МЭДЭЭ НЭМЭХ  

Хачирхалтай сонин хэмжүүрүүд

  • 1,515 уншсан
  • 0
  • 2014/02/23

Өнөө үед дэлхий дээрх улс орнуудын 95% нь метрийн системийг ашигладаг боловч шал өөр маягаар хэмждэг байсан цаг үе бий. Ер нь хэмжилтийн систем маш олон янз байсан гэдэг. Эдгээрээс хамгийн хачирхалтай 10-ыг нь танилцуулъя.

Арвайн үр

Англосакс хүмүүс арвайн үрээр уртыг хэмждэг байжээ. Эхлээд жинхэнэ үрийн уртаар тооцоолдог байснаа сүүлдээ 8,5 мм болгон тогтоосон байна. Нэг дюйм нь 3 арвайн үртэй тэнцэнэ. Үрийн 4 хуваасны нэгийг маковка гэнэ. Энэ нэгжийг одоо ч АНУ болон Англид гутлын хэмжээ заагч болгон хэрэглэсээр байгаа билээ.

Гар, хуруу

Энэ нь английн уртын хэмжигдэхүүн бөгөөд сунгасан эрхий хуруунаас чигчий хүртэл 23 см, хурууны уртыг 10 см, алганы уртыг 7,5 см, тохойг 114 см-ээр тооцдог байна.

Газар хагалах

Английн фермерүүд талбайн хэмжээг тооцож гаргахдаа хэдий хугацааны дотор хагалж амжиж байгаагаар баримжаалдаг байжээ. Эхэн үедээ шар үхрийн нэг өдөр хагасан талбайг акр гэж тооцож байсан бөгөөд тэр нь ойролцоогоор 4047 ам метр байв. Хагалсан нэг эгнээний урттай тэнцүү нэгжийг фарлонг гэж нэрлэдэг байсан ба тэр нь дунджаар 200 м байсан бололтой.

Спиртийн ундаа

Спиртийн ундааг хэмжих нэгж маш олон янз байсан гэдэг. Жишээ нь: Хойт Америкт хэрэглэгдэж байсан пони хэмээх нэгж нь 2 балгатай / 30 мл / тэнцэж байв. Бас 74 мл-тэй тэнцэх джекпот гэдэг нэгж өргөн хэрэглэгдэж байсан ба 2 джекпот нь 1 гилль, 2 гилль нь 1 аяга, 2 аяга нь 1 пинт болж байжээ.

Үхэл

Урьд Европт grave булш гэдэг нэртэй хүндийн хэмжүүр өргөн хэрэглэгдэж байсныг Францын хувьсгалаас хойш килограммаар сольжээ. Гэхдээ энэ үг англи хэлний Gravity – татах хүч гэсэн үгнээс гаралтай юм байна. Мөн байгалийн гамшгаас үүдэлтэй их хэмжээний энергийн хэмжээг тооцоолоход “ Хиросимын бөмбөг “ гэсэн нэр томьёо хэрэглэх явдал ч байдаг. Үүний нэг нэгж нь 6000 гигажоуль болдог юм байна.

Цаг хугацаа

Цаг хугацааг тодорхойлоход “ агшин “, “ хурганы сүүл хөдлөх төдий “ гэх мэт хэмжүүрүүд их тохиромжтой байж. 1 агшин нь 0,1 секунд, хурган сүүл хөдлөх төдий гэдэг нь 10 наносекундтэй тэнцэнэ. Сонирхолтой нь, эдгээр хэмжүүрүүд компьютер угсралт болон биоинженерийн салбарт одоо ч хэрэглэгдсээр байгаа гэнэ. Дундад зууны үеийн Европод atomus хэмээх нэр томьёо байнга тааралддаг байсан ба энэ нь 160 миллисекундийг заадаг байжээ.

Трой

Трой хотын гоо үзэсгэлэнт Елена бүсгүйн түүхээс улбаатай Хелен гэх гоо сайхны хэмжүүр байдаг. Зохиолч Айзек Азимов анх Еленаг гоо сайхны хэмжүүр болгон хэрэглэсэн гэдэг.

Технологи

Та бүхний сайн танил Уил Уитон твиттерт хагас сая дагагчидтай болсон нь түүний нэрийг алдар цууг хэмжих хэмжүүр болгожээ. Твиттерийн жирийн хэрэглэгч дунджаар 150 орчим дагагсадтай байдаг нь 300 микроУитонтой тэнцэнэ. Бас нэг сонирхолтой хэмжүүр байдаг нь Джиллет юм. Джиллет лазерийн хүчин чадлыг хэмжинэ. 5 джиллет лазер нь 5 сахлын хутгыг хайлуулах чадалтай

Xүмүүс

Орон зайн зохицлын синдром бол НАСА-г нилээд зовоож буй асуудал юм. Энэ нь татах хүч байхгүй буюу даралт өөрчлөгдсөн орчинд хүмүүс дасан зохицохгүй байх явдал  бөгөөд орон зайн өвчин ч гэж нэрлэгддэг. Энэ синдромын түвшнийг АНУ-ын сансрын нисгэгч Джейк Гарнын нэрээс үүдэлтэй  хэмжүүрээр хэмждэг. Гарнд өөрт нь илэрч байсан түвшнийг 1 гарн гэж тооцдог байна.

Амьтад

Саяхныг хүртэл АНУ-ын ХАА-д  хээлтэй малыг шимт тэжээлээр хангахын тулд тодорхой бэлчээрт оногдох үнээний тоог гаргахдаа тэдний хээлээ тээх чадварт суурилсан индексийг ашиглаж байв.

Бас нэг сонин хэмжүүр нь илжгэн хүч юм. Морины хүч хэмээх хэмжүүртэй яг адил утгатай энэ хэмжүүр нь ердөө л 250 ваттай тэнцдэг аж. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хачирхалтай сонин хэмжүүрүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох