МЭДЭЭ НЭМЭХ  

Ямар Хүн Энтрепренёр Байж Чаддаг Вэ?

  • 3,509 уншсан
  • 6
  • 2014/11/11

 

Саяхан миний бие C1 суваг дээр уг чуулгантай холбоотойгоор богинохон ярилцлага өгсөн юм. Уг ярилцлагын үеэр би чухам энтрепренёр хүн гэж юу болох, бусад зангиа зүүсэн бизнесменүүдээс юугаараа ялгаатай байдаг гэх мэт асуултуудад хариулсан юм. 

Үүнээс үүдээд би “Ямар хүн энтрепренёр байж чаддаг вэ?” гэсэн нэг сэдвээр үндэслэлтэй хариулт өгөхийг хичээе. 

Товчхондоо бүгд чадна. Тэгвэл яагаад бүгд амжилттай энтрепренёр болчихож чаддаггүй, тэдэнд дутаад байгаа гол шалтгаануудын талаар ярья.



Мотивац буюу сэдэл

Хүн ямар үедээ хамгийн өндөр эрчим, бүтээмжтэйгээр ажилладаг вэ? Мотивац буюу дур сонирхол, сэдэл хамгийн өндөр үед хүний толгой илүү сийрэг ажиллаж, гараасаа их ажил гаргадаг. Харин өөрийгөө өдөр бүр мотивацтай байлгаж чаддаг хүмүүс алсдаа хамгийн их амжилтант хүрдэг.

Нэг мундаг хүнтэй ярилцаж, нэг сэргэмээр нэвтрүүлэг үзсэний дараа сонирхсон ажилруугаа шууд ханцуй шамдан ормоор санагддаг шүү дээ. Өөртөө яг тийм мэдрэмжийг үргэлж төрүүлж, бусдаар хөтлүүлэлгүйгээр өөрийгөө сэдэлжүүлж чадах нь энтрепренёрүүдэд амжилт авчрах хамгийн гол чанар юм. Self-motivating гэж ийм чанарыг нэрлэдэг. 

Хүний сэдэл өглөө мундаг байгаад, орой огт байхгүй болчих нь хэвийн үзэгдэл тул тийм байдалдаа санаа зовох огт хэрэггүй юм. Харин өөрийн чинь хүсэл зоригийг юу хамгийн их сэргээдэгийг мэдэж аваад, өөрийгөө цаг ямагт эрмэлзлэл, сэдэлээр дүүрэн байлгахыг хичээх хэрэгтэй. Харахад үргэлж, мотивацаар дүүрэн явдаг хүмүүст бүгдэд нь л уналтанд орж, нурмайх үе байдаг. Харин тэд өөрсдийгөө маш хурдан эргээн сэдэлжүүлэх чадвартай байдаг. 

Энэ чанарын талаар NY-н үл хөдлөх хөрөнгийн тэр бумтан, Shark Tankнэвтрүүлгийн хөрөнгө оруулагч Барбара Коркоран “Ялалч болох үгүйг шийддэг гол хэмжүүр бол уналтанд орсныхоо дараа хэр хурдан сэргэж чадах вэ гэдэг чинь юм” гэж хэлсэн байдаг.

Уйгагүй чанар

Энтрепренёр хүн гэдэг бол бидний хэлж заншнаар бизнесмен хүн л юм. Бизнес хийнэ гэдэг маш хэцүү. Өндөр эрсдэлтэй бизнесийг юу ч үгүй хоосноос бойжуулж, хурдан өсөлтийг бий болгоно гэдэг асар хүнд ажил. 

Амжилттай бизнесүүд бүгд хоёр ба түүнээс дээш хүн хамтарч босгосон байдаг. Ганц хүний хийчихдэг ажил биш учраас тэр юм. Бас ихэнхи бизнесүүд эхний хоёр гурван жилдээ ямарч ашиггүй ажилласан байдаг. 

Твиттер компани гэхэд 2007 онд байгуулагдсанаасаа эхлээд одоог хүртэл долоон жил цэвэр ашиг олж чадаагүй явж байна. Гэхдээ Твиттерт хөрөнгө оруулагчид асар их итгэл үзүүлж, хөрөнгөө оруулсаар байна. Яагаад тэр вэ?

Европын хөрөнгө оруулагчид ихэнхидээ зөвхөн ашиг олж эхэлсэн бизнесүүдэд хөрөнгө оруулдаг бол Америкийнхан их өөр байдаг. Америкийн хөрөнгө оруулагч томчуудын философи ийм байдаг: Амжилттай бизнес бүтээхэд эхлээд хэзээ ч бууж өгдөггүй уйгагүй, чадвартай баг хэрэгтэй. Харин дараа нь тэд хүмүүст үнэхээрийн хэрэгтэй зүйлийг бүтээх хэрэгтэй. Тэгсэн цагт тэр бүтээгдэхүүнээр нь мөнгө олох арга олдохдоо л олддог. Ийм л учраас Твиттерийнхэн хүмүүст хамгийн хурдтайгаар мэдээлэл солилцож боломжийг бий болгоод, дараа нь хэрхэн ашиг олохоо эрэлхийлж буй нь энэ юм. 

Үүнтэй яг адилхан жишээ маш олон бий. Ашиг олж амжаагүй ч хүмүүст хэрэгтэй бүтээгдэхүүн гаргаж, түүнийгээ хөгжүүлж, олон олон сараар хэмнэлтийн горьмоор амьдарч, бүх хүчээрээ цуцалтгүй зүтгэдэг хүмүүс л хамгийн ашигтай компаниудыг эцэстээ байгуулдаг шиг надад санагддаг юм. 

Хурд

Энэ үгийг би их олон дурдлаа.Твиттер сүлжээний хамгийн давуу тал гэж юу вэ гэж хүмүүс асуудаг. Дахиад л энэ бол хурд юм. Хүмүүс мэдээллийг эх сурвалжаас нь, яг дагадаг хүнээсээ шууд авахыг хүсч байна. Оройн мэдээ, өглөөний сонингоос урьтаж бусдын  хуваалцсан сэтгэгдэл, зураг, бичлэгийг түрүүлж үзэхийг хүсч байна.

Яагаад хурд хүмүүст тийм хэрэгтэй байна вэ? Учир нь хурд гэдэг жирийн амьдрал, бизнесийн өрсөлдөөн гээд хаана ч бай хүмүүст үргэлж давуу боломжийг өгдөг зүйл юм. Хүмүүс хямдралтай бараа, урилгын тоо хязгаартай үйл ажиллагааны мэдээллийг өрсөж авахыг хүсдэгтэй адил бизнесүүдэд бас үргэлж хурдтай байснаараа ялагч болох боломжууд гарч байдаг. 

Том компаниуд, жижиг компаниудаас айдаг. Учир нь тэр илүү хурдтай байдаг. Facebook SnapChat-г томроод эхэлмэгц 19 тэр бум доллараар үнэ цохиж яаравчлан авлаа. Манай Оюу Толгой төслийг нугалсан том үнэ харагдаж байгаа биз? Интернетийн бизнесийнхэн тэднийг яагаад ингэж их мөнгө зарах болсныг тайлбарлахдаа; Facebook-н гол хэрэглэгчдийг татах үйлчилгээ нь зураг хуваалцах функц бөгөөд SnapChat энэ функцийг Facebook-ээс хурдтай хөгжүүлж, илүү хурдтайгаар хэрэглэгчдээ нэмж байсанд байгаа гэлцэж байв. Тэд Instagram-г бас 1.2 тэр бумаар авсныг нь харахад энэ тайлбар үндэслэлтэй санагдана. 

Томорсон компаниудын шийдвэр гаргах процес удаан, хөгжүүлэлт хийх хурд нь бас удаан байдаг учраас жижиг компаниудаас үнэхээр айдаг юм. Мэдээж тэдэнд болохгүй бол худалдаад авчих чадал нь байгаа ч гэсэн хурд бол компаний үнэлгээг нэмэгдүүлэх хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Тиймээс тэрхүү хурдыг компанидаа авчирч чадах, өөрийгөө өрсөлдөөнд хурдтай байлгаж чадах чадвар бол энтрепренёруудад байх ёстой хүчирхэг чанар юм.

 

 

Эх сурвалж: http://www.iderod.com
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ямар Хүн Энтрепренёр Байж Чаддаг Вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • woman 2014/11/18
    илүү дэлгэрэнгүй нийтлэл байвал сайнсан

    0 0 Хариу бичих
  • sariu 2014/11/12
    мөнгө олох арга эхлэл 25$ доод тал нь 300$ хүргэж авна ороод бүртгүүл http://monthlyyouth.com/?ref=652825

    0 0 Хариу бичих
    • tsu3 2014/11/14
      Boliochdee enend utga alga, tsagaa bitgii demii ur

  • Зочин 2014/11/12
    Хэрүүл хийхийнхээ оронд зүгээр дуудлага, галигийг нь youtube рүү орж сонсоод, засаад биччээч дээ. Нэг л их зааж зөвлөсөн юм бичээд байгаа мөртлөө өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрч засах чадваргүй, хэрүүлээс хэтэрж чаддаггүй л хүн байна ш дээ.

    1 5 Хариу бичих
  • Зочин 2014/11/11
    Наад үгээ ядаж зөв дуудаж сурчихаад том том юм яриа!

    2 7 Хариу бичих
    • Зочин 2014/11/11
      за чи өөрөө ийм юм биччээд олон юм донгос бусдын амжилтанд, хийж бүтээж байгаад атаархаж явдаг арчаагүй амьтан минь


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох