МЭДЭЭ НЭМЭХ  

Хатан хаан ТАМАРА

  • 4,884 уншсан
  • 8
  • 2014/11/04

1213 оны 1-р сарын хүйтэн шөнө Гүржийн эртний нийслэл Мцхете хотод орших Светицховели сүмээс эрдэнийн чулуугаар өвч чимэглэсэн алтан авснуудыг зөөж гаргалаа.

Ав адилхан 12 ширхэг авс байсан гэдэг, зарим сударт 9 ч гэж бичигддэг, гэхдээ 7 байсан нь үнэнд ойртох болов уу. Учир нь Кавказ нутагт энэ тоог эрхэмлэдэг байсан бөгөөд авснуудын нэгэнд нойрсож буй гоо хатныг “Долоо дахин туяарсан” хэмээн нэрийддэг байсан ажээ. Энэ бол Кавказын ард түмний хайрт хатан-Их хатан Тамара байлаа.

Гүржийн Их хатны нэр алдар шүлэг найрганд мөнхөрсөн ч, амьдрал нь нууцлаг домгоор дүүрэн үлджээ. “Хатдын дээд Тамара” гэж дээдлэн магтсан энэ эмэгтэй Гүржийн түүхийн “Алтан үе”-ийг бий болгосон, хамгийн алдартай хатан хаан байсан юм.

Бага ба идэр нас

Тамара хатан 1165 онд III Григорий хаан, түүний хатан Осетины гүнж, үзэсгэлэнт Бурдухан нарын цорын ганц охин болон мэндэлжээ. Кавказын нэг мужийг захирч байсан өндөр боловсролтой авга эгч Русудан нь угсаа залгамжлах гүнжийг хүмүүжүүлсэн байна. Тамара эцгээсээ эр зориг, шийдэмгий зан, мэргэн ухааныг нь, эхийнхээ гоо үзэсгэлэн, ялдам тансаг байдлыг өвлөн төржээ. Тамараг дөнгөж 20 нас хүрмэгц эцэг нь хаан ширээгээ өвлүүлсэн байна. Энэ үед Тамара гүнж эцгийгээ даган төрийн хэргийг шийдэх эрдэмд бүрнээ боловсорсон байв. Эцгийгээ нас барснаас хойш 1184 онд  Тамара Гүржийн бүрэн эрхт хатан хаан болжээ. Тэрээр хатан хаан болмогц засаглал, сүм хийдэд шинэчлэл хийж ялтнуудад өршөөл үзүүлж, тариачддын нуруун дээр байсан дарамтыг хөнгөвчлөх бодлого явуулсан байна.

Тамара хатны гадаад бодлого

Тамара хатны хаанчлалын үед дэлхий дахин их шуурганы хөлд өртөж байв. Монголын уудам талд Чингис хаан эзэнт гүрнээ байгуулахаар санаархаж, баруунд Загалмайтны аян дайн өрнөж, догшин Салад-дин европын рыцариудыг хиаруулсаар Иерусалим руу ирж явсан юм. Умар зүгт Оросын вангууд хоорондоо дайтсаар байлаа. Тамара хатан перс, саранцин, турк, византийчүүдтэй амжилттай дайтаж, Хорасан,Тавриз, Эрзерумыг эзлэв. Тэрээр улс орноо хамгаалаад зогсоогүй газар нутгаа тэлж чадсан юм. 1204 онд Румын султан Рукн эд-дин бууж өгч дагаар орохыг шаардсан захиа Их хатанд хүргүүлжээ. Тэрээр хатныг өөрийн татвар эм болгох санаархлаа ч нуусангүй. Рукн эд-дин туршлагатай дайчин байсан тул эмэгтэй хүнд ялагдана гэж огт төсөөлөөгүй байна. Хурдан үүлдрийн араб хөлөг нь авраагүйсэн бол султан өөрөө олзлогдож таарах байв. Хатан хуяг дуулга өмсөж их цэргээ удирдан тулалдсан гэдэг. Түүний энэ гавьяаг 4 зууны дараа Догшин Иван хаан хүртэл бахдан дурсдаг байжээ.

Тамара хатны хувийн амьдрал

Тамара хатны үед Гүрж орон хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрч байсан билээ. Гүрж орон Каспийн тэнгисээс Хар тэнгис хүртэл, Хойд Кавказаас Азербайжан, Эрзерум хүртэлх газар нутгийг эзэлж байв. 5 сая орчим хүн амтай байсан нь одоогийнхоос хагас саяар илүү юм. Гүржийн түүхэн судруудад Тамараг хатан гэлгүй “Их хаан” хэмээн бичиж үлдээсэн байдаг нь гүн хүндэтгэлийн илрэл билээ.

Тэр үед амьдарч байсан яруу найрагч Шота Руставелийн бичиж үлдээснээс үзвэл Тамара хатан бүсгүй хүний гоо сайхны дээд байжээ. Түүнийг хатнаа болгохоор Византийн хаан, Алеппийн султан, Персийн шах нар санаархаж байв. Үзэсгэлэнт Тамараг гэргий болгон авахыг мөрөөдөж байсан Туркийн паш хаан: “Амьд дүрийг чинь ордондоо харж чадсангүй би, үхсэний чинь дараа булшнаас чинь хулгайлна, чамайг...” гэж хэлсэн тухай домог байдаг. Тамара хатны анхны эр нөхөр нь Оросын ван Георгий Боголюбский байв. Тэрээр эхлээд шинэ эх орноо баатарлагаар хамгаалж байсан ч удалгүй архинд орж элдэв ёс бус зүйл үйлдэх болсны учир хөөгджээ. Дараа нь Тамара багадаа тоглож өссөн Осетины ван Давид Сослантай гэрлэж аз жаргалтай амьдарсан гэдэг. Давид эрэлхэг дайчин, сайн нөхөр байжээ. 1194 онд Георгий Лаша нэрт угсаа залгамжлах ханхүү төржээ.  

Тамара хатны олон тооны шүтэн бишрэгчдийн дунд ордны сангийн даамал байсан Шота Руставели багтаж байв. Хатан хаандаа ухаан алдан дурлаж, ямар ч найдварын гэрэлгүй зовж байсан тэрээр "Барсан хэвнэгт баатар" найраглалаа түүнд зориулан бичсэн байна. Энэ зохиолд Их хатан Тинатин нэрээр гардаг.

Тамара хатан амьдралынхаа сүүлийн жилүүдийг Вардзи хийдэд өнгөрөөжээ. Тэрээр өтөл насанд хүрээгүй ч хүнд өвчнөөр удаан шаналж байгаад хорвоог орхисон байна. Амьд сэрүүн ахуйд нь түүнийг ялж чадаагүй мусульманчууд үхсэн хойно нь бунхан юуг нь сэвтүүлэн доромжлохоос болгоомжилж нууцаар оршуулахыг гэрээслэсэн гэдэг. Иймээс адилхан авснуудыг бэлтгэж өөр өөр газар оршуулсан байжээ. Дээрх авснуудын алинд нь түүний цогцос байсныг хэн ч мэддэггүй. Учир нь Их хатны чандрыг нууцлахын тулд оршуулганд оролцсон дайчид бие биеэ хөнөөсөн гэдэг. 

Хатан хаан ТАМАРА
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хатан хаан ТАМАРА
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/23
    huzuugui elbegdorjiin avgai elbegeeg darval tuuhend neriig ni munhulie

    0 0 Хариу бичих
  • dfsafdsa 2014/11/15
    fdsaf

    1 0 Хариу бичих
  • Tenegiin 2014/11/09
    Orshuulaad irsen tserguudiig orshuulgandn ywaagui uldsen xumuusiin tushaalaar ustgasanl baixgui yu. Bie bie e xonoono gj yu bsiin.

    0 1 Хариу бичих
  • Eric-Spoelstra 2014/11/07
    Түүхэнд нэрээ ИХ ХААН гэж үлдээсэн ганц эмэгтэй нь бараг Тамара хатан байсан байх даа, оршуулганд оролцогсод нь хүртэл бие биенээ хөнөөж нууцалж байна гэхээр ямар их хүндлэл хүлээсэн хүн байсан бэ гэдэг нь харагдаж байна. Гоё мэдээ байна

    2 1 Хариу бичих
  • Зочин 2014/11/06
    Altanhuyag shg hogin amitniig jurmyn nohod n suudlas n hoosn bhd zov zuil hiij yvsn ene hunii bulshig n l hamgaalahin tuld humuus amia zoliosolsn bna. Bravo! Bishirch bna

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/11/05
    tserguud ni arai l zorigtoi

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/11/05
    like

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/11/04
    Goy medee bn!

    1 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох