МЭДЭЭ НЭМЭХ  

Австралийн тэнгэрт дотроо солонготой «Диваажингийн хаалга» ажиглагджээ

  • 3,543 уншсан
  • 2
  • 2014/11/06

Жипсленд нуур орчмын оршин суугчид дотроо солонготой үүлийг харж гайхацгаасан байна. Ийм үзэгдэл тун ховор тохиолддог гэнэ.

Тэнгэрт гарсан энэ хачирхалтай нүх бүхий үүл нь үнэхээр «диваажингийн хаалга»-ыг дүрслэн харуулдагтай адилхан аж. Эрдэмтдийн тайлбарласнаар, үүлэн дэх нүхийг унаж буй мөсний талстууд үүсгэдэг гэнэ. Мөсөн талстууд нь бүр өндөрт байгаа үүлэнд, эсвэл нисэж өнгөрсөн онгоцны яндангийн утаанд бий болдог байна.

Агаарт зохих температур болон чийглэг орчин бүрдсэн үед унаж буй мөсөн талстууд агаар дахь чийгийг шингээн авч хэмжээгээрээ томорно. Үүний тулд ус маш хүйтэн, тохиромжтой гадаргууд хүрмэгц хөлдөхөөр байх ёстой. Чийгээ алдаж хуурайшсан агаар үүлэн дэх усан дусал уурших явцыг түргэсгэнэ. Эдгээр дуслууд нь сарнихдаа дээрх нүхийг бий болгодог байна.

Хүндэрсэн мөсөн талстууд доошлохдоо сийрэг, нимгэн үүлтэй төстэй тундас үүсгэх бөгөөд энэ нь нүхний дотор ч, дор нь ч харагдаж байдаг. Тундас доторх ус мөс нь газар хүрэлгүй ууршин алга болно.

Австралийн тэнгэрт дотроо солонготой «Диваажингийн хаалга» ажиглагджээ
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Австралийн тэнгэрт дотроо солонготой «Диваажингийн хаалга» ажиглагджээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/11
    наадах чинь реклам.яс юман дээрээ тамын хаалга байхгүй юу даа.

    0 2 Хариу бичих
  • Enkhe 2014/11/06
    Sonin yumaa. Yamar neg yum heleed bgaa bish bolov uu?

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох