МЭДЭЭ НЭМЭХ  

Хятадын “орлон ялтнууд “

  • 18,648 уншсан
  • 10
  • 2014/11/03

Орлон ажиллагч, орлон тоглогч гэх мэт ойлголтууд нь дэлхийн аль ч улс оронд байдаг жирийн зүйлс. Харин орлон ялтан гэдэг бол зөвхөн Хятадад л байдаг ойлгомжгүй, гаж зүйлсийн нэг байх. Ийм үзэгдэл тэнд элбэг гэж хэлж болохгүй ч, бас тийм ч ховор биш, байдаг л зүйлсийн нэг бололтой.

  • Хүний амь эрсэдсэн гэнэтийн осолд буруутгагдсан эмнэлгийн дарга нэг ажилтныхаа аавыг өөрийнхөө оронд шоронд суулгахаар хөлсөлсөн байна.
  • Жолооны үнэмлэхгүйгээр машин барьж яваад мотоциклтэй хүн дайрч алсан өөр нэгэн 8000 доллараар орлогч хөлсөлжээ.
  • Бусдын байшинг хууль бусаар нураасан компанийн захирал шоронд суусан хоног бүрт нь 31 доллар өгөхөөр амлан нэгэн ядуу эрийг орондоо суулгажээ.
  • Иймэрхүү явдал сүүл тийшээ маш өргөн дэлгэрч хятадууд «Дин Зей» гэдэг нэр хүртэл бодож олжээ. «Дин» гэдэг нь «орлох, солих», харин «зей» нь «гэмт хэрэг» гэсэн утгатай үг юм байна.

Ял эдлэгсдийг солих явдал Хятадад олон зууны өмнөөс эхтэй, улс орны нэг онцлог болсон үзэгдэл гэнэ. Хятадын эрүүгийн хуулийг судлаач эрдэмтэн Эрнест Алебастер 1899 онд: “...Хэдийгээр шүүх ялтан этгээдийг солихыг зөвшөөрдөггүй ч, ийм үзэгдэл ховор биш гардаг юм байна. Зарим хэрэгтнүүд бүр өөрсдийнхөө оронд цаазлуулах хүн хөлсөлж байсан түүхтэй. Олон ам бүлтэй айл ядуу бол өрхийн тэргүүн хүүхдүүдээ амар жимэр амьдрах бололцоогоор хангаж өгөхийн тулд өөрийгөө золиослох явдал нэг бус удаа гарч байжээ” гэж бичсэн байдаг.  Цагдаагийн зарим албан хаагчид ч үүнийг хэрэгтэй зүйл гэж үздэг гэнэ. Тэднийхээр бол гэмт этгээд өөрийнхөө үйлдлийг зах зээлийн ханшаар төлж байгаа учир бас л шийтгэл хүлээж байгаа юм гэнэ.

Хэдэн жилийн өмнө Ху Бин гэгч 20 настай чинээлэг залуугийн үйлдсэн хэргийн талаар шуугицгааж байсан. Тэрээр Ханчжоу хотод болсон драг-рейсингийн (автын уралдаан) үеэр хэд хэдэн хүн дайрч алжээ. Цагдаагийнхан ирэхийг хүлээх зуураа Ху Бин ба түүний нөхөд юу ч болоогүй юм шиг инээлдэн, тамхи татацгааж байсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан билээ. Шүүхийн өмнө 3 жил эрх чөлөөгөө хасуулах ял авсан уралдаанчны оронд орлон тоглогч зогсож байсан гэдэг. Гэвч Хятадын олон нийтийг орлон тоглогч төдийгүй, шүүхээс өгсөн хэтэрхий зөөлөн ял ихээхэн бухимдуулж байв. Урьд нь ийм тохиолдолд голчлон алах ял оногдуулдаг байжээ.

Сүүлчийн тохиолдол: хүн амины хэрэг үйлдсэн Гу Кайлай гэгч эмэгтэйн хэрэг байна. Хятадын олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй мэдээллээс үзвэл тэр эмэгтэй өөрийнхөө оронд цаазлуулах нэгнийг хэдийнээ олчихсон бололтой. 

Хятадын “орлон ялтнууд “
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хятадын “орлон ялтнууд “
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Chinzoo Ganaa 2015/10/01
    Монголд хэрэгтэй бишээ. Хүн хийсэн хэргийнхээ ялыг өөрөө л эдлэх ёстой. Хүн орондоо суулгаад байвал энэ дээдсүүд чинь хуульд баригдахаа болиод бүүр будаа болгох байлгүй

    2 0 Хариу бичих
  • m 2015/03/21
    Мөнгө олох боломж! Танаас ямар ч зардал гарахгүй. Энэхүү http://referralvibe.com/?reff=15814 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 2 Хариу бичих
  • Зочин 2015/03/14
    mongold bas heregtei zuil

    0 3 Хариу бичих
  • zochin 2014/12/13
    1 terbum 700-gaad say hun amtai hytadad bol baij boloh asuudal yagaad gevel hun amaa yaj tsuuluh gej tolgoinii uvchin bolson uls shuu dee hytadad hunii erh ene ter bol luuluu l bna yamar saindaa uuriinhuu orond tsaazaar avuulah hun olchihson tegeed deer hytadiin huuli ni zuvshuurch l baidag

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/07
    umhii hujaa nart hiihgui yum gej alga aa ter hun mungutei bj bolno gehdee hiisen hergeee uureh heregtei bizdee

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/04
    Bolohgui zuil. Teneg zuil.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/03
    Уг нь зүгээр л юм. Гэмт хэргийн шинж чанараас л хамаарах асуудал юм байна даа. Машин барьж яваад өөрийн хайхрамжгүйгээс болж хүн дайраад алчихсан бол, тэгээд хэдэн жилийн ял авсан ийм хүнд тохирох л зүйл юм. Тухайн хүний жолоо барих эрхийг насан туршид нь ч юм уу хасчихаад, харин хөлсөлсөн өөр хүнийг шоронд суулгаж болж л байна ш дээ. Энэ мэт цөөхөн "гэмгүй" ял дээр хөлслөлт байж болох юм, тэхгүй бол хариуцлага гэж байхгүй болно. Нэг аймаар миллиордер амьтан хүссэн хүнээ буудаж алаад л мөнгө төлж өөрийн оронд хүн шоронд хийгээд явбал болохгүй ш дээ.

    0 12 Хариу бичих
    • Зочин 2015/10/01
      Өнгө мөнгө хөөсөн утгагүй зүйл.

    • Зочин 2015/02/24
      шүүхийнхэн л шударга байдаг бол болох л юм.

    • -- 2014/11/11
      Орлогч болоод шорондоо суу


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох