NBA лигийн тоглолтын үеэр Монгол хүүхдүүд эх орноо сурталчиллаа

Н.Марал

2018-12-14 13:31:18

alternative title

АНУ-ын Вашингтон ДС хотод мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA лигийн тоглолтын үеэр Монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчиллаа. Энэхүү үйл явдал өчигдөр  “Бостон Селтикс”, “Вашингтон Уизардс” багуудын тоглолтын өмнө болсон.  Монгол хүүхдүүд эх орноо NBA-гийн талбайгаас сурталчиллаа  Монголын үндэсний өв соёлыг харуулах зорилготой “Mongolian Heritage night” тоглолтыг АНУ дахь Монголын Элчин сайдын яамнаас зохион байгуулжээ. Тоглолтыг АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр үзэж, грек гаралтай америк бизнесмен Теодор Жон Леонсисийн туслалаа их байсныг твиттэр хуудаснаа бичжээ.  NBA-гийн тоглолтын өмнө болдог үзүүлбэрийн хугацаанд хүүхдүүд монгол үндэсний бүжиг бүжиглэж, морин хуур тоглон, цам харайх үзүүлбэр толилуулжээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл