МЭДЭЭ НЭМЭХ  

Ikea-ийн маркетингийн амжилттай туршлага, цуврал 2

  • 1,972 уншсан
  • 1
  • 2014/11/06

Бид таньд маркетингийн хэрэгслүүдийг цаг үеээ олж оновчтой ашиглах нь ямар амжилтанд хүргэдэг болохыг алдарт Ikea брэнд дээр харуулъя.

IKEA

Энэхүү компанийг анх 1943 онд Инвар Кампрад (Ingvar Kamprad) хэмээх 17 настай швед хүү үүсгэн байгуулж байжээ. Эхэн үедээ IKEA нь үзэг бал, зул сарын дугтуй мөн Кампрадийн гэр бүлийн аж ахуйн саравчинд ургуулдаг үрийг худалдан үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр дэлхий даяар тархсан хамгийн том гэр ахуйн хэрэглэл болон тавилга худалдаалдаг компани болтлоо өргөжсөн агаад бизнесийн орчинд юу болж буйг мэдээлэлдэг дэлхийн томоохон сэтгүүл болох BusinessWeek-ээр “тав тухтай орчинг олж авах нэг цэгийн газар” мөн “олны танил шилдэг брэнд” гэж үнэлүүлсэн байдаг.

IKEA-аар үйлчлүүлэх хүсэлтэй асар өндөр тооны хэрэгцээ болон хэрэглэгчдийн үнэнч хандлага нь компанид урам зориг өгөх гол хүч болдог бөгөөд дэлхий даяар тархан үйл ажиллагаа явуулж буй IKEA-ийн нийт салбар дэлгүүрээр 2008 онд 500 сая хэрэглэгчид зочилсон баримт үүнийг батлах юм. Дахин нэг баримт дурдахад IKEA нь 2005 онд Лондонд анх удаагаа салбар дэлгүүрээ нээхэд 6000 гаруй иргэд нээлтийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө цугларч байсан жишээ бий. Мөн Атлантад шинэ салбарын нээлттэй холбогдуулан хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан ба тэмцээний нөхцөл нь IKEA-ийн дэлгүүрт бүхэл бүтэн гурван өдөр амьдрах байсанд тэмцээнд оролцогчид дуртайяа гүйцэтгэн нийт 5 ялагч шагнагдаж байжээ.

IKEA нь Скандинавийн загварууддаа асар хямд үнэ тогтоох зэрэгээр хэрэглэгчиддээ зориулсан үнийн онцгой санал нь энэхүү амжилтанд хүргэх гол хүчин зүйлийн нэг юм. Компанийн загварлаг чамин бүтээгдэхүүнүүдэд Клиппан нэртэй хоёр хүний будан $279, Билли нэртэй номын тавиур $60, Лаак нэртэй ханын ширээ $8 зэрэг онцгой содон Швед нэр бүхий бүтээгдэхүүнүүд багтана. Ийн нэр өгсөн нь компанийн үүсгэн байгуулагч Кампард унших чадваргүй нэгэн байсан агаад бүтээгдэхүүнүүдээ код эсвэл дугаараар цээжилсэнээс ийн нэр өгөх нь илүү хялбар гэж үзсэнтэй холбоотой. Компани ийн бага үнэ санал болгох боломжтой болсон нь ихэнхи бүтээгдэхүүнүүд хайрцагладсан чигтээ хэрэглэгчидийн гарт очиж гэртээ өөрөө угсарах нөхцөл бүрдсэнтэй холбоотой. Компанийн энэ бодлогын үр дүнд илүү хямд зардлаар хялбар тээвэрлэлт хийгдэх ба үүгээр ч зогсохгүй дэлгүүрийн агуулахын багтаамжийг урьд урьдийхаас илүү үр бүтээмжтэй ашиглах нөхцөл бүрдсэн юм.

 “Олон хүний маргаашийн өдөрт өнгө нэмэе” гэсэн нь IKEA-ийн хэтийн зорилго юм. Үнэ цэнийг түгээх нь компанийн эрхэм зорилго агаад үүнийгээ ч үүсгэн байгуулагч Кампард “нимгэн хэтэвчтэй хүмүүсд бид санаа тавина” гэх тунхаглалаар илэрхийлжээ. IKEA жил бүр 2-3 хувиар нийт бүтээгдэхүүнүүдийн үнийг тогтмол буулгах замаар өөрийн үндсэн зарчимаа баримтлан ажиллаж байгаа юм. Энэ бодлого нь IKEA-ийн үнэ цэнийг бататгахаас гадна үр ашгийг нэмэгдүүлж байгаа нь тус байгууллагын 10 хувийн ашигтай ажилласан байдлаас харж болох ба энэ үзүүлэлт нь бусад голлох томоохон өрсөлдөгч болох Target (7.7 хувь), Pier 1 Imports (5 хувь) зэрэг байгуулагуудаас даруй их байгаа аж. IKEA нь ихэнхи тавилга худалдааны комануудтай адил цөөхөн хэдэн нийлүүлэгчидтэй байхаас татгалзаж дэлхийн өнцөг булан бүрээс нийлүүлэлтээ хийхийг илүүд үздэг. Энэ бодлого нь мөн нь хамгийн доод боломжит үнийг хэрэглэгчиддээ санал болгох гарцийг нээгээд зогсохгүй худалдан авагчдад түгээх ажилд хэмнэлт болж байгаа юм. Одоогийн байдлаар IKEA нь ойролцоогоор 53 орны 1300-гаад нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаа юм.  IKEA-ийн салбар дэлгүүрүүд ихэвчлэн хотын төвөөс тодорхой хэмжээний зайтай байршилдаг нь газар болон татварын зардалуудыг багасгах зорилготой нь холбоотой. IKEA-ийн хэрэглэгчид дунджаар 80км замыг ирж очихдоо туулдаг гэсэн судалгаа байдаг. Ихэнхи салбар дэлгүүрүүд нь цөөхөн хэдэн цонх хаалгатай аврага хайрцагийг санагдуулам харагдах бөгөөд Шведийн үндэсний өнгө болох тод шар болон цэнхэр өнгөөр нилэнхүүд нь будсан байдаг. Тэд үйл ажиллагаагаа бусдаас урт хугацаатай явуулдаг ба хэд хэдэн 24 цагийн дэлгүүртэй авч цахилгаан эрчим хүч хэмнэх зорилгоор маш нам хүчин чадал бүхий чийдэн ашигладаг нь компанийн үндсэн зарчимтай нийцэх аж. Бусад дэлгүүрүүдтэй харьцуулахад IKEA-ийн дэлгүүрт орох үед хэрэглэгчид их өөр мэдрэмж, сэтгэгдэлтэй болдог. Дэлгүүрийн жишиг зураглалыг тэр чигт нь буулгасан нь эхлээд худалдан авагчд дэлгүүрийг бүхэлд нь харуулж сонирхсон барааны хэсэгт шууд хүргэх боломжийг өгөх ба дараа нь хэрэглэгч шууд л агуулах руу орсоноор авахыг хүссэн бараа нь хавтгай хайрцагнд хүлээж байхаар зохион байгуулагдсан байдаг байна.

IKEA нь дэлхий даяар нэгэн ижил бараа бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг хэдий ч зөвхөн тухайн орны хэв шинж, соёлд тохирсон бараа бүтээгдэхүүн санал болгохоо мартсангүй.

  • Хятадад тахиа жилийг тохиолдуулан тахианы хэв загвартай 250’000 хуванцар аяганы суурь үйлдвэрлэсэн нь асар богино хугацаанд зарагдаж дууссан байна.
  • Америкийн Нэгдсэн улсын хэрэглэгчдэд IKEA-ийн хундага жижиг санагдсан тул жирийн хэмжээтэй ваарыг хундаганы оронд худалдан авч буйг анзаарсан ажилчид зөвхөн Америкийн худалдан авагчдад тохирсон илүү том хэмжээтэй хундага загварлан бүтээсэн байна.
  • IKEA-ийн менежерүүд Америкийн Нэгдсэн Улс болон Европын орнуудын хэрэглэгчдийн гэрт зочилсон бөгөөд нэг зүйлийг анзаарсан нь Европын хүмүүс гадуур хувцасаа өлгөж байхад Америк хүмүүс нугалж тавихыг илүүд үздэг болохыг олж мэджээ. Үүнээс үндэслэн Америкийн зах зээлд зориулан IKEA илүү урт шургуулгатай өлгүүрийн шүүгээ загварчлан бүтээж хэрэглэгчдэд санал болгожээ.
  • Мөн Калифорни мужид байрладаг испани гаралтай америк гэр бүлд IKEA-гийхан зочилсон явдал нь Калифори мужийн салбар дэлгүүрт сууж хооллох орон зай бий болгох сэдлийг өгсөн бөгөөд[W81]  дэлгүүрт илүү гэгээлэг орчин бүрдүүлж, хананд олон тооны зургийн жааз өлгөх санааг бий болгосон байна.

IKEA нь нийт 38 улс оронд 300 гаруй салбар дэлгүүртэй дэлхийн хамгийн том гэр ахуйн хэрэгсэл болон тавилга худалдаалдаг компани болтлоо хөгжсөн бөгөөд 2009 онд 21.5 тэрбум еврогийн ашиг орлогоор амжилттай ажилласан байна. Компанийн борлуулалтаараа тэргүүлдэг улс оронуудын жагсаалтад Герман нийт борлуулалтын 16 хувь, Америк 11 хувь, Франц 10 хувь, Их Британи 7 хувь, Итали 7 хувийн үзүүлэлттэйгээр тэргүүлж байгаа юм.

 

Ikea

Ikea-ийн маркетингийн амжилттай туршлага, цуврал 2

Ikea logo

Эх сурвалж: http://www.iic.mn/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ikea-ийн маркетингийн амжилттай туршлага, цуврал 2
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/07

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох