Хушга самарнаас гурилын жижиг жуулгавчийн авгалдай, агуулахын хортон илэрчээ

М.Саран

2018-12-03 10:44:00

alternative title

Иргэн Г, Н нараас ирүүлсэн гомдлын мөрөөр дэлгүүрт худалдан борлуулж байсан хушга самарыг лабораторийн шинжилгээнд хамруулахад хушга самарнаас гурилын жижиг жуулгавчийн авгалдай, агуулахын хортон илэрч, үлдэгдэл болох 2,5 кг хушга самарыг хураан авч устгасан. Уг самарын гарал үүслийг судлахад дэлгүүрийн эзэн Казакстан улсаас ирсэн иргэний гар дээрээс худалдан авсан байна.

Цаашид ард иргэдэд үзэм, хурма, чавга, самарны төрлүүдийг худалдан авахад хортонгоор бохирдлогдсон байх магадлалтай тул сайтар шалгаж авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: MNB

  • Хуваалцах:

Сэтгэгдэл