МЭДЭЭ НЭМЭХ  

Америкад Аль Капонегийн байшинг зарахаар болжээ

  • 1,683 уншсан
  • 1
  • 2014/02/25

Амьд сэрүүн байх үеэсээ л домог болоод байсан Америкийн алдарт гангстер Аль Капоне Флорида мужид зэгсэн тансаг харштай байжээ. Одоо энэ байшинг 8,5 сая доллараар худалдахаар зэхэж байгаа юм байна.

Өмчлөгч фирмийн төлөөлөгч Энтони Панебианко хагас жилийн өмнө энэ байшинг 7,4 сая доллараар худалдан авчээ. Одоо 1,1 сая долларын цэвэр ашиг олно хэмээн алгаа үрэн суугаа гэнэ.

Аль Капонегийн байшин 92 жилийн өмнө баригдсан бөгөөд алдарт дээрэмчин 1928 онд 40 мянган доллараар худалдан авч өөрийн болгосон гэдэг. “ Хуурай хууль “-ийн үед эрүүгийн томхон бүлэглэлүүд Майамид төвлөрч, согтууруулах ундааны наймааг хяналтандаа авсан байлаа.

Энэ байшин нь 930 м/кв хэмжээтэй, испани стилээр баригдсан, алтаар чимэглэсэн засалтай, унтлагын ба угаалгын өрөө тус бүр 7 ширхэг, үнэхээр тансаг харш аж. Гадна талаасаа цайзыг санагдуулам харуулын цамхагтай бөгөөд 30-аад оны үед энд байнгын манаа зогсдог байсан гэнэ.

Аль Капоне татвар төлөхөөс зайлсхийсэн гэх шалтгаанаар / үнэн хэрэгтээ илүү ноцтой шалтгаан байсан юм / Алькатрасын шоронд хоригдож байгаад ирснийхээ дараа 1947 онд энэ харшдаа нас баржээ. Өрсөлдөгчдөө бүгдийг хатуу ширүүнээр цааш харуулсан тэрээр цагдаагийнхаас мултарч чадсан ба түүний эсрэг нэг ч баримт нотолгоо олдоогүй гэдэг. Аль Капоне нас барах үедээ ердөө 48 настай байсан юм. 70-аад оныг хүртэл Капонегийн үл хөдлөх хөрөнгө төрөл садных нь мэдэлд байсан боловч хожим нь Delta Airlines компанийн нисгэгч Генри Моррисон гэдэг хүнд зарсан байна

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Америкад Аль Капонегийн байшинг зарахаар болжээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • reader 2014/09/06
    yagaad tiim ert ungursun yum boloo?

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох