МЭДЭЭ НЭМЭХ  

Их спортод эмэгтэйчүүд эрчүүдийг ялсан 9 тохиолдол

  • 8,699 уншсан
  • 0
  • 2014/11/04

Эрчүүд илүү юу, эсвэл эмэгтэйчүүд дээр үү, бүр адилхан ч юм болов уу гэсэн маргаан олон зууны турш өрнөсөөр байгаа билээ. Спортод ч ялгаагүй. Гэхдээ бодолцвол зохих зарим хүчин зүйлс бий.

  1. Генийн ялгаанаас болоод эрчүүд бие бялдрын хувьд эмэгтэйчүүдээс илүү хүчирхэг.
  2. 1983 оноос эхлээд бүх Олимпийн тоглолтын үр дүнг харвал эрэгтэй тамирчид спортын бүх төрөлд эмэгтэй тамирчдаас дунджаар 10% илүү амжилт үзүүлсэн байх юм.

Үүнээс үзвэл эрчүүд яалт үгүй давамгайлж байгаа мэт. Гэхдээ л түүхэнд эмэгтэйчүүд хүч чадлаар эрэгтэйчүүдтэй энэ тэнцүү өрсөлдөж бүр ялсан тохиолдол хэд хэд байдаг юм байна.

1. Идэгчдийн тэмцээн

Соня Томас хэмээх солонгос гаралтай бяцхан америк бүсгүй дэлхийн хамгийн мундаг идэгчдийн нэг гэнэ. Эрчүүдийг дандаа ялдаг энэ бүсгүй “хар Видов” хочтой болжээ. 2003 онд Томас Баффало хотод болсон тэмцээн дээр 12 минутын дотор 134 мөч идэж аварга болсон бол 2004 он, 2007-2011 оны хооронд 6 удаа амжилтаа баталжээ.


2. Бокс

“Эмэгтэй Али” хочит Жеки Тонаванда бол 1970-1980 оны үед эмэгтэйчүүдийн мэргэжлийн боксын анхдагчдын нэг байсан билээ. Тэрээр 1975 онд Мэдисон Сквер Гарденд зодолдох эрх авсан анхны эмэгтэй болсон юм. Түүний өрсөлдөгч нь Ларри Родания гэдэг эр байв. Тонаванда 2-р үедээ түүнийг нам цохиж тоглолтыг дуусгажээ.


3. Морин уралдаан  (жокей)

Жули Кроун  багаасаа л моринд гарамгай байсан тул баруун Мичигандаа алдаршсан нэгэн байлаа. Гэвч энэ нь түүнд бага санагджээ. 1993 онд Belmont Stakes на Colonial Affair-т тэргүүлж анхны эмэгтэй жокей болжээ. Үүгээр зогссонгүй 2003 онд Санта Анитад болсон Breeders’ Cup тэмцээнд тэргүүн байр эзэлсэн анхны эмэгтэй болсон байна.


4. Ультрамарафон

7-р сард Калифорн мужийн Үхлийн хөндийн нар тун ч аймшигтай шардаг боловч үүнийг Ultramarathon Badwater гэдэг марафон гүйлтэнд хамгийн тохиромжтой цаг агаар гэж үздэг. Марафоны урт 217 км. Ийм бэрх нөхцлөөс болоод 2000 онд Ирина Реутовичийн тогтоосон 29:48:27 гэсэн амжилтыг хэн ч эвдэж чадахгүй гэж тооцож байв. 41 настай Пэм Рид 2002 онд 1 цаг 52 минутын өмнө ирж дээрх амжилтыг эвджээ. 2003 онд дахин энэ амжилтаа давтсан нь тохиолдол биш гэдгийг нотолсон хэрэг билээ.


5. Боулинг

2006-06-04-нд Нью-Жерси хотод Келли Кулик гэгч эмэгтэй Professional Bowling Association-д оролцох зөвшөөрөл авсан анхны эмэгтэй болж түүхийг эргүүлжээ. Тэрээр 2010 онд PBA-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Крис Барнсыг 265-195 тооны харьцаагаар ялж аварга болжээ.


6. Чөлөөт бөх

Эмэгтэй хүн эр хүнтэй барилдах гэж үү? Хачин сонсогдож байгаа биз? Гэвч 2005 онд 17 эмэгтэй эрчүүдтэй хүч үзэх эрхийг авч байжээ. Харин 2006 онд Аляскийн Анкориж хотын Микаэла Хатчисон Үндэсний АШТ-д эрэгтэй хүнийг ялж түрүүлсэн анхны эмэгтэй болж түүхийг өөрчилж байжээ. Гайхалтай нь, тэр шувтаргын барилдааныг ердөө 16-хан секундэд дуусгасан байна.


7. Морин спорт

Морин спорт бол эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү үзэлцэх боломжтой Олимпийн наадмын хоёрхон төрлийн нэг юм. Нидерландын Анки ван Грюнсвен гэгч эмэгтэй 3 жил дараалан Олимпийн аварга болж алтан медаль хүртэж байв. (2000, 2004, 2008 онуудад). Анки ван Грюнсвен 2004 онд 2 дахь алтаа авахдаа жирэмсэн байжээ.


8. Авто уралдаан

Даника Патрикийг мэргэжлийн хүрээнийхэн 2005 оноос л анхааралдаа авчээ. Хэдхэн жилийн дараа 2008 онд Японд болсон Indy300  уралдааны үеэр тэр Элио Кастроневисаас 5 секундын өмнө барианд орсон байна. Ингэж Даника IndyCar уралдаанд түрүүлсэн анхны эмэгтэй болжээ.


9. Теннис

1951 онд тэтгэвэртээ гарахын өмнө Бобби Риггс дэлхийн шилдэг теннисчин гэж алдаршсан байлаа. Тэрээр бүхий л амьдралынхаа турш теннис бол эрчүүдийн спорт, хамгийн шилдэг эмэгтэй теннисчин байлаа ч эрчүүдийн өмнө гишгэж чадахгүй гэж баталдаг байв. Харин Билли Жин Кинг гэгч эмэгтэй 1973 онд Риггсийг 6-4, 6-3, 6-3 харьцаагаар ялж, бодлыг нь өөрчилж чадсан юм. 

Их спортод эмэгтэйчүүд эрчүүдийг ялсан 9 тохиолдол
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Их спортод эмэгтэйчүүд эрчүүдийг ялсан 9 тохиолдол
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох