МЭДЭЭ НЭМЭХ  

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

  • 5,362 уншсан
  • 15
  • 2014/10/31

Аймшигт түүх болгон сонирхолтой байдаг. Гэхдээ хэдийчинээ богинохон байна, төдийчинээ аймшигтай байдаг аж. Учир нь уншсан хүний төсөөлөл цааш бүхнийг гүйцээдэг байна.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Хүүхдээ унтуулахаар оронд нь оруулж байтал «Аав аа, орон дор мангас байна уу, үгүй юу хараадах» гэв. Түүнийг тайвшруулахын тулд орон доогуур нь шагайтал тэнд хүү маань айснаасаа болж зэвхий царайлсан амьтан хэвтчихээд чичигнэсэн хоолойгоор: «Аав аа, миний орон дотор нэг хүн байна» гэх нь тэр.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Цонхны шил тогших чимээнээр цочин сэрэв. Хэн байдаг билээ гэж бодоод чагнатал тогших чимээ дахиад л... харин толины араас гарч байлаа.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Харанхуйгаас инээмсэглэл тодруулсан царай миний унтлагын өрөөний цонхоор над руу ширтэх юм. Гэтэл би чинь 14-р давхарт амьдардаг хүн шүү дээ.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Ээж маань намайг гал тогооны өрөөнөөс дуудах сонсогдов. Тийшээ явж байтал ээж өөр өрөөнөөс: «Тийшээ битгий оч. Би ч бас сонссон » гэж шивнэв.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Өглөө босоод гар утсан дээрээ унтаж байгаа зургаа олж харлаа. Би цор ганцаар амьдардаг байтал...

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Толин доторх дүрс маань над руу нүд ирмэн дохихыг харлаа.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Гэрт нэг хүн яваад байна гэж эхнэр маань намайг сэрээв. Гэхдээ тэр маань 2 жилийн өмнө нас барчихсан шүү дээ. Эхнэр «Би унтаж чадахгүй нь» гэж шивнээд миний өвөрт ороод ирлээ. Хамаг биеэр хүйтэн хөлс дааварлаж, түүнд өмсгөж оршуулсан даашинзыг тас зуурсаар цочин сэрэв.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Гараа тайруулсны дараагаар маш их өвдөнө шүү гэж эмч нар анхааруулсан ч тайруулсан гарын хөрсөн хуруунууд нөгөө гарыг маань маажна гэж хэн ч хэлээгүй билээ.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Хөдөлж, амьсгалж, ярьж, сонсож ч чадахгүй нь, эргэн тойрон хав харанхуй. Үүнийг мэдсэн бол цогцсыг маань шатаагаарай гэж захидаг байж л дээ.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Анхны криоген (эсийн түвшинд гүн хөлдөөх) хөлдөөлт амжилттай боллоо гэж эмч нар баярлаж байна. Гэвч өвчтөн одоо болтол ухаантай байгаагаа хэлэх ямар ч боломжгүй байлаа.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Өрөөнд ганцхан гэрэл байхад түүнээс яагаад 2 сүүдэр гараад байгааг тэр огт ойлгохгүй байв.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Шөнө нь манекенуудыг хөөсөнцөр цаасанд боогоод орхисон юм. Гэтэл хэн нэгэн нь хөөсөнцрүүдийг хагалж эхлэх нь зэргэлдээ өрөөнд дуулдаж байв.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Чи сэрчихлээ. Харин хайрт чинь сэрэхгүй нь.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Тэр надаас яагаад гүнзгий санаа алдаад байгааг маань асуув. Харин би санаа алдаагүй юм.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Ажлын урт өдрийн дараа сайхан амрахыг мөрөөдсөөр гэртээ ирж, харанхуйд унтраалга тэмтэртэл хэн нэгний гар тааралдав.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Зүүрмэглэж, яг унтахын даваан дээр байтал гэнэт хэн нэгэн нь нэрийг чинь дуудвал яах вэ? Чи цор ганцаараа амьдардаг шүү дээ.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Би ердийнхөөрөө унтахын өмнө эхнэр, охин хоёроо үнслээ. Дараа нь зөөлөн ханатай өрөөнд сэртэл, эмч нар энэ бүхэн надад зүүдлэгдсэн болохыг хэлэв.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Нойрон дундаа нэг хөлөө хөнжил дотроосоо гаргатал нэг юм хөлийг нь бариад авчээ.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Тэр маш сайхан зүүдлээд алх цохих мэт чимээнээр сэрлээ. Дараагаар нь авсан дээр унах шорооны чимээ түүний орилон хашгирах дууг дарж байв.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Гэртээ ороод иртэл ээж гал тогооны өрөөнөөс «Хоолоо ид!» гэж дуудав. Яг зэрэгцээд утсанд маань «Оройтох нь байна. Нэг юм хийгээд идээрэй!» гэсэн мессеж ээжээс ирдэг байгаа.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Эмчийн тэмдэглэл: 3 600 грамм жинтэй, 45 см-ийн урттай, 32 шүдтэй хүү төрлөө. Дув дуугүй, инээмсэглээд л байх юм.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

Би эхлээд муураа харааны гажигтай гэж бодож байв: над руу харахдаа харцаа тогтоож ер чаддаггүй байсан юм. Гэтэл тэр миний ард байгаа нэг юмыг хараад байдаг болохыг нь сая л ойлголоо.

Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

312 дахь өдөр. Интернет одоо болтол ажиллаагүй хэвээр л байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Зочин 2014/12/13
    Юүүүүю нээрээ амьдаараа оршуулагдах интернэтгүй байхаас бусадын бол туулаад гарсан ч яахав.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/03
    suuliinh ni yaagaad aimar gej

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/01/15
      yahavde internetgui bhad chi net optson suuj bgazde

    • soap 2014/11/10
      aimshigtai gar darsan zuud bgaazdee

  • Zochin 2014/11/01
    Suulchiih ymr aimar ym be suns zaillaa

    2 0 Хариу бичих
  • zochin 2014/10/31
    4dehi hamgiin suuliinh hoyr l hamgiin aimar blaa

    0 0 Хариу бичих
  • Mr-Holmes 2014/10/31
    Urt oguullegnuud l evgui bdim da ;))

    0 0 Хариу бичих
  • chi-hn-be 2014/10/31
    sulinhes n aij bga humus tarhini gajigtai

    1 1 Хариу бичих
    • Зочин 2014/10/31
      Chi l medremjgui bhgui yu

  • Зочин 2014/10/31
    Хамгийн сүүлийнхээс нь аймар айлаа

    2 0 Хариу бичих
  • uj 2014/10/31
    хамгийн сүүлийнх нь ямар аймаар юм бэ?

    1 0 Хариу бичих
    • yg-tim 2014/10/31
      hamgiin suuliinh n denduu aimshigtai yum haah

  • Зочин 2014/10/31
    yu ch oilgsongui

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/31
    Сүүлийх нь хамгаас аймшигтай явдал байна :D

    3 0 Хариу бичих
    • Зочин 2016/09/24
      Зөв зөв


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох