МЭДЭЭ НЭМЭХ  

«Хаан ширээний төлөөх тэмцэл» киноны «үхсэн» жүжигчид хаана юу хийж явна вэ?

  • 5,556 уншсан
  • 2
  • 2014/11/03

«Хаан ширээний төлөөх тэмцэл» цувралаас дүрүүд нь бөөн бөөнөөрөө гарч байна. Киног бүтээгчид сезон бүрийн төгсгөл хэсэгт үй олноор нь “хядах” туйлын дуртай. Ингээд чөлөөтэй болсон жүжигчид хаана юу хийж явааг сонирхоцгооё.

Шон Бин

Харгис хэрцгий Ланнистерынхны гарт нилээд эрт цаазлагдсан Эддард Старкийн дүрийг бүтээсэн жүжигчин Шон Бин одоогоор «Fox 21» студийн «Домог» гэдэг кинонд хувийн мөрдөгчийн дүрд тоглож байна.

Алдарт цувралаас гарснаас хойш «Цэвэр арьс» (2012), «Сайлент Хилл-2» (2012), «Цасан цагаан ба одойчууд» (2012), «Муу цус» (2014), «Сураггүй алга болсон хүн» (2012) зэрэг кинонуудад тогложээ.


Ричард Мэдден

Умардын хаан Робб Старкийн дүрд 3 жил тоглож, 3-р сезоны төгсгөлд нэр төртэйгөөр “амиа алдсан” Ричард Мэдден 2014 онд «Клондайк» хэмээх алтны эрэлчдийн тухай кинонд тоглоод амжжээ.

2015 оны 3-р сард Диснейн ээлжит шинэ «Золушка» гарах бөгөөд тэнд Ричард сайхан ханхүүгийн дүрийг бүтээх юм.


Чарльз Дэнс

Ланнистеруудын өрхийн тэргүүн байх хүндхэн ажлаас саяхан чөлөөлөгдсөн Чарльз Дэнс «Дракула» кинонд маш нөлөө бүхий хөгшин вампирын дүрийг бүтээжээ.

Түүнчлэн 2014 онд «Вий», «Их түймэр», «Дуурайж тоглосон нь» зэрэг хэд хэдэн кинонд оролцон тоглосон байна.


Роуз Лесли

4-р сезоны төгсгөлд Ханыг дайрах үед амиа алдсан, Жон Сноугийн зэрлэг амрагийн дүрийг бүтээсэн Роуз Лесли «Бал сар» аймшгийн киноны гол дүрд тогложээ.

Түүнээс гадна Роуз «Их түймэр» (2014) киноны туслах дүрийг бүтээсэн байна. 2015 оны 3-р сард дэлгэцэнд гарах «Раягийн захидлууд» киноны гол дүр бүжигчин бүсгүйд тоглох гэнэ. Одоогоор Роуз Лесли «Шулмын сүүлчийн ангууч» фентези кинонд тоглож байгаа аж.


Жейсон Момоа

Цувралын 1-р сезонд 3 удаа үхдэг: эхлээд цусан халдвараар, дараа нь хордож, эцэст нь бүтэж үхээд дуусдаг Дрого омгийн удирдагч Жейсон Момоа цувралаас гармагц шууд л «Зэрлэг Конан» (2011) кинонд хэрэгтэй болжээ.

Энэ оны 4-р сард гарсан «Палома хүрэх зам» киног Жейсон Момоа өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон байна. Мөн «Чононууд» (2014) кинонд Хүн-чононуудын удирдагчийн дүрийг бүтээжээ. Одоогоор «Улаан зам» цувралын 1-р ангид индиан залуугийн дүрийг бүтээж байна.


Томас Сэнгстер

Бага Старкийг хэрэгтэй газар нь замчлан авчраад үхдэг нууцлаг жаал Жойен Ридийн дүрд тоглосон Томас Сэнгстер энэ оны 9-р сард гарсан «Хонгилоор гүйгч» кинонд гол дүр биш ч гэлээ нилээд ач холбогдол бүхий дүрд тогложээ.


Жек Глисон

Гайхалтай нь, харгис хэрцгий залуу хаан Жоффригийн дүрийг бүтээсэн Жек Глисон цувралд тоглож байх үеэрээ ч, “цаг бусаар нас нөгцөж” цувралаас гарснаас хойш ч ганц ч кинонд тоглоогүй байна. 

«Хаан ширээний төлөөх тэмцэл» киноны «үхсэн» жүжигчид хаана юу хийж явна вэ?
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Хаан ширээний төлөөх тэмцэл» киноны «үхсэн» жүжигчид хаана юу хийж явна вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • bellla 2015/05/05
    Tasarhai

    0 0 Хариу бичих
  • bomtory 2014/11/10
    goe kino shuu

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох