Ж.Батзандан: Намын даргын тулгалтыг дэмжээгүй учраас би намаасаа хөөгдөж байна

Н.Марал

2018-12-03 15:17:00

alternative title

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ардчилсан нам яахаараа 60 тэрбумын бүлэглэлийг дэмжих ёстой юм. АН яахаараа Эрдэнэтийн 49 хувийг хулгай хийсэн нөхдүүдийг дэмжих ёстой юм. АН яахаар Цагаан суваргыг хулгай хийсэн дээрэмчин нөхдүүдийг дэмжих ёстой юм бэ. Би намын бүлгийн гаргасан шийдвэрийг ойлгохгүй байгаа. Намын даргын тулгалтыг дэмжээгүй учраас би өнөөдөр намаасаа хөөгдөж байна. Гэхдээ намаасаа хөөгдсөнч Монголдоо үлдсэндээ би баяртай байна. 

Тн удахгүй МАНАН-ын бүлгийн толгойлогч М.Энхболдыг огцруулна. 40 гишүүнийг бойкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-ын карманд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй МАНАН-ын бүлгийн толгойлогчдийг АН-ын удирдлагаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр өнөөдөр Ардчилсан намыг булшилж байна. 

Ардчилсан нийгэмд ард түмний төлөө зогссон хүмүүс намаасаа хөөгддөггүй юмаа. Харин нам нь баяр хүргэдэг юм. Шударга бусын хонгилыг бий болгосон бүлэглэлийн эсрэг АН-аас гурван хүн саналаа өгсөн." гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд " Өнгөрсөн тав дахь өдөр Монгол улсад эрх чөлөө, ардчиллын хувьсгал болсон.  УИХ-ын танхимд хувьсгал хийх ийм сайхан үе иржээ. 

Засгийн газрыг огцруулах асуудал бол бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл байсан. Үүнд АН-д ямарч хамааралгүй. 

Өнөөдөр өглөө болсон үйл явдлыг хараад би гутарч байна. АН өнөөдөр ардчилсан биш, коммунист нам болжээ. Энэ нам өнөөдөр МАНАН-ын халаасны нам болсныг өнөөдөр харлаа. 

Ардчилсан нам бүлгээ авч үлдэхийн тулд Ж.Батзанданг намаас гаргаад,  намайг авч үлдэж доромжилж байна. Би АН-ын бүлгээс гарна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын бүлгээс гарах мэдэгдлээ одоо өгч байна. 

Харин Ардчилсан намаас гарахгүй. Энэ миний байгуулсан нам.  Бид эцсээ хүртэл явна. Энэ бол хувь хүн, бүлэглэлийн төлөө биш ард түмний төлөөх шийдвэр. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл