Ж.Батзанданг намаас хасаж, Л.Болд, Д.Мурат нарын АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг хасах шийдвэр гаргалаа

Н.Марал

2018-12-03 14:48:20

alternative title

Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хасаж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрөв хүртэл жил хасах шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт сая танилцуулсан байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир ийнхүү хассан гэж намын дарга С.Эрдэнэ хэллээ. Харин нөгөө хоёр гишүүний хувьд нэг  удаагийн үйлдэл учраас ийнхүү тус намаас нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. 

Ардчилсан нам гурван гишүүнийг гурвууланг нь намаас хөөвөл АН УИХ-д бүлэгтэй байх боломжгүй болох учраас ийнхүү нэг гишүүнийг хөөж, нөгөө хоёрт нь нэр дэвших эрхийг нь хасах арга хэмжээ авч байгаа аж.  

  • Хуваалцах:

Сэтгэгдэл