МЭДЭЭ НЭМЭХ  

Хятадын алдагдсан хот

  • 8,900 уншсан
  • 7
  • 2014/02/24

Хятадын алдагдсан Ши Чен хотыг усан доороос олж илрүүлжээ

Киэндэо буюу 1000 арлын нуур бол Хятадын Чжэцзян гүнлэгт орших хиймэл нуур юм. Энэ нуурыг  1959 онд Ксин’эн гол дээрх усан цахилгаан станцыг барьж дууссаны дараа байгуулжээ. 573 км/кв талбайтай, 17,8 км/куб эзлэхүүнтэй энэ нууранд 1078 том, хэдэн мянган жижиг арал байдаг. Эдгээр арлын нийт талбай 86 км/кв болдог байна. Усан доорх балгаснаас 265 ширхэг гулдан хаалга олж илрүүлсний дараа 2001 онд анхны судалгааг явуулжээ. Гэтэл “ Арслангийн хот “ нэртэй алдагдсан хот энд байгаа нь тодорхой болсон байна. Энэ хот хэмжээгээрээ 62 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх том хот байжээ.

Нэвтэрхий тольд өгүүлснээр: Ву Ши / Уулын 5 арслан / уулын бэлд Донг Ханы үед байгуулагдсан Ши Чен буюу “ Арслангийн хот “ байдаг. Хотын ард байх уулын нэрээр нэрлэгдсэн энэ хот усан дотор 26-40 метрийн гүнд гаднын ямар ч аюулд үл өртөн оршдог хэмээжээ.

National Geography-ийн мэдээллээр Киэндэо нуур улам гүнзгийрч байгаа тул хот одоо 28 метрийн гүнд байна. Гэхдээ судлаачдын олж илрүүлснээр барилгуудын модон тагт, шал хүртэл бүтнээрээ байгаа аж.  

Арслангийн хот нь тус бүрдээ харуулын цамхаг бүхий 5 том хаалгатай юм байна. Мөн 6 ширхэг чулуут гудамж хотын өнцөг булан бүрийг холбож байжээ. 

Гоёмсог нарийн ур хийцтэй дүрсээр чимэглэсэн барилгуудын зургийг Хятадын National Geography олонд дэлгэсэн байна.

Энэ бол эртний Хятадын алдагдсан хот .

 Мянган арлын хотгор нь мужийн улс төр, эдийн засгийн төв болоод байна.

Усан доорх хотыг жуулчдад зориулан нээлттэй байлгахаар шийдвэрлэсэн байна. 6 сая долларын өртөгтэй, 3,8 м өндөр, 23 метр урт, 48 зорчигчийн багтаамжтай тусгай шумбагч завиар жуулчид усан доорх үлгэрийн хотод зочилж болно.

Киэндэо нууранд 1078 томоохон хиймэл арал, хэдэн мянган жижиг арлууд байдаг.

Хятадын Ши Чен буюу Арслангийн хот хагас зуун жил гаруйн өмнө усанд живсэн байна. Саяхнаас энэ хотыг илрүүлэн судалж “ Хятадын дахин төрсөн Атлантида “ гэж нэрлэх болжээ.

1000 арлын нуурыг дээрээс нь авсан энэ зураг маш сайхан харагдаж байвч усны гүнд нуугдаж байгаа алдагдсан хот илүү сонирхол татна.

Ксин’эн гол дээр далан байгуулах төслийн дагуу хиймэл нуур бий болгохын тулд 1959 онд энэ хөндийг живүүлсэн байна.  Одоо энд Синьаньцзяны усан цахилгаан станц бий.

Ши Чен хотыг живүүлэхийн өмнө өвөг дээдсээсээ эхлээд 1300 гаруй жилийн турш энд суурьшин амьдарсан 290 000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хятадын алдагдсан хот
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2014/12/01
    Ёстой мэдээгүй явж. Соёлын хувьсгал ямар хүчтэй өрнөсний тод жишээ нь энэ хот байна даа.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/25

    0 0 Хариу бичих
  • kkkk 2014/11/17
    galzuu khunii odriin temdeglel shig l yum bichikh yumaa

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/12/04
      ЧИНИЙ IQ ХҮРЭХГҮЙ Л ДЭЭ

  • Viva 2014/02/24
    1959 онд Хятадад өөр цаг үе,өөр засаглал, өөр үзэл бодол ноёрхож байсан. Эртний энэ судлагдаагүй хотыг тодорхой эрх дархтнууд нь живүүлсэн. Сүүлд эрдэмтэд нь дахин олж судлаад олонд таниулсан. Эх сурвалжаас үзнэ үү: http://mirfactov.com/poteryannyiy-gorod-shi-chen-obnaruzhen-pod-vodoy-v-kitae/

    2 1 Хариу бичих
  • Зочин 2014/02/24
    Юун алдагдсан хот. 1959 онд Албаар живүүлсэн гэчихээд. Тэгээд бас илрүүлсэн ч гэх шиг.

    6 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох