МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийд алдартай брендүүд хэрхэн үүссэн тухай сонирхолтой түүх

  • 6,001 уншсан
  • 5
  • 2014/01/21

Бүхий л цаг үед компани, фирмүүдийн хялбар боловч хүний ой тойнд үлдэх нэр хэзээд чухал зүйл байсаар иржээ. Аль нэг азтай тохиолдол, эсвэл зүгээр л эгзэг таарах, тэр ч байтугай санаандгүй гаргасан  зөв бичгийн дүрмийн алдаа хүртэл  шинэ тулгар компанийн ирээдүйд хэрхэн нөлөөлсөн  тухай  сонирхолтой түүхүүдийг уншаарай.

1. Иймэрхүү төрлийн жишээнээс хамгийн алдартай нь Google хайлтын домайны түүх юм. Пейджи, Брин нарын бий болгосон анхны хайлтын систем нь BackRab нэртэй байсан ч, түүнийг өөрчлөхөөр шийдэж, асар их хэмжээний  мэдээллийг боловсруулах хайлтын энэ системд тохирсон нэр олох зорилгоор 1997 онд Стенфордын Их сургуулийн дотуур байранд оюутан залуусын дунд “Тархины шуурга“ явуулжээ. Хэдэн цаг үр дүнгүй суусны эцэст Пейдж өөрөө Googol /Ардаа 100 тэгтэй нэг гэсэн үг./ гэсэн нэрийг бодож олсон байна. Гэтэл энэ нэрийг бүртгүүлэх үүрэг хүлээсэн оюутан залуу алдаатай бичсэнээс Google.com домайн бий болжээ.


2. Дэлхийд хамгийн том сүлжээ facebook хэрхэн үүссэнийг санацгаая. Марк Цукерберг гэгч овжин залуу Харвардын оюутнуудын анкет болон гэрэл зургуудыг хулгайлж өөрийн Facemash  сайтад тавиад санал цуглуулах гэсэн тул сургуулиасаа хөөгджээ. Хэсэг хугацааны дараа түүний саруул толгойд нэгэн маш том ажлыг хуулийн дагуу хийх санаа орж ирсэн байна. Тэр сурагч байх үеийн хуучин гэрэл зургийн цомгоо The Photo Address Book гэж нэрлэдэг байжээ. Энэ нэр хэтэрхий урт, бас хэлэхэд ярвигтай тул бүгд л Facebook гэж ярьж заншсан байж. Ингэж ирээдүйн дэлхийн хамгийн том хэрэглээний сүлжээ нэрээ олж авчээ.


3. Гадаадын хайлтын Yahoo! домены нэрийг Ирландын нэрт зохиолч Джонатон Свифт өөрөө ч мэдэлгүй өгсөн гэдэг. Тэрээр  “Гулливерын аялалын түүх“ хэмээх алдарт зохиолдоо хэрэгт дуртай харь омгийнхныг ингэж нэрлэсэн байдаг. Түүнээс гадна Yahoo! гэдэг нь Америк даяар өргөн тархсан баярлах дуу алдалт юм байна. Иймээс зохиогчид болох Джерри Янг, Дэвид Фило нар хэрэглэгчид хайсан зүйлээ олоод баярлаж байхыг билэгдэн энэ нэрийг сонгожээ.


4. Одоо бүтээгдэхүүн нь 2011 оны хамгийн үнэтэй брендээр тодорсон электрон барааны томоохон үйлдвэрлэгч Apple компанийн нэрийн түүхийг сонирхоцгооё. Энэ түүх нилээд инээдтэй  төгссөн юм байна. Компанидаа тохирсон нэр олох гэж 3 сар үр дүнгүй нухсаны эцэст Стив Джобс “ Хэрвээ оройн 5 цаг гэхэд тохирох нэр бодож олохгүй бол компаниа өөрийн хамгийн идэх дуртай жимсний нэрээр нэрлэнэ шүү ! “ хэмээн хамтрагчдаа сүрдүүлжээ. Гэвч хэн ч бодож олж чадаагүй байна...


5. Электрон барааны өөр нэг том үйлдвэрлэгч хамтарсан компанийн эзэд Уильям Хьюлетти, Дэвид Паккард нар хэнийх нь нэр эхэнд байхыг зоос шидэж шийдсэн гэдэг. Тэдний анхны офис болсон Хьюлеттийн машины гаражинд шидсэн зоос эзнийхээ талд бууснаар Hewlett-Packard компани бий болжээ.


6. Японы Sony  компани бас л урт удаан хугацаанд нэрээ хайсан гэдэг. “ Токиогийн телекоммуникац-инженерийн компани “-ийн эзэд болох Акио Морита, Масару Ибуки нар богинохон мөртлөө утга төгөлдөр нэр хайгаад олж чадахгүй байв. Гэтэл тэд латин хэлнээс хүссэнээ олж авсан нь “sonus” буюу “ дуу, авиа” гэсэн үг байв. 50-иад оны Японд энэ үгтэй ижил дуудлагатай sonny гэдэг америк үг өргөн тархаж байсныг японы ханз үсгээр дүрслэхэд “алдагдалтай, хохиролтой“  гэсэн үг болж байсан боловч япончуудын хээгүй зангаар асуудлыг шийдэж нэг n үсгийг нь авч хаяад л Sony брендийн нэр бэлэн болох нь тэр. 


7. Гэр ахуйн болон офисын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч өөр нэг аварга компани Canon өнгөрсөн зууны 30-аад онд байгуулагдсан ба эхлээд Precision Optical Instruments Laboratory in Japan  гэсэн ярвигтай нэртэй байжээ. Гэтэл буддийн өршөөл энэрлийн бурхан Kwanonы нэрээр нэрлэгдсэн  анхны гэрэл зургийн аппарат нь худалдаанд гарсны дараа ах дүү Горо, Сабуро Йошидо нар  компанийхаа нэрийг өөрчлөхөөр шийдэж хэд хэдэн сонсголонтой нэр сонгон авсны дотор Canon байлаа. Энэ нь хожим шашны байгууллагын зүгээс ирэх асуудлаас мултрах зөв алхам байв. “ Бурхны нэрээр үл ойлгогдох хачин юмыг нэрлэнэ гэж байж болох уу?”  Эцэст нь ах дүү хоёр Canon нэрэн дээр тогтсон бөгөөд энэ нь англи хэлээр “ дүрэм, журам “ , франц хэлээр “ их буу “ гэсэн утгатай байлаа. Тэр цагаас хойш Canon “фото их буунууд”-ыг үйлдвэрлэсээр байгаа билээ. 


8. Өмнөд Солонгосын Аж үйлдвэрийн Самсунг концерны нэрийг орчуулбал “ Гурван од “ гэсэн утгатай. Яагаад ийм нэр өгсөн нь тодорхойгүй боловч, олон хүн компанийг үүсгэн байгуулагч нь өөрийн 3 хүүгээ бодож өгсөн нэр хэмээн тааварладаг. 


9. Америкийн Kodak фирмийг үндэслэгч Джордж Истмен “ К ” үсгэнд туйлын дуртай хүн байсан ба энэ үсгээр эхэлж мөн дууссан богинохон үгийг удаан эржээ. Дэлхийн олон хэлний цагаан толгойд энэ үсэг нэг л янзаар бичигддэг нь түүнд их таалагдаж байв. Эцэст нь Истмений толгойд “ Kodak “ гэсэн үг орж ирсэн ба түүний хэлж байгаагаар 1888 онд зохион бүтээсэн 100 кадр дарах хальстай фотоаппарат нь яг ингэж дуугардаг байсан гэнэ.


10. Ксероксын зохион бүтээгч Честер Карлсон өөрийн бүтээл-хуурай будагч бодисоор ажилладаг хувилагч машин нь  өмнө байсан чийглэг технологоор ажилладаг хувилагчаас ялгаатай болохыг онцлохыг хүсчээ. Тэгээд толь бичгээс харж грек хэлний “ хег “ буюу “ хуурай “ гэдэг үгийг сонгон авч өөрийн бүтээсэн аппаратыг “ xerox” гэж нэрлэсэн байна.


11. 90-ээд оны үеийнхэн литр литрээр нь хэрэглэдэг Пепси-колаг эм найруулагч Калеб Брэдхэм бүтээсэн гэдгийг бид мэднэ. Пепси-полагийн нэрний тухай 2 янзын хувилбар байдаг. Калеб бүтээсэн ундаандаа организм дахь уургийг задлах үүрэгтэй пепсин хэмээх хоол боловсруулагч ферментийн нэрийг өгсөн байх гэдэг хувилбар нилээд түгээмэл оршдог. Өөр нэг хувилбар нь: хар өнгөт ундаа цоглог зан, хүч чадлыг хүмүүст өгдөг тул / англиар pep гэдэг нь энерги, цовоо сэргэлэн гэсэн үг / энэ утгаар нь нэрлэсэн байж ч болох  юм. 


12. Энэ зуунд Пепси –кола ундааг түүнээс дутахааргүй хар, мөн хортой Кока-кола ундаа гүйцэж түрүүлээд байгаа билээ. Джон Смит Пембертон энэ нэрийг жорон дээрээ үндэслэн ядах юмгүй хялбар өгсөн гэдэг. Колумбид алдартай коки гэгч ургамлын навчны 3 хувь, кола модны самар 1 хувь, ингээд л Кока-Кола болох нь тэр. Өөр нэг хувилбар байдаг нь:  ундааг анх зохион бүтээсэн нутгийн нэгэн фермер Джон Пембертонд жороо, нэртэй нь хамт 250 доллараар зарсан гэлцдэг. Кока-Коланы логог Пембертоны нягтлан бодогч Фрэнк Робинсон анх уран бичмэлээр бичсэн нь одоог хүртэл өөрчлөгдөөгүйг бодоход тэр тун авьяастай нэгэн байжээ.


13. Немцийн аж үйлдвэрлэлийн Adidas, Puma концернуудын нэрний түүх бас л сонирхолтой. 20-р зууны 20-иод онд ах дүү Адольф, Рудольф Дассперууд нийлж гутал оёдог компани байгуулжээ. Компаниа зүгээр л Dassler буюу бүтэн нэр нь “ Ах дүү Дасслерын гутлын компани “ гэж нэрлэжээ. 1948 онд эцгийгээ нас барсны дараа ах дүү 2 сүрхий муудалцаж, өөр өөрийн замаар явахаар шийдсэн байна. Харин Дасслер гэдэг нэрийг хэн нь ч хэрэглэхгүй гэж тохиролцсон гэдэг. Адольф өөрийн шинэ компаниа Addas гэж нэрлэсэн боловч сүүлд Adidas гэсэн илүү сонсголонтой нэрээр сольжээ. / Энэ бол өөрийнх нь нэрийн товчлол - Ади Дасслер / Харин Рудольф Ruda нэртэй фабрик байгуулсан боловч хожим нь ойролцоо дуудлагатай Puma гэсэн нэрээр бүртгүүлсэн байна. Үүгээр ах дүү хоёрын хамтын ажиллагаа нэгмөсөн дуусгавар болсон гэдэг. 


14. Токиогийн автомашин үйлдвэрлэгч Mitsubishi компани 1870 оны эхээр үүссэн бөгөөд  фирмийг үндэслэгч Ятаро Ивасакийн гэр бүлийн сүлд болох гурвалсан навчин тэмдэг компанийн  лого болжээ. Компанийн нэр ч эндээс үүдэлтэй юм байна. «mitsu» — «гурав», «hishi» — «алмаз »  буюу “ Гурван алмаз “ гэсэн үг. Тэгвэл яагаад Митсухиси гэж уншдаггүй юм бэ? гэсэн асуулт гарна. Учир нь японы зөв бичгийн дүрмэнд байгаа юм. Үгийн язгуурт байгаа хамгийн эхний дуугүй гийгүүлэгчийн өмнө дахин нэг язгуур буюу угтвар орж ирвэл тухайн гийгүүлэгч дуутай болж хувирдаг тул “h” үсэг “b” болж уншигддаг юм байна. 


15. Германы автомашины аварга том үйлдвэрлэгч Audi-ийн нэрний түүх бас л сонин. Уг нэр нь латин хэлнээс гаралтай бөгөөд орчуулбал: “Сонсогтун!” гэсэн үг юм байна. Хамгийн хачирхалтай нь компанийг үндэслэгч Август Хорьхийн овгийг латинаар орчуулбал бас л Audi  болдог ажээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийд алдартай брендүүд хэрхэн үүссэн тухай сонирхолтой түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2014/08/12
    tanin medehuin uneheer sonirholtoi bayarlalaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/02
    sonirholtoi uym. apple.g banana gej ygd nerleegui uym boldo? XD

    0 0 Хариу бичих
    • zochin 2015/01/14
      Steve Jobs banana-s iluu alimand durtai bsiim bailgui dee

  • Баатарчулуун 2014/01/23
    Ямар тасархай гоё сайт вэ? Амжилт

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/21
    ggg

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох