Оюутнууд төлбөртэй бүх үйлчилгээнээс И-баримт авдаг болно

Н.Марал

2018-12-20 16:41:25

alternative title

Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, нар хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.  

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг даган мөрдүүлэх, сурталчлах, тэдгээрийн талаар сургалт семинар зохион байгуулах тал дээр хамтран ажиллах юм.

Бүх их, дээд сургуулийн оюутан, сурагчид сургалтын төлбөрийн И-баримт болон төлбөртэй бусад үйлчилгээ авах бүртээ сугалааны дугаартай төлбөрийн И-баримтаа авдаг болно.

Нийслэлийн татварын  газрын дэд дарга Г.Энхжаргал Нийслэлийн татварын газар нь Улаанбаатар хотын хэмжээнд татварын хуулийн хэрэгжилтийг хангах хуулийг сурталчилах, нийслэл болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг хангах бодлогын чиглэлийг баримталж ажилладаг. Монголын оюутны холбооны хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн их дээд сургуульд суралцдаг оюутнуудын эрх ашгийг хангаж, тэдний суралцах таатай нөхцлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг.

ХХОАТ 24.6 зааснаар их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн дүнгээр хөнгөлөлт эдлэх нь хуулинд тусгагдаж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлээд олон жил өнгөрсөн хэдий ч зарим их, дээд сургуульд суралцагч оюутан залуус энэ талаарх ойлголт мэдээлэл дутуу байдгийн улмаас сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон, 10 хувийн буцаан олголтонд бүрэн хамрагдаж чаддаггүй. Иймээс энэ хуулийг сурталчилах ажлын хүрээнд оюутнуудаа идэвхжүүлэх тал дээр анхаарч хамтран ажиллахаар боллоо. Үүнээс гадна сургууль орчмын үйлчилгээний газруудад и-баримт олгох тал дээр анхаарч хамтран ажиллана" гэв. 

Их, дээд сургуулийн орчин дахь үйлчилгээний газруудыг и-баримт олгодог болгоно

Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ "Энгийн дэлгүүр болон зах, сүлжээ дэлгүүрүүд ямар ч бараа бүтээгдэхүүн авсан НӨАТ-ын баримт өгдөг.  Боловсролын салбарыг яг үүний ижил сургалтын төлбөр болон дотуур байранд НӨАТ-ын баримтыг буцаан олгодог болгосон. Дан ганц сургалтын төлбөр болон дотуур байр гэлтгүйгээр сургуулийн орчин дахь цайны газар, буфет зэрэгт мөн ялгаагүй баримт олгох тал дээр Монголын оюутны холбоо Нийслэлийн татварын газартай хамтран ажиллахаар боллоо.

Нийслэлийн татварын газарт их дээд сургуулиудын хэдэн оюутан, хичнээн төгрөгийн баримт шивэгдсэн статистик тоон мэдээлэл байдаг. Манай холбоон дээр НӨАТ-ын баримт өгдөг болон өгдөггүй сургуулиудын жагсаалтыг гаргадаг. Энэхүү санамж бичгийн хамгийн эхэнд хийгдэх ажил нь огт баримт өгдөггүй сургуулиудад Нийслэлийн татварын газартай хамтарсан сургалтуудыг зохион байгуулах, оюутнуудыг идэвхжүүлэх ажлыг хийнэ. 

Цаашид оюутнуудын И-баримт  болон бусад татварын тухай хуулийг мэдлэгийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах бодолтой байна" хэмээн ярилаа.

 

Эх сурвалж: Монголын оюутны холбоо

  • Хуваалцах:

Сэтгэгдэл