МЭДЭЭ НЭМЭХ  

Хүний биеийн 10 дутагдал

  • 6,093 уншсан
  • 14
  • 2014/02/25

Хүн бол байгалийн төгс төгөлдөр бүтээл, биеийн бүх деталь, бүх механизм нь хамгийн төгс зохицолдоонтой байдаг гэж олон хүмүүс боддог. Гэхдээ сайн бодох юм бол тийм биш ажээ.

Залгиур хоолойн 2 үүрэг

Бид хоол ундаа залгих бас амьсгал авах нэг л сувагтай байдгаас жил бүр олон мянган хүн хахаж үхдэг бодит баримт бий.


Витамин С-г боловсруулж чаддаггүй

Витамин С нь коллаген ялгаруулдаг маш чухал антиоксидант юм. Гэхдээ хөгжлийн явцад хүний бие / бас усан гахай, сармагчин, зарим төрлийн сарьсан багваахай, шувууд / энэ амин дэмийг өөрөө үйлдвэрлэх чадвараа алдаж гаднаас олж авахаас өөр аргагүйд хүрчээ. С амин дэмийн дутагдал нь дархлалыг сулруулж, ноцтой тохиолдолд чийг бам өвчин үүсгэдэг.


Эрчүүдийн шээсний сувгийн тохиромжгүй зам

Эрэгтэй хүний шээсний суваг түрүү булчирхайг тойрч биш дайрч гардаг нь зарим үед, жишээ нь  үрэвслээс үүдэн суваг хавдах үед бэлгийн үйл ажиллагааг хямраадаг муу талтай.


Шулуун гэдэсний амсар, бэлэг эрхтэн хоёрын зэрэгцээ байрлал

Энэ нь таагүйн зэрэгцээ, ариун цэврийн хувьд ч тохиромжгүй “хөршлөл “ юм. Ялангуяа эмэгтэйчүүд шээсний замын болон давсагны үрэвсэлд өртөж болзошгүй. Иймд “ урдаас нь хойш нь “  гэдгийг үргэлж санаж яваарай.


Олон үүрэгт эрхтэн

Нэг л эрхтэн ялгадас гадагшлуулах болон нөхөн үржихүйн гэсэн 2 үүргийг нэг дор гүйцэтгэдэг  байх нь дизайны хувьд боломжтой боловч ашиглалтын үед сөрөг үр дагавар маш их гардаг  тохиромж муутай зүйл юм. Жишээ нь, бэлгийн харьцааны үеэр бактер үтрээнд орж бэлгийн замын төрөл бүрийн халдварт өвчин, үргүйдэл, микроплазмоз болон ер нь юунд ч хүргэж болзошгүй.


Хүүхэд төрөх хэт нарийн суваг

Байгаль эх эмэгтэй хүнийг хүүхдээ төрүүлэх хэт нарийн сувагтайгаар бүтээсэн учир төрж буй эхчүүд маш их өвдөж зовдог. Энэ зовлонгоос гадна эх хүүхэд хоёул бэртэл авах магадлал өндөр байдаг. Төрөх зам хэт нарийхан байдаг анатомийн энэ онцлог нь хүн дөрвөн хөллөж явдаг үеэсээ хэт хурдан тасарч хоёр хөлөөрөө явдаг болсон хувьслын үсрэлтэнд байгаа бололтой.  


Нурууны ачаалал

Хувьслын явцад хүн цэх зогсож явах болсон, цэх зогсолт нь нуруунд асуудал авчирсан. Палеонтологч Брюс Латимерийн үзэж байгаагаар “ ... Бүслэхийнээс дээш биеийг цэх байлгах, толгойг тогтоон барих, хүүхэд төрүүлэхэд саад болохгүй байхын тулд нурууны нугаламууд шув шулуун биш, урагш тахиралдсан S хэлбэртэй байх ёстой. Хүмүүс бүслэхийнээс дээш өмсөж зүүж байгаа бүх юм нуруунд даралт үзүүлж нуруу бөгтийх, мурийх, нурууны өвчин, архаг ядаргаанд хүргэдэг. Хичнээн сайн торддог байлаа ч нуруу асуудалгүйгээр 40-50 жил л ажиллаж чадна.”


Хүний хөлийн хэт нарийн бүтэц

Бидний өвөг хүн дүрст бичнүүд модны мөчрөөр дүүлэн амьдардаг байснаас өнөөдөр ч гэсэн бидний хөл маш олон янзын “ эд ангиудаас ” бүрддэг. Ер нь бол “ модноос бууснаас хойш “ хөл маш их өөрчлөгдөж илүү тогтвортой болсон л доо. Эрхий хуруу бусадтайгаа зэрэгцэн байрлаж, тавхай маань пүрш шиг ажиллах болсон. Гэхдээ л орчин цагийн хүнд нэг их хэрэг болохгүй олон янзын хөдөлгөөнт хэсгүүд, холбооснууд байгаа нь хөлийн ясны үе сунах, шагай мултрах зэрэг тааламжгүй үр дагаварт хүргэдэг. Уг нь тэмээн хяруулынх шиг хөл байвал сайхнаа! Өвдөг, шагайн яс нь хамт, хоёрхон хуруутай, тэр хоёр нь хөдөлгөөнийг голчлон удирдана. Бидэнд яагаад ийм хөл заяагаагүй юм бол? Яагаад гэвэл хүн төрөлхтөн хэтэрхий “ залуу “ байгаа байх. Тэмээн хяруул ийм хөлийг 230 сая жилийн өмнө динозавруудын эринд олж авсан шүү дээ, харин бид босоо яваад ердөө л 5 сая жил болж байна.


Өвдөг ч гэсэн онцгүй

Шалтгаан нь өнөөх л цэх зогсолтын ачаалал. Бид бүх жингээ ердөө хоёрхон тулгуур дээр  төвлөрүүлж байдгаас артрит болон бусад өвчин үүсдэг.


Ганц л олдох шүдтэй

Бид бүх амьдралдаа ганцхан удаа шүдэлдэг бөгөөд түүнийгээ бүрэн бүтнээр нь сайндаа л 35 нас хүртлээ хадгалж чаддаг. Шүд шинээр ургадаггүй. Тэгэхээр хувьсал бидэнд үр хүүхэд  төрүүлж, асарч өсгөх гэсэн ганцхан гол үүргийг л хүлээлгэсэн болж таарч байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүний биеийн 10 дутагдал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

14 Сэтгэгдэл


  • hehe 2014/03/04
    xvvxed tordog suwgiig jaaxan tom bolgochixgvin burhan shal oodgvi umaa.tegwel emegteichvvd zowox ni baga baixgvi u

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/03/03
    byrhan bídniig saíhan bvteej zyrsan amtan bolij toroogví dee bayarlaj ywdaa hvmvvsee dajgví medee bnaa bayarlaa oshoo sonirholtoi medee oryylj bgaaraí

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/03
    medrel yum bichij baih yum daa

    0 2 Хариу бичих
  • Нуруу маажаад өгөөч 2014/03/01
    Нуруугаа маажиж чаддаггүй. Яаж ч зүтгээд хоёр далны хооронд гар хүрдэггүй газар байдаг.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/28
    Хүний биеийн гол дутагдлыг энд бичээгүй байна. Энэ нь эр ч бай эм чи бай хүн бэлгийн ажлын эцэст тавих тавилт хэт богино хугацаанд байдаг. Уг нь тавилт ядаж 5 минут хүртэл үргэлжилдэг байвал ч.

    1 0 Хариу бичих
  • wertyop 2014/02/26
    250 сая жилийн дараа бидний төсөөлөлд багтахгүй эволюци явагдаж илүү супер болох биздээ.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/26
    Hunii bie bol tugs

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/26
    Бурхан бүгдийг сайхнаар бүтээжээ. Энэнээс илүү төгс байна гэж байхгүй. Хүний бие үнэхээр гайхаад барамгүй төгс юмаа.

    0 0 Хариу бичих
  • todo 2014/02/26
    sonipholtoi ymaa like

    0 0 Хариу бичих
  • zlaa 2014/02/26
    shal demii ym unshij tsagaa vrchilee oligtoi ym olood niitleedxeech uls tor xervvl zodoon bish xogjil tsetseglelt amjilt bvteeleer dvvren yawaa xvmvvsiin tuxai unshmaar bna gaugvi yawaa negnee magtax bish muulax gj amidardag xorwoo bolj dee

    0 0 Хариу бичих
  • Мөнхжаргал 2014/02/26
    Тэгвэл 250 сая жилийн дараа Тэмээн хяруул шиг хөлтэй, Хүүхэд төрүүлэх өргөн сувагтай, шүд унах юм бол эргээд ургадаг, Амьсгалах залгих суваг тус тусдаа, эрэгтэй хүний шээх болон бэлгийн эрхтэн тусдаа, эмэгтэй хүний бэлэг эрхтэн нь бүүр урдаа болсон байх юм болов уу даа. lol

    1 0 Хариу бичих
  • ddd 2014/02/26
    gants huruuch bagtahaargui nuheer turdug yum chine

    0 0 Хариу бичих
  • haagii 2014/02/26
    burhnaas ogsnon bieiig goloh erh daanch bhgvmdaaa hoorhii

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/25
    Хүүхэд төрөх хэт нарийн суваг байхдаа яахав дээ хахаха

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох