хөшөө энд ямар хамаатай юм бэ гэж та нар гайхаж байгаа байх. Тэгвэл энэ хөшөө оригинал Колоссийн эх загвар, хэлбэр, хэмжээгээр хийгдсэн юм байна. Колосс үнэн хэрэгтээ ямар агуу  байсан талаар / Эрт дээр цагт тэр үнэхээр агуу гайхамшиг байсан байх /  Эрх чөлөөний хөшөө багахан ч гэсэн төсөөлөл өгч чадах магад. МЭӨ 226 онд Родост болсон газар хөдлөлтөөр хөшөө нуран унаж  800 жил газар дээр хэвтжээ. Эцэст нь нэгэн мусульман шашинт байлдан дагуулагч хөшөөний үлдэгдлийг еврей худалдаачинд зарсан байна. Харин тэр нь хөшөөг жижиглэн хувааж зараад нилээд ашиг олсон гэдэг.


Александрийн гэрэлт цамхаг

МЭӨ 1303 – МЭ 1480 он

Зураг дээр Хятадад байдаг Александрийн гэрэлт цамхагийн яг ижил хэмжээтэй хувилбар байна. Жинхэнэ цамхаг Фарос арал дээр далайчдад Александрийн боомтонд ирэх замыг нь заан сүндэрлэж байжээ. Манай жагсаалтан дахь бусад олон гайхамшгуудын нэгэн адилаар цамхаг ч бас газар хөдлөлтөөр сүйрсэн бөгөөд түүний ормон дээр, түүнээс үлдсэн чулуугаар дундад зууны цайз босгосон байна.


Аксумын гэрэлт хөшөө

МЭ 4-р зуун

Аксумын гэрэлт хөшөө нь ертөнцийн гайхамшгуудын нэг мөнөөсөө мөн боловч Эфиоп хол байдаг болохоор тэр үү, эсвэл жуулчдад зориулсан лавлахад 7 гайхамшгийн талаар л бичсэн байдаг болоод тэр үү, ямар ч байсан түүний тухай мэдээлэл тун бага байдаг. Гэрэлт хөшөөг оршуулгын тэмдэг болгон босгодог. Ийм хөшөө нилээд олон байдаг бөгөөд 1937 онд Эфиопийг эзэлсэн фашистууд Рим рүү зөөж байсан юм. 2005 оны үед Эфиоп- Италийн харилцаа сайжрахад хөшөөнүүдийг буцааж авсан байна.


Колизей

МЭ 70 – 80 он

Зурган дээр римийн Их Колизей 1349 оны газар хөдлөлтөнд өртөхөөс өмнөх янзаараа дүрслэгдсэн байна. Газар хөдлөлтийн дараагаар Колизейн барилга засвар авахааргүй гэмтэж, шашны бүлэглэлүүд ёслол үйлддэг газар, орон гэргүйчүүдийн оромж, бүр оршуулгын газар хүртэл болж үзжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Колизейн чулуунуудыг ховхлон хулгайлж байшин барилга барихад ашиглах болсон байна.


Римийн халуун усны газар

МЭӨ 836 он

Сомерсет дэх Римийн алдарт халуун усны газар нь дээр үед устгагдсан газрын сэргээн засварласан хувилбар юм. Одоо хүртэл ажиллаж байгаагаараа бусад гайхамшгуудаас ялгаатай. Эх загвар нь 6-р зууны үед үгүй болсон гэдэг. Удаан хугацааны туршид зарим хэсгийг нь сэргээн засварлаж чадсан бөгөөд 1800 оны сүүлээр дахин шинэчлэл хийжээ. 

 
 
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эртний гайхамшгуудын талаар бидний мэдэхгүй зарим баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Эрүүл мэндийн онлайн зөвл 2015/05/12
    Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ: 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

    0 0 Хариу бичих
  • nyamhvv 2014/03/08
    amitdiin zomtoi boljuul j goe bauih da te

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох