О.Хангай “Алтан бүс” зүүлээ

М.Саран

2018-12-03 10:39:11

alternative title

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт жил бүр болдог томоохон барилдаан бол “Алтан бүс” нэртэй олон улсын барилдаан байдаг. Сүүлийн жилүүдэд уламжлал болон зохион байгуулагдах болсон уг барилдаанд Монголын бөхчүүд олноор оролцож, бүсийн эзэн болж байсан юм.

Тав дахь удаагийн барилдаанд Өвөр Монголын бөхчүүдээс гадна улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нарын зэрэг 20 гаруй бөхчүүд оролцож, улсын харцага О.Хангай түрүүлэв.

Тэрбээр өнгөрөгч сард БНСУ-д болсон үндэсний Шырым бөхийн олон улсын тэмцээнд түрүүлсэн юм.

Дашрамд, “Алтайн бүс”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба заан цолтойдоо түрүүлж байсан бөгөөд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, аварга Т.Цагаанзаан түрүү бөхөөр тодорч байжээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл