Г.Угалзцэцэг дэлхийн аваргаас дахин хос алтан медаль хүртлээ

Н.Марал

2018-12-18 09:53:00

alternative title

Тайландын Чингмай хотноо болсон 10 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 51 орны 650 гаруй тамирчин нийт 52 ангилалд ѳрсѳлдѳж медальтнууд тодорлоо. 

Энэ жилийн ДАШТ-д Монгол Улсаас эмэгтэй зургаа, эрэгтэй найман тамирчин, нэг шүүгч, нэг албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож хоёр алт, дөрвөн мѳнгѳ, гурван хүрэл медаль хүртэж, гурван тамирчин шагналт IV байр, хоёр тамирчин шагналт V байр эзэлсэн амжилт үзүүллээ.

Үүнээс онцлоход  атлетик бие бялдар ангилалд (women’s athletic physique+30) Монгол Улсын тамирчин Гамбагаагийн Угалзцэцэг дэлхийн дөрөв дэх удаагийн аварга боллоо. Түүний хувьд  өнгөрөгч аравдугаар сард  Бодибилдинг Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртэж байсан билээ. 

Мөн тамирчин Г.Гансаруул дэлхийн аваргын мөнгөн медаль, хүртэж, тамирчин Х.Болорчимэг спорт, бие бялдар ангилалд хүрэл медаль, М.Мойлоо “Women’s Model bikini” төрөлд хүрэл медаль, Б.Мѳнхчимэг “Women’s Model Physique up to 160 cm ангилалд мѳнгѳн медалийн эзэн тус тус болж, Монголын баг тамирчид гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.  Түүнчлэн эрчүүдээс спорт бие бялдар ангилалд / Men’s Sport’s Physique up to 180 cm / Ж.Баянмѳнх мѳнгѳн медаль, фитнесс бие бялдар ангилалд хүрэл медаль тус тус хүртлээ. 

.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл