МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн өргөн тархсан мухар сүсэг ба тэдгээрийн тайлбар

  • 8,384 уншсан
  • 0
  • 2014/11/01

Дор өгүүлэгдэх зүйлсийн зарим нь монголчуудын сүсэг бишрэлд төдийлөн нийцдэггүй боловч, сүүлийн үед барууны соёл бидний амьдралд гүн нэвтэрч “Хар баасан гараг”-аас эхлээд Хэллоуины баярыг хүртэл мэддэг, тэмдэглэдэг болоод байгаа учир та бүхний таалалд өргөн барьж байна.

 

13-ны баасан гараг муу өдөр

13-ны өдөр баасан гараг таарах нь муу гэх сүсэг Библи судрын оршил болох Хуучин гэрээтэй холбоотой билээ. Энэ өдөр Каин ах Авелийгаа алсан гэдэг. Аажмаар энэ домог элдэв цуу яриагаар баяжсаар 13-ны өдрийг гай зовлон учирч магадгүй муу өдөр хэмээн хэлэлцэх болсон байна.


Хүнд босго давуулан юм өгч болохгүй

Эрт цагт өвөг дээдсийнхээ чандрыг босгон дороо хадгалдаг байж. Босгоо давуулан юм өгөх нь тэдний амгалан байдлыг алдагдуулах аюултай хэрэг гэж үздэг байв. Иймээс аюулгүй тайван гэр орон, дайсагнагч гадаад ертөнц хоёрын зааг, мөн амьдын ертөнц, үхэгсдийн ертөнц хоёрын хил болсон босгон дээр сууж болдоггүй хэмээн итгэдэг.


Замын голоос буцаж болохгүй

Энэ нь мөн босготой холбоотой. Зорилгондоо хүрээгүй хүн ядарч сульдаад гэртээ ирдэг. Босго-хил дээр түүнийг тав тухаа алдаж хилэгнэсэн өвгөдийн сүнснээс эхлээд манай ертөнц рүү шургалах гэсэн хий махбодь ч хүлээж байх магадлалтай гэнэ.


Цаг бэлэглэж болдоггүй

Соёлжсон манай үед ч гэсэн цаг бэлэглэхийг төдийлөн сайшаадаггүй. Учир нь цаг хүний амьдралын хугацааг тоолон, сордог гэж ярьцгаадаг. Энэ сүсэг Хятадаас гаралтай гэдэг.


40 насныхаа ойг тэмдэглэдэггүй

Бүр Киевийн Орост нас барагсдын цогцос муудаж ялзарсан эсэхийг 40 дэх өдөр нь шалгаж үздэг заншилтай байжээ. 17-р зууны үед ч гэсэн талийгаачийн чандар муудахгүй байх хугацаа 40 өдөр гэж тооцдог байснаас энэ сүсэг үүсэлтэй гэнэ.


Замд гарахын өмнө түр суух хэрэгтэй

Энэ нь эрт цагаас эхлэн хүмүүс ертөнцийг эзэгнэгч сайн, муу сүнсэнд итгэдэг байсантай холбоотой юм. Гэрийн онгод хүнээс “зуурч”, аян замд нь саад хийж, буцаан авчрахыг хүсэж байдаг гэнэ. Тэгэхлээр ажил үйлс яаж бүтэмжтэй байх вэ? Гарахын өмнө түр суувал гэрийн онгод хэн ч хаашаа ч явах гээгүй юм байна гэж итгэн, сонор сэрэмжээ алддаг гэнэ.


Хутганаас идэж болохгүй

Хутга бол хөдөлмөрийн зэмсэг төдийгүй, бодит аюул болон төрөл бүрийн муу ёрын амьтдаас хамгаалах зэвсэг болдог билээ. Ийм чухал зүйлийг хамаагүй хэрэглэж болохгүйгээр үл барам тусгай ёслол үйлдэж байж хүрэлцэх учиртай гэнэ. Хутганаасаа идэх нь сүнснүүдийг хилэгнүүлж, хүнийг ууртай, харгис хэрцгий болгодог гэлцдэг.


Уулзвар дээрээс юм авч болохгүй

Өвчин зовлон, гай гамшгийг аль нэг зүйлд шингээгээд уулзвар дээр хаявал түүнийг чөтгөр шулам аваад явдаг гэнэ. Хүний хаясан муу зүйлийг өөртөө авчихгүйн тулд дээрх заншлыг мөрддөг аж. Хаясан зүйл хичнээн үнэтэй байна, тэр хэмжээгээр аюултай гэнэ.


Өрөөсөн гуталтай явж болдоггүй

Энэ нь маш эртний сүсэг юм. Хүн өрөөсөн гуталтай явбал эрт өнчирдөг гэлцдэг.


Нар шингэснээс хойш хогоо гаргаж болохгүй

Эрчүүд үүгээр их шалтагладаг шүү дээ. Энд 2 шалтгаан бий. Эхнийх нь: нар шингэснээс хойш хогоо гаргавал хөршүүд чинь “эднийх юу нууцаар гаргаж хаяв” гээд л сэжиглэж эхэлнэ. Хоёр дахь нь: шөнөө хогоо гаргаж хаяснаар мөнгөө хаяж байгаа хэрэг гэсэн итгэл үнэмшил байдгийг тайлбарлах аргагүй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн өргөн тархсан мухар сүсэг ба тэдгээрийн тайлбар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох