МЭДЭЭ НЭМЭХ  

Дурлалт хосуудын гарцаагүй туулах 5 шат

  • 6,020 уншсан
  • 1
  • 2014/11/04

Гэр бүл судлаач эрдэмтдийн тогтоосноор дурлалт хос анхны харцнаас эхлээд харилцааны хэд хэдэн шатыг туулж байж хамгийн эцсийн шат буюу “тогтвортой” байдалд хүрдэг гэнэ. Үе шат бүр тодорхой шинж тэмдэгтэй, мөн хоорондоо эрс тэс заагтай. Бас хосуудын харилцаа гүнзгийрэхийн хирээр эдгээр үе шатуудыг дахин туулж болдог гэнэ.

1-р шат: Эрвээхийнүүд

Дурлалт хосуудын гарцаагүй туулах 5 шат

Бие биедээ соронзон мэт татагдан, ухаан жолоогүй дурлана. Энэ үед зарим хүн турж эцэх, өдөр тутмын ажилдаа хойрго хандах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эр, эм ялгаагүй тестостерон, эстроген гэх бэлгийн дааврууд ихээр ялгарна.

2-р шат: Бүтээн байгуулах шат

Дурлалт хосуудын гарцаагүй туулах 5 шат

Хос хоёр харилцаа үүсгэж эхэлнэ. Олон хүн “ аз жаргалтай ч, амгалан бус” байдлыг мэдэрнэ. Орчин тойрныг анхаарах анхаарал суларна. Мэдрэлийн эсүүдээс ялгарах зарим бодисын нөлөөгөөр зүрх хүчтэй цохилж, бие организм байнгын “мансуурсан” мэт байдалтай, сэтгэл санаа туйлын өндөр байна. Хосууд бие биенийхээ тухай бодсоор унтаж чадахгүй байх тохиолдол их бий.

3-р шат: Ухаан орох шат

Дурлалт хосуудын гарцаагүй туулах 5 шат

Яг энэ шатанд хосууд өөрсдийн харилцааг зөв эсэхийг тунгаан бодож эхэлдэг. Ирээдүйнхээ тухай төсөөлж, хэн нь ямар үед стресст орж байгааг анзааран, хэлэх үг, хийх үйлдлээ цэгнэж эхэлдэг. Ер нь харилцаа нилээд ярвигтай болж эхэлнэ. “ Бид таарч тохирох болов уу?” гэсэн асуултыг аль аль нь өөртөө тавьж эхэлнэ.

4-р шат: Үнэн төрх

Дурлалт хосуудын гарцаагүй туулах 5 шат

Энэ шатанд хосууд бие биенийхээ жинхэнэ төрхийг олж хардаг. Энэ үед стресст орох, сэтгэл түгших шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ аль аль нь “бүх зүйл хэвийн” мэт дүр эсгэхийг хичээдэг.

5-р шат: Тогтвортой байдал

Дурлалт хосуудын гарцаагүй туулах 5 шат

Энэ шатанд хосуудын бие биедээ итгэх итгэл нэмэгдэж, илүү ойр дотно болдог. Вазопрессин, окситоцин зэрэг даавар ихээр ялгарснаар хосууд бие биенээ улам хайрлаж, бие биедээ уусч ирдэг. Энэ үед хосууд дээд зэргийн аз жаргалыг мэдэрнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дурлалт хосуудын гарцаагүй туулах 5 шат
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • 3r-shatnaaaas 2014/11/04
    ihenh n duusdagdaa hehe

    1 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох