МЭДЭЭ НЭМЭХ  

Даян дэлхийг тойрсон хуурамч зураг

  • 20,461 уншсан
  • 4
  • 2014/01/21

Орчин үеийн зурагчдын амин сүнс болсон шидэт Photoshop программ бий болсноос хойш интернетэд тавигдсан  хуурамч зурагны тоо эрс өссөн гэдэг. Иймэрхүү зурагнуудыг тавих учир шалтгаан нь юундаа ч байдаг юм, зүгээр л зүггүйтдэг, эсвэл нэр төр олох гэдэг юм болов уу, эсвэл бүр хэн нэгнийг санаатайгаар төөрөгдүүлэх гэдэг юм болов уу? Ямар ч байсан Интернетийн олон хэрэглэгч эдний урхинд ордог гэнэ шүү.


Энэтхэгийн далай дахь цунами.

Энэтхэгийн далайн эрэгт 2004 онд болсон цунамигийн дараагаар иймэрхүү зурагнууд интернетэд олноор тавигдсан байна.  Энэ бол Чилийн Антофагаст мужид авсан  гэрэл зураг бөгөөд Photoshop ашиглан давалгааг нэмжээ.


2001-09-11-нд  Дэлхийн Худалдааны төвийн барилгын дээвэр дээр зогсож байсан жуулчин.

Энэ бол нэгэн цагт хийгдсэн хуурамч фото зурагнуудаас хамгийн алдартай нь байх. Ихэр цамхагийн сүйрлийн дараагаар хэмхэрхий балгас дундаас олдсон хэн нэгний аппаратанд байсан зураг байх гэдэгт хүмүүс эргэлзээгүй юм. Хожим нь энэ зураг хуурамч болох нь илэрчээ.


Исаак хар салхи.

Энэ зураг нэг хэсэг олон нийтийн сүлжээг дүүргэсэн юм. Эхлээд зурган дээр Исаак хар салхи гарсан байна гэлцэж байв. Харин цаг уурч Джош Линкер тайлбарлахдаа: “ Энэ бол хаа нэгэн газар хар салхины аюул нүүрлэх үед заавал бий болдог шуурганы үүлийг “ фотошопдсон “ байдал “ гэжээ.


Аварга загас нисдэг тэрэгтэй үзэлцсэн нь.

Эрүүл ухаанаар сэтгэн боддог хэн боловч энэ зургийг хараад фото илбэ байна гэж ойлгомоор ч, үүнд хууртдаг этгээдүүд бас байдаг гэнэ.


Дербиширийн савдаг

Дербиширийн /Англи / Дэн Бейнс гэгч хүний 4-р сарын 1-нд зориулсан хошин бүтээл – савдагийн занданшуулсан шарил  тухайн үедээ интернетийг шуугиулж байв. Хожим нь зохиолч өөрөө хуурснаа хүлээсэн ч үлгэрийн хорхойтнууд “ шидэт савдаг” нь худал зүйл байсанд  огт итгэж өгөхгүй байсан гэдэг.


Кувейтийн супермаркетад аварга загаснууд зочилсон нь

Үгүй, үгүй. Усан сангаа зад татаад оргосон ямар ч аварга загас энд ирээгүй. Энэ бол Торонтогийн Union станцийн “фотошоплогдсон” зураг юм байна.


Дэлхий, Буд, Сугар, Ангараг гарагууд

Дэлхий, Буд, Сугар гарагуудын зургийг  Ангарагаас авсан мэт дүрслэгдсэн энэхүү фото нь одон орны  программ хангамжийн аргаар бүтсэн байна.


Солонгон өнгөт ууль

Хятадын ойд амьдардаг, тун ховор тохиолдох солонгон ууль гэж зурагчин нь баталж байсан боловч, фотошопын аргаар солонголуулан будсан жирийн нэг ууль болох нь илэрчээ.


Аянгат хар салхины фон дээрх нефтийн цамхаг

Зурган дээр бодит хар салхи болон аянга дүрслэгдсэн бөгөөд 1991-06-15-нд Фред Смит гэгч хүн Флорида мужид энэ зургийг авчээ. Харин нефтийн цамхагийг хожим нь фотошопын аргаар нэмсэн байна.


Арал дээрх цайз

Энэ галзуу уран дүрслэлт зураг хэдэн жил болоод л сүлжээнд орж ирдэг байна. Үнэн хэрэгтээ Тайландад орших хадат арлын дээр Германы нэг цайзыг суулгасан эвлүүлэг юм байна.


Шидэт мод

Үүнийг Африкт ургадаг шидэт мод гэж баталж байгаа ч, бодит амьдрал дээр энэ ер бусын гайхалтай мод  Флорида мужийн Disney World-ын цэцэрлэгт хүрээлэнд байдаг болохыг нь харцгаажээ.


Хувьссан молтогчин

Энэ бол хэн нэгний тоглоом тохуу, хамгийн жирийн муурны зураг. Зураг хуурамч болох нь хармагц л ойлгомжтой байгаа биз.


Цагаан баавгайн бамбарууш

Харин энэ зураг харахад нилээд үнэмшилтэй ч, бяцхан хөөрхөн тоглоом  л юм байна.


Шотландын хөх ягаан ой

Зураг  дээрх ой бол олон хүний бодож байгаачлан хөх ягаан ч биш, шотландынх ч биш. Шинэ Зеландын Шотовер голын зургийг “ фотошопдсон “ нь энэ.


Сарны тарвас

Үүнийг зөвхөн Японд л зардаг, маш үнэтэй нэг төрлийн тарвас гэж баталж байв. Харамсалтай нь байгальд ийм тарвас байдаггүй, хуурамч зураг  юм байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Даян дэлхийг тойрсон хуурамч зураг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • suugii 2014/12/19
    ene erh chuluunii hushuu bol shal hudlaa bna. Eniig hunii nud huurah dasgal bdag. ene 2 dotor bga shar ni adil. hun zuun ni jijig baruun ni tom gj hardag.

    0 0 Хариу бичих
  • mika 2014/07/29
    ali alind itgexgui vnen ch bj bno xudlaa ch bj bno.

    1 0 Хариу бичих
  • tseegii 2014/03/08
    goy goy niitlel oruuldagt bayarlalaa viva.mn :))

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/08
    Заримыг нь үнэн гэж бодож явсан юм байна шүү

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох